fbpx “Мобиком”-ынхон далайхад хэрэглэгчид далдирна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 18 секунд

“Мобиком”-ынхон далайхад хэрэглэгчид далдирна

Зах зээлд монополь байна гэдэг бусдыг өмнөө бөхөлзүүлж, өөрийн дураар аашилна гэсэн үг биш. Харамсалтай нь манай монополь болон давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд давамгай байдлаа давуу эрх болгон далайлгаж хэрэглэгчид, үйлчлүүлэгчдээ өмнөө сөхрүүлж байх дуртай. Тийм хандлагын нэг жишээ нь үүрэн телефоныхон, тэр дундаа “Мобиком” компанийнхны үйл ажиллагаа юм.

Хамгийн сүүлд л гэхэд “Мобиком”-ынхон дараа төлбөрт үйлчилгээний арваад багцаа нэгтгэн ердөө хоёрхон төрлийн багц болгохоор болоод байгаагаа зарлажээ. Өмнө нь Signature, MobiZone, iPhone, MobiMix болон байгууллагад зориулсан Corporate Basic, Corporate Middle, Hybrid 1, Hybrid 2, Hybrid 3 багцуудыг сонгож хэрэглэдэг байсан үйлчлүүлэгчид одоо Миний Моби болон Хосолсон төлбөрт Hybrid гэсэн хоёр багцад л баглагдах болж байна.

Сонголт хэдий чинээ өргөн байна хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн хувьд ашигтай. Гэтэл хэрэглэгчдийнхээ сонголтыг танаж, хоёрхон багц үйлчилгээг хүчээр тулгаж байгаа нь шулуухан хэлэхэд луйвар, булхай юм. Үүрэн телефон хэрэглэгчдийн хувьд сарын хэрэглээ янз бүр байдаг. Сард 10-20 мянган төгрөгөөр ярих хүн байхад 40-50 мянга, бүр 100-200 мянган төгрөгийн яриа хийдэг хэрэглэгч ч бий. Тиймээс хэрэглээний багцуудыг олон шатлал, ангилалтай, харилцан адилгүй нөхцөл, төлбөрийн босготойгоор санал болгосон байдаг. Энэ нь зах зээлийн хууль. Харин үүний эсрэгээр “Мобиком”-ынхон энэ нөхцөлүүдээ цуцалж хоёрхон л ангилал болгох нь.

Ингэснээр хэрэглэгчид л хохирно. Ийнхүү сонголтгүй үйлчилгээ тулган шаардах нь хэрэглэгчийн эрх ашгийг хохироосон үйлдэл юм. Энэ үйлдэл нь “Мобиком”-ынхны хувьд гэм биш зан, гэнэт биш хууч болсон. Үе үе хэрэглэгчдийнхээ хэтэвч руу лавхан гараа дүрдэг нь тус компанийн хувьд эхнийх ч биш. Өмнө нь ШӨХТГ-аас удаа  дараа шалгалт явуулж, хэрэглэгчдийн өргөдөл, гомдлыг барагдуулах арга хэмжээ авч байсан байдаг.

Тухайлбал, дөрвөн жилийн өмнө ШӨХТГ-аас “Мобиком”-ын дараа төлбөрт үйлчилгээний гэрээ болон түүний нөхцөл зэрэг нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шалгаж дүгнэлт гаргаж байв. Тус компани үйлчилгээний үнэ тариф болон нөхцөлд өөрчлөлт оруулах тохиолдолд ажлын таваас доошгүй хоногийн өмнө мэдэгдэхээр гэрээндээ заасан байдаг аж. Гэтэл хэрэглэгч хэрэглээ хийгээгүй тохиолдолд суурь хураамж авдаггүй байсан нөхцөлийг өөрчилсөн шийдвэрийг гаргахдаа хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцээгүй буюу холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдож байв.

Мөн хэрэглэгчдэд роуминг үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын мэдээллийг тодорхой өгдөггүйн улмаас хэрэглэгч өөрийн хэрэглээний үнэн зөвийг шалгах боломжгүй нөхцөл байдал үүсдгийг ч ШӨХТГ тогтоож байсан юм. Тухайлбал хэрэглээ нь 300 мянган төгрөг болсон тул үйлчилгээг хязгаарласан гэх мессежийг өгдөг боловч төлбөр бодогдоход уг мэдээллээс хэд дахин илүү төлбөр гарсан тохиолдол ч бүртгэгдэж байв.

Түүнчлэн гурван сарын турш нэгж худалдаж аваагүй бол тухайн хэрэглэгчийн дугаарыг шууд устгадаг дээрэнгүй үйлчилгээ ч “Мобиком”-д бий. Гэнэт сүлжээ орохгүй болохоор нь сим картаа эвдэрч гэж бодон үйлчилгээ авахаар очоод дугаарыг нь устгасныг сонссон хэрэглэгч “Мобиком”-ыг сонгосондоо л гутрахаас өөрөөр яах билээ.

Энэ мэтээр “Мобиком”-ын үйлчилгээ хэл ам, хэрүүл зарга, гомдол чирэгдэл дагуулдаг ч хэрэглэгчдийн эрх ашиг хөсөр хаягдсан хэвээр. “Мобиком” давуу эрхээрээ далайлгаж, хэрэглэгчид далдирсаар байх уу. 

eagle.mn

 ИРЭХ ДОЛОО ХОНОГТ НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТ ӨГНӨ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​