fbpx Амгалан ДЦС шар усны үерт автах эрсдэл дунд ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 25 секунд

Амгалан ДЦС шар усны үерт автах эрсдэл дунд ажиллаж байна

Одоогоос хоёр жилийн өмнөх дүн өвлөөр Улаанбаатар хотын зүүн хэсгийг дулаанаар хангадаг “Амгалан” ДЦС нүүрсгүй болж, шугам хоолой хөлдөх аюул нүүрлээд байсан. Учир нь “Амгалан” өртөөнөөс тус станц руу нүүрс тээвэрлэх төмөр зам усанд автсанаас нүүрсээ татаж авах боломжгүй нөхцөл байдал бий болж байлаа. Үүнийг нэхэн сануулсны учир нь өдгөө ч тус станц аюул дунд байна.

Станцын хойд хэсэгт хэд хэдэн булаг ундарч дутуухан барьсан үерийн далан их хэмжээний усанд автсанаас болж халиа дош бий болжээ. Долоо хоногийн өмнө нийслэлийн удирдлагууд, албаныхан далан хальж хөлдсөн их хэмжээний мөсөн “нуур”-тай танилцсан ч өчигдрийн байдлаар ямар нэг арга хэмжээ аваагүй байлаа. Их хэмжээний мөс үүссэн энэхүү бүсэд биднийг очиход үнс, элс, шуудайлсан шороо гэмээр зүйлсээр халиа, цутгалыг станцын хашаанаас тусгаарлан хаалт хийсэн байв.

Мөн үерийн далан дагаж хөлдсөн дэлэм хэртэй зузаан мөсийг техникээр хагалж хэд, хэдэн газар мөсөн овоолго бий болгосон байв. Баянзүрх дүүргийн VIII, X хороог хамарсан энэ бүсэд газрын зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 100 гаруй айл амьдардаг ч хашаа болон гэрээ хөрсний усанд автуулчихсан айл байхгүй гэдгийг тус хорооны Засаг дарга Н.Амаржаргал хэлж байв Баянзүрх дүүргийн VIII хороо 5,700 гаруй өрхтэй. 19 мянган хүн амтай. Гэр хороолол ихтэй энэхүү бүс хэзээнээсээ л намагтай, булаг шанд элбэгтэй, Улиастайн голын хаяа дагаж айл өрх суурьшсан бүс нутаг.

Төв зам дагуух үйлчилгээний төв, “Амгалан” ДЦС гэх мэт хэд хэдэн бүтээн байгуулалтыг эс тооцвол утааны төвлөрсөн “цэг”. Тэр хэрээр иргэдийн амьжиргаа доогуур. Энэ нь зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй далан дагаж буусан айлуудын нөхцөл байдлаас илт харагдана. Хөдөө, орон нутгаас шилжин ирэгсдийн тоо 2006 оноос эрчимжжээ. Мөн гол, булаг, шанд элбэг байсан эрүүл сайхан хөрстэй энэхүү бүсэд барилгын сууринаас гарсан хаягдал шороо, хайрга, барилгуудын үлдэгдэл зэргийг асгасаар хөрс нь суларч, тоосжилт хэрээс хэтэрсэн байгаа нь хэнд ч илт анзаарагдана.

Орчны энэ мэт зохисгүй харилцаа, суурьшлын хэт замбараагүй, шавсан нөхцөл байдлаас үүдэж газар газар биш болж хөрс нь хөрс биш болжээ. Учир нь зундаа бороо оронгуут хөрсөндөө шингэхгүй үерлэдэг болчихсон нь сүүлийн жилүүдэд “Амгалан”, Улиастайд бий болсон гамшигт үерээс тод харагдана. Энэ бол хүний зохисгүй үйлдэл байгаль эхийг хэрхэн доройтуулж байдгийн хамгийн энгийн жишээ ч байж мэднэ.

Тус хорооны Засаг дарга Н.Амаржаргал “Өнгөрөгч онуудад хур бороо их байсантай холбоотой хөрсний ус, булаг нэлээд олон газраас гарч эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор жалга, шуудууны ачаалал дийлэхгүй, мөс овойж хөлдөх, тошим гүйх, харзны ус нь урссаар “Амгалан” ДЦС-ын дэргэд үйл ажиллагаа явуулж байгаа төмрийн худалдаа эрхэлдэг аж ахуйн хашаа руу орсон. Мөн энэ мөс үүссэн хэсэгт магистрал шугам дайран өнгөрдөг.

Зам дээгүүр мөсөн дош үүссэнээр тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон. Дүүргийн онцгой байдал, Тохижилт үйлчилгээний хэлтэс, манай хороо, “Амгалан” ДЦС-ынхан хамтраад мөсийг цохих, урсац, голдрилыг нь өөрчлөх чиглэлд ажиллаж байна” гэсэн мэдээлэл өглөө. Тэрбээр мөн “Баянзүрх дүүргийн VIII хороо, Холбоо толгойн аравдугаар гудамж, тавдугаар хэсэгт ордог газар. Ягэнэ мөс гүйсэн жалга VIII, X хэсэг хоёрыг заагладаг. Усанд автаад хүнд байдалд орчихсон айл .одоогоор алга” гэлээ

ЕСӨН АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЧИХВӨЛ ДӨРВӨН ЖИЛ ДАМНАЖ БУЙ ДАЛАНГИЙН АЖИЛ ДУУСНА

Байсхийгээд л түргэн авдаг Амгалан орчимд зундаа үер, өвөлдөө халиа дош үүсдэг болсоор ийн удлаа. Байн байн онцгойнхны хүчийг үздэг энэ хэсэгт далан шуудуу барихаар тендер зарлаж “Ар дааган” гэх компани далангийн ажлыг гүйцэтгэхээр ажилдаа оржээ. Гайхмаар нь энэхүү компани ажлаа дуусгаж чадахгүй дөрөв дэх жилтэйгээ золгож байгаа гэнэ. Биднийг очиход ажил зогссон байв.

Өнө удаж буй далангийн ажил дуусахгүй байгаа шалтгаан нь төсөв мөнгө биш гэнэ. Учрыг тодруулбал, “Өнгөрсөн зуны долдугаар сард VIII, IX, X. XI хороо, Гачуурт, Улиастайн хэсэгт буусан их хэмжээний үерээс болж зам эвдэрснээс ажил хойшилжээ. “Ар дааган” компани нэг, хоёрдугаар сувагчлал гэх далангийн ажил гүйцэтгэж байгаа бөгөөд нэгдүгээр сувагчлал буюу далд далангийн ажил нь Холбоо толгой, Эрдэнэтолгой хоёрын заагаар орж ирээд “Амгалан” ДЦС-ын баруун талаар дайрч явсаар урагшаа “Оргил” худалдааны төвөөр дамжаад XII хороо руу цааш гарах байдлаар бүтээн байгуулах далан аж.

Харин хоёрдугаар сувагчлал буюу ил далангийн ажил нь ч мөн гацсан байдалтай бөгөөд шалтгаан нь “Амгалан” ДЦС-ын урд хэсэгт суурьшсан есөн айлтай холбоотой гэнэ. Тухайн айлууд трассын бүсэд орчихсон учраас чөлөөлөхөөс нааш далангуудын ажил үргэлжлэхгүй бөгөөд есөн айлыг нүүлгэн шилжүүлэх асуудал Нийслэлийн өмч,газрын харилцааны газар чөлөөлөх албаныхны мэдэх хэрэг гэнэ.

Тухайн өрхүүдэд нөхөн олговор олгох замаар айлуудыг чөлөөлж болохоор байсан ч өнөөг хүртэл асуудал шийдээгүйн улмаас далангийн ажил ийн нам зогсжээ. Нэгэнт далан байхгүй учраас хөрсний ус урагшаа нэвт гарах боломжгүй энд боогдчихоод байгааг иргэд хэлж байна. Тэгэхээр энэ есөн айлын газар чөлөөлөлтийн ажлыг нийслэл шийдчихвэл далангийн ажил дуусаж энэ мэт үер, ус халих, хөлдөх аюулд нэрвэгдэхгүй нь ээ. Хальж хөлдсөн их хэмжээний ус “Амгалан” ДЦС-ын захын худгууд руу орсон байгаа бөгөөд сүүлийн хэд хоногт хаалт, далан хийж “гал унтраах” арга хэмжээ авсан байна.

Худгийнхаа усыг шавхах, өөр тийш шилжүүлэх гэх мэт ажлыг дулааны станцын ажилчид хийж байгааг албаны хүн хэллээ. Мөн cap шинийн дараа энэ мөс хайлаад эхлэх учир шар усны үерт автахгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс хатуу төлөвт байгаа дээр нь тээвэрлэж ачих арга хэмжээ авахгүй бол хэцүүднэ гэдгийг ч хэлж байна. Баянзүрх дүүргийн VIII хороонд нүүрлэсэн их хэмжээний мөсний асуудлаар тус дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүүгээс тодруулахад, "Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос “Амгалан” станцын хойд талд шинээр булаг гарч улмаар усанд автах аюул үүссэн учир дүүргийн зүгээс өөрсдийн нөөц боломжийн хүрээнд ажиллаж байна. Тухайлбал, Нийтлэг үйлчилгээний газраас нэг экскаватор, гурван хог тээврийн машин гаргаж УСУГ-аас нэг молтоктой экскаватор мөсийг цэвэрлэх, тогоолж усны урсацыг тосож авах арга хэмжээнүүдийг авсан.

Нийслэлийн Онцгой комиссоос үүсээд буй нөхцөл байдлыг улсын Онцгой объектыг үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс шаардагдах төсвийн тооцооллыг хийж Нийслэлийн Онцгой комисст хүргүүллээ. Амгалан дулааны станц нь Баянзүрх дүүргийн бүх дулааны асуудлыг шийдвэрлэж, дулаанаар хангаж байгаа байгууллага.

Хэрвээ “Амгалан” дулааны станц усанд автсан тохиолдолд дүүрэг тэр чигтээ дулаангүй болж улсын хэмжээний онцгой нөхцөл байдал үүсэх аюултай тулгарч байгаа тул дүүргийн Онцгой комиссоос өөрсдийн нөөц бололцоогоороо шаардагдах дайчилгааны тоног төхөөрөмжийг ашиглан ажилласан. Удахгүй нөхцөл байдал дээрдэнэ байх" гэв. Юутай ч удахгүй жавар уярч хаврын салхи наашилна. Шар усны үерт “Амгалан” станцаа “урсгахгүйн” тулд cap шинийн уур амьсгал хэмээн завгүйрхэн хаа хаанаа тайвширч болохгүй байдал үүсжээ.

   Н.Энхболд сайд аа, 19 настай цэрэг амиа алдчихлаа!!!
Н.Энхболд сайд аа, 19 настай цэрэг амиа алдчихлаа!!!
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​