fbpx “Малын генетик нөөц”-ийн тухай хууль батлагдав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 2 секунд

“Малын генетик нөөц”-ийн тухай хууль батлагдав

Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг болох хөдөө аж ахуйн салбар нь ДНБ  үйлдвэрлэлийн 12,2 хувь, экспортын орлогын 8,7 хувийг эзэлж, нийт ажиллах хүчний 30,4 хувь нь тус салбарт ажиллаж байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мал аж ахуйн салбар 86,5 хувийг эзэлж, тус салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 3,5 их наяд төгрөгт хүрээд байна. Орон нутгийн 85,0 орчим хувь нь мал аж ахуйн үйлдвэрлэлд суурилсан эдийн засагтай байна.  

Иймд өнөөгийн эдийн засаг, нийгмийн эрэлт хэрэгцээ, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлж 1993 онд баталсан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн зохицуулалтыг тусад нь салгаж, бие даасан хоёр хуулийг баталж, эрх зүйн томоохон шинэчлэлийг хийлээ.

Малын генетик нөөцийн тухай хууль нь малыг “нөөц баялаг” талаас нь харсан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг эдийн засгийн эргэлтэд оруулах үзэл баримтлалтай, мал аж ахуйн салбарын суурь хууль юм. Энэ хуулиар үндсэн 4 бүлэг асуудлыг зохицуулж байгаа.

 Үүнд:

  1. Мал аж ахуйн үйлдвэрлэл дэх нөөц баялгийг бүртгэх, төлөв байдлыг нь үнэлж тодорхойлох;
  2. Малын генетик нөөцийг зориулалтын дагуу оновчтой ашиглах, судалж сайжруулах, хөгжүүлэх;
  3. Малын генетик нөөцийг төрөл, зүйлийн ангилал, онцлогоос хамаарч тэдгээрийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх;
  4. Дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийг тогтоож, ажиллагсдын нийгмийн баталгааг хангах, давтан сургаж, мэргэшүүлэхтэй холбоотой харилцааг тогтоох.

Энэ хуулийн зорилго, хамрах хүрээ өмнөх хуулиасаа өргөжсөн

Энэхүү хуулиар зохицуулж байгаа харилцаа нь мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж буй нийт малчид, малчин өрх, мал бүхий иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн гол боловсон хүчин мал зүйчид, мал үржүүлэг, технологийн чиглэлээр ажил, үйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийн нэгжүүд, зохиомол хээлтүүлгийн техникч нар, мэргэжлийн судлаачид, энэ чиглэлийн чиг үүргийг хэрэгжүүлэгч төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллага, мэргэжлийн холбоод, нийгэмлэгт үйлчлэх юм. Үүнээс гадна  олон улсын түвшинд үндэсний тайлан, мэдээллээ хүргүүлэх, харилцан мэдээлэл солилцох, олон улсын түвшний дэвшүүлсэн зорилт, стандартыг мөрдөн хамтран ажиллах боломжийг нээж байгаагаараа онцлог юм.

Хууль хэрэгжсэнээр малыг өсгөн үржүүлэх бүс нутгийн бодлого, стратегийг мөрдөх, хээлтүүлэгч малыг мэргэжлийн хяналтад авч, удам зүйн үнэлгээ хийж, стандартын шаардлага хангахгүй хээлтүүлэгчийг ашиглахгүй байх, сум, аймаг, улсын хэмжээнд үржлийн үнэт чанараар үнэлэгдсэн хамгийн сайн малыг олон нийтэд мэдээлэлж байх, гадаадаас авчирч байгаа мал, амьтан, үржүүлгийн бүтээгдэхүүнийг хяналттай ашиглах системд шилжинэ. Мөн тодорхой шаардлага хангасан малчин, мэргэжлийн нэгжийг урамшуулах зэрэг олон асуудлууд хуулиар шинэчлэгдсэн.

Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлснээр Монгол улсын мал аж ахуйн салбарт дараах эерэг өөрчлөлтүүд гарна гэж үзэж байна:

1.Мал аж ахуйн үйлдвэрлэлээс хүн амыг аюулгүй баталгаат хүнсээр хангах, улмаар бүс нутгийн, дэлхийн хүн амын хүнсний хангамжид хувь нэмэр оруулна.

2. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн нөөц баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулан эрчимжүүлж, малын чанар, бүтээмжийг сайжруулснаар иргэдийн ашиг, орлогыг нэмэгдүүлнэ.

3. Мал аж ахуйн үйлдвэрлэл дэх нөөц баялгаа бүртгэж, төлөв байдлыг нь 3 жил тутамд үнэлдэг, үнэлгээний дүгнэлтэд суурилан хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх, олон улсын холбогдох байгууллагад үндэсний тайланг хүргүүлдэг системийг бүрдүүлнэ;

4.Малчин өрхийг үндэсний үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгэж, гэрчилгээ, баталгааны тэмдэг олгосноор малчин өрх өөрийн хотноос гарч байгаа мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийхээ гарал үүслийг баталгаажуулах, аливаа эдийн засгийн харилцаанд орохдоо нийгмийн өмнө хариуцлага хүлээх тогтолцоо руу шилжинэ.

5.Малчдад тодорхой журмын дагуу “мэргэжил”-ийн үнэмлэхийг олгосноор үндэсний түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэй ажлын байрыг баталж, хамгаалж, тэдгээрийг нэмэгдүүлэх нөхцөлийг нээх юм.

6. Мал, түүнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцийг зохистой, тогтвортой, үр ашигтай ашиглах, гадаадаас авч байгаа мал, үр, хөврөл зэрэг үржүүлгийн бүтээгдэхүүний импорт,ашиглалтад хяналт тавих ;

7.Малын үүлдэрлэг байдал, ашиг шимийн түвшинг тогтоож, судалж сайжруулах, ба тэдгээрийг устаж, мөхөхөөс сэргийлж хамгаалах, генийн түвшинд сан бүрдүүлж хадгалах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ;

8.Нүүдлийн соёл иргэншлийн уламжлалт мэдлэгийг бүртгэж, түгээн дэлгэрүүлснээр түүнийг хамгаалах, өв соёлыг хойч үедээ хэвээр хадгалан шилжүүлэх боломж бүрдэнэ.

9.Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах суурь үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулснаар дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын конвенц, протоколын хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлнэ.

“Малын генетик нөөц”-ийн тухай хууль 2018 оны 6-р сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. 

Х.Баделхан төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзаж байр сууриа илэрхийллээ
Х.Баделхан төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзаж байр сууриа илэрхийллээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​