fbpx Ө.Бямбацогт: Дакарын замд амархан өдөр гэж нэг ч байгаагүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
4 минут 26 секунд

Ө.Бямбацогт: Дакарын замд амархан өдөр гэж нэг ч байгаагүй

Перу улсын элсэн цөлд 10 хоногт 5000 км туулж уралдсан Автоспортын олимп гэгддэг “Дакар ралли”уралдаанд манай баг тамирчид  хүчээ сорьж “UTV”open ангилалд анх удаагаа оролцлоо. Дэлхийн олон орон дамнаж биш нэг оронд зохиогдсон 41 дэх удаагийн раллид ОУХМ, Ө.Бямбадэлгэрээр ахлуулсан Монголын баг тамирчид 100 км-т  бартаа ихтэй замд болсон 10 дахь гараанд амжилттай оролцсоноор багийн нийлбэр дүнгээр 32-р байрт жагссан бол “UTV”open ангилалдаа III байрт шалгарснаар тэмцээнээ өндөрлөв. Уралдааны турш фэйсбүүкийн “Dakar 2019-теам Mongolia” пейж хуудаснаа Монгол Улсын тамирчдын уралдааны явц, буудалласан газрын тухай байнга мэдээлж байсан юм. Тухайлбал, “Дакар ралли”-гийн цахим ертөнцийн багийнхан Монголын тамирчдаас мэндчилгээ авсан. Уралдааны мэдээллийг хүргэх сэтгүүлчээр ажилласан Б.Онон мотоциклын  ангилалд түрүүлсэн тамирчин Тоба Прайс Монголд заавал очно гэж амласан талаар мэдээлэл оруулсан нь энэ тэмцээнийг сонирхож байсан хүмүүсийн анхаарлыг татаж байв. Түүнээс гадна багийн ахлагч Ө.Бямбадэлгэр тэмцээний ес дэх өдрийн уралдаан өндөрлөсний дараа өгсөн ярилцлагадаа “Их халуун өдөр байна. Замын нөхцөл байдал хүнд.Элсэн манхан ихтэй хэцүү байсан ч бүгдийг нь даваад гараад ирлээ. Харин тэмцээн эхлээд эхний гурван гарааны үзүүлэлт жаахан тааруухан байсан. Бөөн гараа байснаас жаахан ашигггүй байрлалд байсан  учраас хурд багатай гарсан ч II  гараанд бараг бүгдийг нь гүйцсэн.

Өнөөдөр дугуй хагарснаас бусдаар асуудал гарсангүй. Ер нь бүх төрлийн замд уралдаад сурчихсан учраас сандраад байх юм алга. Тийм учраас ямар даваа байсан ч даваад гарна гэж бодож байна хэмээн тэмцээнийхээ талаар сэтгэгдлээ хуваалцжээ. Мөн багийн жолооч, ОУХМ Ө.Бямбацогт тэмцээний үеэр сурч мэдсэн туршлагаа хуваалцсан юм.Тэрээр “Тэмцээний зураг хийдэг хүмүүсийн арга барилыг ер нь мэдчихлээ.  Тухайлбал, хэцүү газарт дундуур нь  ташуу элсэн манхан ороод ирэхээр бусад баг элсэн манхандаа хашигдаад градусаа алдаад хол явчихаж байна лээ. Тэрийг нь яг градус таарсан хэсэг дээр нь элсэн манхнаа даваад нөгөө талд нь гарангуут гурван тийм алсуур элсэн манхан давуулдаг, чиг алдагдуулдаг гэсэн цэгүүд байна. Тэрэн дээр оролцож байгаа баг цаг их алддаг юм байна. Дээрээс нь гурав дөрвөн км-тэй градус өгөхдөө заавал том элсэн манхныг дайруулаад цаана цэг өгчихдөг юм байна. Тэгэхээр гэнэ алдсан тамирчин тэрийг нь давж гарах гэж үздэг юм байна Энэ арга барилыг нь мэдчихлээ” гэж ярьсан юм. Дакарын замд урт, богино ч бай амархан өдөр гэж байхгүй. Тиймээс шоотой эрээн туг үзэн үзтэл санаа амарч болохгүй. Ямар ч саад бэрхшээл хүлээж байх юм билээ. Бүгд л гараагаа дуусгах гэж үзнэ шүү дээ гэв. Харин энэ сарын 18-нд Монголын баг шагналын тавцанд гарч шагналаа гардан авсан юм. Ингэснээр олон хоног үргэлжилсэн тэмцээн өндөрлөж баг тамирчид унаж уралдсан 413 дугаартай дөрвөн дугуйт машинаа  Перу улсаас Франц улсын “Ле Хавре” боомт руу ачуулсан талаар цахим хуудастаа бичжээ. Тэндээс машинаа тосон аваад энэ сарын 25-ны өглөөний 07:10 цагт Берлин-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор эх орондоо ирэх юм байна. Энэ уралдаанд 61 орны 541 оролцогч, 334 техникээр өрсөлдсөн юм.

Х.Оюунболд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Монгол Улсын 167 иргэн гадаадад ял эдэлж байгаагаас хулгайлах хэрэгт ял эдэлж байгаа 73 иргэн байна

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​