Өвөрмонголын наадамд түрүүлсэн П.Бүрэнтөгс арслан 50 юань хүртлээ


 Өвөр монголын өөртөө засах орны Баяннуур аймагт “Мөнгөн ганц мод” өвлийн наадмын хүчит бөхийн барилдаанд хүчээ сорин барилдаж түрүүлсэн Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс 50 мянган юанийн /19.4 сая төгрөг/ бай шагнал хүртсэн байна.

Энэхүү наадмын бөхийн барилдаанд хоёр улсын хүчит бөхчүүд чуулан барилддаг уламжлалтай. Энэ удаа манай улсаас арслан П.Бүрэнтөгс, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан У.Береке, аймгийн арслан А.Давааням, Н.Мустафа, Э.Тулга, Ш.Пүрэвгарьд, Ц.Мөнхбаяр, Н.Баярбаатар, Ж.Алтаншагай нарын бөхчүүд Өвөрмонголд зорин очиж зодоглосон юм.

Нийт 64 бөх барилдахад улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Сэлэнгэ аймгийн арслан Н.Баярбаатар үзүүрлэсэн. Их шөвөгт улсын начин Э.Даш, ӨМӨЗО-ы Зүүн Үзэмчиний Н.Батжаргал нар шалгарсан байна. 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [203.91.118.180] · 2019/01/25

    Өөрийн хүчээр барилдаж байгаа сайн бөх хэзээ нэгэн цагт аварга болно би бөхийг сайн мэднэ барилддаггүй боловч жаахан хийцтэй баймаар байна бас Өсөхөө аварга шиг өндөрөө сайн ашигла Гантогтох шиг хийгүй бай бас хэтэрхий задгай биш хашир биш байгаарай дүү минь


  • Очир · [66.181.160.67] · 2019/01/25

    Бичиг үсэг тайлагдаагүй шахуу юмуу даа чааваас.Өөр хүн олж аваач.


  • Od · [182.160.35.22] · 2019/01/25

    19400 togrogoor uu? Ugui bailgui dee


  • монгол · [64.119.20.66] · 2019/01/25

    ганц удаа зов бичээч бичээч сэтгуулч эээээ 50 юаны шагнал гэж юу вэ??????????


  • Зочин · [24.5.242.103] · 2019/01/25

    10% iin orlogiin alban tatvaraa tuluurei.