fbpx Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ҮГ хамгийн сайн сахилга баттай байх ёстой Батлан хамгаалахын салбарт ч хүрч чадахгүй байна уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 49 секунд

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ҮГ хамгийн сайн сахилга баттай байх ёстой Батлан хамгаалахын салбарт ч хүрч чадахгүй байна уу

Батлан хамгаалахын салбарт гараад буй удаа дараагийн эмгэнэлт гэмт хэргүүдийн араас "сахилга бат сахиулна", "хариуцлага тооцно" хэмээн албан тушаалтнууд мэдэгддэг хэдий ч бодит амьдрал дээр ердөө 18, 19хөн настай хүүхдүүд "билэг танхай",  зэрлэг балмад цэргийн угжирсан дарга нарт алтан амиа алдсаар байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар "сахилга хариуцлага"-ыг сахиулна гэж ард түмэнд амлалт өгч олон удаагийн хэвлэлийн хурлаар "Зангарга" гаргаж загнасан боловч бодит байдалд өөрчлөлт огтхон ч гараагүйг энэ сарын 22-нд болсон  харамсалтай хэрэг харууллаа. Үүгээр, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үг, үйлдэл хамгийн сайн сахилга баттай байх ёстой Батлан хамгаалахын салбарт ч хүрч чадахгүй байгааг төвөггүй олж харж болохоор байна. 

Энэхүү эмгэнэлт үйл явдлын мэдээллийг хүргэж байна:

Энэ сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян сум дахь 336-р ангид алба хааж байсан 19 настай цэрэг амиа алдсан хэрэг гарсан байна. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас гадны нөлөөгүй нас барсан хэмээн мэдээлж буй. Харин ар гэрийнхэн нь нас барсан шалтгааныг тухайн цэргийн ангийн ахлагч 17 цэргийг гар утасны асуудлаар шийтгэх явцдаа зодсоны улмаас амиа алдсан хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн. Нас барсан цэргийг Б.Алтантулга гэдэг бөгөөд цэргийн албанд өнгөрөгч 10 сар татагдан очсон аж. Харин өнөөдөр нийтийн цахим сүлжээгээр нас барсан цэргийн цогцосны зургийг нийтэд дэлгэж түүнийг тамлаж алсан хэмээн мэдээлэл цацагдаж эхлээд байгаа юм.

ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр:

-Энэ хэргийн дуудлага мэдээлэл нь цагдаагийн байгууллагад нэгдүгээр сарын 22-ны өдөр 17:25 цагт ирсэн. 19 настай эрэгтэй А гэх хүүхэд тус цэргийн ангид 2018 оны аравдугаар сард цэргийн алба хаахаар очсон байдаг. Тухайн өдрийн цэргийн норм үүргийг дүрмийн дагуу биелүүлсэн байсан. Гэрчүүдийн мэдүүлгээр “Дотор муухай оргиод бөөлжөөд байна” гэсэн асуудал ярьж байсан байгаа юм.

Цахим хуудсаар тавигдсан цогцосны зургийг харсан иргэд зодуулж үхсэн байх магадлалтай хэмээн ойлгож байна. Үнэндээ тэрхүү хүрэнтэж харагдаад байгаа цогцост үүссэн толбо нь хүүрийн толбо юм. Энэхүү хэллэг нь шүүх эмнэлгийн албан ёсны нэршил юм. Өөрөөр хэлбэл хүн үхэхээр аль тийшээгээ харсан байсан тэр хэсэг рүү биеийн цус тэр чигтээ бөөгнөрдөг. Үүнээс үүдэн хүрэнтэж улайдаг. Үүнийг харсан хүмүүс зодуулсан байна гэж ойлгодог тохиолдол бий.

Мөн дээр нь байгаа нарийн урт цус хурсан зураасыг хэн учруулсан болох, үхэлд хүргэх шалтгаан мөн эсэх, гэмтлийн ямар зэрэгт хамааруулах зэргээс шалтгаалж учруулсан этгээдэд хариуцлага тооцох асуудал хөндөгдөж гарч ирнэ. Урьдчилсан дүгнэлтээр ямар нэгэн гадны нөлөөгүй, үхэлд хүргэх шарх үүсээгүй байна гэж гарсан байгаа.

Цагдаагийн байгууллагаас нас барсан 19 настай А-г золгүй байдлаар амь насаа алдсан хэмээн үзэж байгаа. Одоогийн байдлаар багтарсан эсэхийг тогтоохоор эсийн шинжилгээ хийгдэж байгаа. Энэ нь дотор эд эрхтэнд нарийн шинжилгээ хийнэ гэсэн үг юм. Гэхдээ талийгаач ямар шалтгаанаар нас барсныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтооно. Гэхдээ амиа алдсан эсэхийг эсийн шинжилгээгээр 21 хоногийн дараа эцэслэн гаргана. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байна. Гэр бүлийн зүгээс хүнээ алдсан болохоор гомдолтой байх нь аргагүй.

-Ар гэрийнхэн нь цэргийн ангийн ахлагч 17 хүүхдийг гар утасны асуудлаас үүдэн шийтгэж байхдаа зодож алсан хэмээн мэдээлэл өгөөд байгаа шүү дээ?

-Ерөнхий дөө ар гэрийнхнийх нь зүгээс "бид эрүүл саруул хүүхдээ цэргийн анги руу явуулсан. Гэтэл ийм зүйл болсон" гэдэг үндэслэлээр учир битүүлэг асуудлыг тайлахаар гомдол гаргаж шалгуулж байгаа. Цагдаагийн байгууллагын зүгээс ар гэрийнхэнтэй нь уулзаж цогцост үүссэн толбо ямар учиртай болохыг тайлбарлаж хэлсэн. Хэргийг мөрдөн шалгаж болох бүхий л үндэслэлийг шалгуулах хүсэлтэй гэрийнхэн нь өгсөн байгаа.

Талийгаач Б.Алтантулгын ах Б.Пүрэвсүрэн

-Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллийг хараад сууж байна. Гадны нөлөөгүй нас барсан. Цогцост үүсэн шарх нь үхсэн хойно нь хэн нэгэн очоод зодсон мэтээр ярьсан байна. Үхсэний дараа хүүрийн толбо үүсэх нь үүснэ. Надад биеийнх нь бүтэн бичлэг байгаа. Нурууг нь эргүүлээд харахад улаан эрээн болгосон байсан. Мөн тэлээгээр ороолгосон юм шиг харагдаж байсан. Түүнчлэн эгэм болон гар дээрээ төмрөөр хатгуулсан оромтой. Нурууны ууц хэсэгт нь тангарагын баярын өмнө зодуулсан шархтай байсан.Зодсон гэх хоёр ахлагч байгаа. Нэг нь ротын захирагч нөгөө нь салаан дарга. Тэр хүмүүсийг тусгаарласан. Бид нар бол уулзаагүй. Шүүх хурал дээр л уулзах байх. Бид нар цэргийн анги руу очиж, хэрэг гарсан өдөр байсан бүх цэрэгтэй уулзсан. Камерын бичлэгийг харсан. Тэр бичлэгт гаднаас гүйж орж ирээд татаад гар, хөлөө хөдөлгөж байгаа бичлэг юм. Бусад цэргүүд нь ирж тусалсан байсан. Харин тэр зодсон гэх нөхөр нь тойрч хараад яваад байсан. Хараад буцаж явсаар байгаад бүтэн нэг цаг алдсан байгаа юм. Тухайн үед цаг алдалгүй эмнэлэг дуудсан бол нас барахгүй байх байсан шүү дээ.

-Цэргийн ангийн удирдлагийн зүгээс ямар нэгэн тайлбар хэлсэн үү?

-Удирдлагуудын зүгээс бид бүхэн ямар нэг байдлаар цэргийн анги болон алба хаагч нараа өмгөөлөхгүй. Харин хуулийн дагуу шалгагдаад явна гэж байгаа. Энэ хоёр хүн нэг нь тушаал өгөөд нөгөө нь зодсон бол хуулийн дагуу хариуцлага хүлээгээд явна. Бид нарын зүгээс шаардлагатай бүх зүйлд тусална. Тэгээд цэргийн ангиас хоёр хүн Эрдэнэт хотод ажил явдал дуустал тэнд байна гэж очсон байгаа.

-Та бүхэн цэргийн анги дээр очсон гэсэн. Цэргүүд зодсон гэж хэлж байна уу?

-Тэнд байсан бүх цэргүүд зодсон нь үнэн гэсэн. Надад бүх яриа нь байгаа. Бид нар цэргүүдийг тойрч зогсоож байгаад “Та нар айх юм байхгүй. Энэ хэрэг хуулийн дагуу шийдэгдэнэ” гэж асуусан. Гэтэл бүгд зодсон гэж хэлсэн. Үйл явдлыг нь эхнээс нь бүгдийг ярьсан. Гүйж яваад хоцорсон гээд цээж рүү нь өшиглөсөн байгаа юм.

-Тамалсан гэх асуудал яригдаад байгаа шүү дээ?

-Ер нь бол огт тамлаагүй бол юу гэж нас барах вэ дээ. Эрүү саруул хүүхэд арван сард цэрэгт татагдсан. Цэрэгт татагдаад дөрөв хоноод эмнэлэгт хэвтсэн гэсэн. Ямар шалтгаанаар хэвтсэнийг нь мэдэхгүй байна. Тангарагийн баяр болохоос өмнө эмнэлэгт байж байгаад гарсан. Тангарагийн баярт нь ээж, эмээ, ах нь очсон. Ээж нь өвөртлөөд унтаж байхдаа нуруунд байсан шархыг нь хараад “Энэ яасан бэ?" гэхэд "цэргийн нууц” гээд хэлэхгүй байсан гэсэн мэдээлэл өгсөн юм

Э.Сүрэн

Эх сурвалж: Sonin.mn 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Дэлхийн эдийн засгийн форумд оролцлоо
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Дэлхийн эдийн засгийн форумд оролцлоо
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​