fbpx Б.Ариунхур: Эрдэм мэдлэг намайг хүчирхэг болгодог
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 54 секунд

Б.Ариунхур: Эрдэм мэдлэг намайг хүчирхэг болгодог

Энэ удаагийн “Хөлсний амт” буландаа 10 настайдаа гадаад хэлний сурах бичиг зохиосон Б.Ариунхурыг урьж, ярилцлаа. 

-Сайн байна уу манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Гадаад хэлний өөрөө сурах бичиг ном дөрвийг  зохиосон талаар сонссон юм байна?  
-Намайг Бэхтогтох овогтой Ариунхур гэдэг.  Нийслэлийн лаборатори нэгдүгээр сургуулийг төгссөн. Бага сургуулиа Баянгол дүүргийн “Хүслийн өргөө” хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд сурч байгаад дунд ангидаа “Үй цай” руу шилжээд, ахлах сургуулиа нэгдүгээр сургуульд суралцаж төгссөн. Одоо 18 настай. 

-10 настай бяцхан охин хятад хэл өөрөө сурах бичиг зохиосон гэхээр санаанд багтамгүй юм. Яагаад хятад хэл гэж? 
-Гадаад хэл сурснаар хязгааргүй нөөцтэй боломж нээгддэг гэдгийг мэдсэн. Миний хувьд зөвхөн хятад хэлээр хязгаар тавиагүй. Дунд ангид ороод англи хэл сурч эхэлсэн. Ахлах ангидаа франц хэлийг суралцаж,  нэгдүгээр зэргийн шалгалтыг амжилттай давсан. Анх 2008 онд Бээжингийн олимпын үеэр аав ээжийн хамт Хятад улсад аялсан. Их гүрний хүмүүсийн хөгжил, хурд, тухайн орны соёл надад их таалагдсан. Яагаад хятад хэл сурах ёстой вэ. Ямар төвшинд хүрч сурах ёстойгоо төгс ойлгосон. Явж ирээд илүү олон цагаар ханз үсгээ бичиж, хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг хичээдэг болсон санагддаг. Түүнээс хойш ном гаргах тухай санаагаа олоод,  хоёр жил бодож, аав ээжтэйгээ сайтар зөвлөлдсөний дараа анхны номоо 10 настай гаргаж байсан. Миний хоббиг дэмжих тулгуур хүч гэж үзэж аав,  ээж хоёр минь дэмжсэн байх. Ном бол ертөнцийг харах цонх мөн гэдгийг бодож,  хойч үедээ урам зориг өгөх, болон мэдлэг эрдэм түгээх нь эрхэм байсан. Хамгийн сүүлд 2018 онд таван хэлний харьцуулсан орчуулгын ном гаргасан. Тус номыг гаргахад  аав,  ээжээс минь гадна нэгдүгээр сургуулийн франц хэлний М.Энхтуяа багш их тус болсон.

-Ариунхур хүүхэд насаа  хэл сурч өнгөрөөсөн юм байна. Магадгүй аав,  ээж нь чамд сэтгэл хангалуун байдаг байх. Ихэнх эцэг,  эхчүүд хүүхдүүдээ хичээл сургуулиа сайн хийгээсэй. Сайн хүн болоосой гэж хүсдэг. Чамд нөлөөлсөн хүчтэй мэдрэмжүүдээсээ хуваалцвал?
-Хүн сэтгэлээсээ хандсан зүйлдээ зав л гарвал тэмүүлдэг. Гарцаагүй сайн  туслагч аав,  ээж хоёр минь мөн. Хүн аялаад,  газар үзээд ирэхээр сэтгэхүйн хайрцаг задардаг байх. Би анх удаа Хятад оронд хөл тавиад хамгийн эгэл мөртлөө ямар эрхэмсэг болохыг анзаарсан. Хүн өөрт оногдсон ажлыг төгс хийх хэрэгтэйг ойлгосон. Агуу зүйл гэж байдаггүй,  маш сайн хийсэн энгийн зүйл агуу юм гэж дүгнэсэн. Надад төрсөн  сэтгэгдлийг хэрхэн   илэрхийлэхээ сайн мэдэхгүй л  байна. Тэгээд л шамдан сурч илүү ихэд шунан дурлах болсон.

-Өөртөө олж авсан хамгийн хүчирхэг зүйлсийг юу гэж нэрлэх вэ?
-Амьдралын хатууд хэзээ ч шантарч байгаагүй аавынхаа тууштай байдал, ээжийнхээ нягт нямбай занг өөртөө нутагшуулж чадсандаа баярладаг. Намайг хүчирхэг болгодог зүйл ерөөсөө л эрдэм мэдлэг. Үүнийг надаас хэн ч булааж чадахгүй. Надад больчихмоор шантармаар  үе  байсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл зүтгэсэн зүтгэлээ хараад тахимаа нугалахгүй байхыг хичээдэг. Бид бэрхшээлийг өөр өөрийнхөөрөө даван туулдаг. Энэ бол сорилт юм. Ярих нь амархан боловч туулах нэг өөр гэдгийг мэднэ.  

-Чиний амьдралын хэмнэл маш нарийн  төлөвлөсөн судсан жимээр явж байгаа гэж ойлголоо?
-Тийм. Гэхдээ өдрийн хатуу дэглэм барьдаггүй. Найз нөхөдтэйгөө уулзаж,  нөхөрлөлийн цагийг үр дүнтэй өнгөрүүлэхийг  боддог. Зарим өдөр ганцаараа байхыг хүсдэг. Ер нь амьдралаас авч болох аз жаргал хийгээд гуниг уйтгарыг байж болох хэмжээнд мэдрэхийг хүсдэг. 

-Ганцаардал, гуниг уйтгар гэдэг үгс содон сонсогдож байна? 
-Хүнд хэрэгтэй мэдрэмж. Эцэг,  эхчүүд надтай адил 18 насны босго давсан хүү охиныхоо сэтгэл рүү өнгийгөөд нэг хараасай. Бидний бодол ертөнцийг сонирхвол тэд хамгийн шилдэг туслагчид байж чадна гэдэгт хэзээ ч эргэлзэж байгаагүй. Харамсалтай нь олон эцэг,  эхчүүд ажил, ажил, завгүй гэдэг шалтгаанаар тархиндаа тасалгаа хийгээд хайрцаглагдсан өрөөнүүдэд түгжчихдэг. Бие нь дэргэд сэтгэл нь алсад. Энэ байдлыг хэн түрүүлж ханз татна тэр гэр бүлийн нийгэмд, Монгол Улсад хийх хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн үг. Энэ зөвхөн миний бодол.    

-Цаг үеээ сүрхий мэдэрсэн байна шүү? 
-Миний үеийн чадварлаг бахархмаар олон хүүхэд байдаг. Гэхдээ залуучуудыг сайтар ажиглавал барууны соёлд хэт автаад байгаа нь анзаарагдсан. Бид Монголын ирээдүй. Гэтэл зорилготойгоосоо илүү зорилгогүй хүүхдүүд олон байгаад жоохон харамсдаг. Тиймээс дуу хоолойгоо нийгэмд, үе тэнгийнхэндээ, аав ээжүүдэд хүргэхийг хүсдэг. Энэ хүслийг аав минь дэмжиж энэ сарын 27-ний өдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд сонирхолтой лекц тавихаар болсон.

-Хамгийн ойрын зорилго, төлөвлөгөөгөө танилцуулахгүй юу?  
-Франц улсын их сургуульд хуулийн чиглэлээр суралцаж ирээд Монголдоо  мэргэжлээрээ ажиллана. Эзэмшсэн мэргэжлээрээ олон хүнд тус болохыг хүсэж байна.  

-Гайхалтай юм. Чиний лекцэд ирсэн хүн юу ойлгох вэ? 
-Бусдын сэтгэлд гал асааж, оюунд нь хөрөнгө оруулалт хийхийг хүссэн. Хэрвээ та хүссэн л бол гүйцэлдүүлж чадах зориг, ухаан, тэвчээр хэрэгтэй гэдгийг үеийнхэндээ ойлгуулахыг хичээж байна. Дэлхийн залуучуудын сонирхол, чиг хандлага болон монгол залуучуудын хүсэл мөрөөдөл юугаар аа ялгаатай байдгийг. Мөн тууштай байдлын үр өгөөжийн талаар, гүйлгээ ухаан, ой тогтоолтын сайн дадалыг хэрхэн эзэмших талаар гэх мэтчилэн хэрэгтэй их олон мэдээлэл авах болно.

-Яг энэ сэдлээ хүргэхийг хүссэн бүлэг байгаа байх. Ямар хүмүүсийг ирж лекцээ сонирхоосой гэж хүсэж байна?
-Баярлалаа. Сайхан асуулт байна. Амьдралын утга учир нь хүний өмнөө тавьсан  зорилго байдаг. Иймд залуучуудыг утга учиртай амьдраасай гэж хүсэж байна. Эцэг,  эхчүүд хүүхдүүдийнхээ зүрх сэтгэл  рүү өнгийж хараасай. Юу чаддаг ямар нөөц боломжтойг нь өөрт нь ойлгуулаасай гэж бодож байгаа учир үеийнхээ залуучуудыг аав ээжийн хамт ирж миний лекцийг сонирхохыг гэж хүсэж байна. 

Шуурхай: УИХ-ын дарга М.Энхболд энэ сарын 25-нд албан ёсоор чөлөөлөгдөхөөр боллоо
Шуурхай: УИХ-ын дарга М.Энхболд энэ сарын 25-нд албан ёсоор чөлөөлөгдөхөөр боллоо
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​