“Хөвсгөлийн хүчтэн бөхийн дэвжээ”, "Кестон ресус" ХХК-ны ерөнхий захирал, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат Л.Ганбаттай хамтран Хөвсгөл аймгийн харьяат, Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч, бэлтгэл сургуулиа базааж буй сумын цолтнуудын барилдааныг зохион байгууллаа.
Барилдаанд Чандмань-Өндөр сумын заан Э.Батбуян, Цагаан-Үүр сумын заан Г.Өнөрбат, Баянзүрх сумын заан Д.Отгонбаяр, Улаан-Уул сумын заан Б.Баттүвшин, Цагаан-Уул сумын заан Б.Алтангэрэл, Төмөрбулаг н.Нямдорж, Галт сумын заан Н.Дэмбэрэлцэрэн, Цагаан-Үүр сумын заан Г.Баянбаатар, Б.Хайдав, М.Цэрэн, Их-Уул сумын заан Б.Пүрэв-Эрдэнэ, Түнэл сумын заан П.Цогтбаатар, Алаг-Эрдэнэ сумын заан Б.Эрдэнэбат, Бүрэнтогтох сумын заан Ц.Даваадорж, Тосонцэнгэл сумын заан Д.Баасанбаяр, Б.Пүрэвням нарын тэргүүтэй 44 бөх зодоглов.
Эхний тойрогт нугалж, давсан 22 бөхийг хоёр хэсэгт хуваан тойргоор барилдуулав. Улмаар хэсэг тус бүрээс эхний дөрвөн бөхийг шалгаруулж, шилдэг найман бөх тойргийн журмаар барилдсанаас:
Тэргүүн байр: Цагаан-Үүр сумын заан Ганбаатарын Өнөрбат
Дэд байр: Галт сумын заан Нэргүйн Дэмбэрэлцэрэн
Гутгаар байр: Баянзүрх сумын заан Даваадамдингийн Отгонбаяр
Дөтгөөр байр: Чандмань-Өндөр сумын заан Энхбаатарын Батбуян
Тавдугаар байр: Тосонцэнгэл сумын заан Доржийн Баасанбаяр
Зургадугаар байр: Алаг-Эрдэнэ сумын заан Батцэнгэлийн Эрдэнэбат
Долдугаар байр: Цагаан-Үүр сумын заан Мөнхбатын Цэрэн
Наймдугаар байр: Улаан-Уул сумын заан Батбаярын Баттүвшин нар шалгарч өргөмжлөл, тавгийн идээ, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнуулав.
Мөн уран барилдааны шагналыг Бүрэнтогтох сумын харьяат, аймгийн начин Б.Гэрэлцогт, Цагаан-Уул сумын харцага Болдбаатарын Алтангэрэлд олголоо.
Т.Түмэндэмбэрэл
SPS