fbpx С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ ХААЖ, АЖЛЫН ХЭСГИЙГ ТАРААСАН ГЭВ ҮҮ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 57 секунд

С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ ХААЖ, АЖЛЫН ХЭСГИЙГ ТАРААСАН ГЭВ ҮҮ

С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсэг гэж цагдаа, тагнуул нэгдсэн том баг ажиллаж ирсэн байдаг. Тэд 17-18 жил ажин түжин байсны эцэст 2015 онд эхнэр Б.Булганыг нь баривчлан хорьж, Орхон аймгийн гурван иргэнийг гүйцэтгэгч хэмээн шүүхээр яллуулсан. “Захиалагчийг удахгүй зарлана” гэсэн ч таг болсон.  Шүүхээр шийтгүүлсэн гурван иргэний ар гэр “хилс хэрэг тохлоо” хэмээн одоо болтол гомдол тасрахгүй  байгаа. Олон улсын парламентын холбоо “хүн хилсдүүлж, хэлмэгдүүлсэн зүйл байх вий” хэмээн эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байдаг. Олон нийт одоог хүртэл зохиомол хэрэг гэж үзэн үнэнийг нэхсээр байгаа. Энэ эргэлзээг тайлах ёстой, хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болохгүй гэсэн байр суурьт УИХ-ын гишүүн Лу.Болд, Ж.Батзандан нар хатуу зогсч ирсэн.

Гэтэл оны өмнөхөн  улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан Хуульзүйн байнгын хорооны хуралд мэдээлэл хийхдээ  “Шүүхийн эцсийн шийдвэр гарсан болохоор гурван хүнийг гэм буруутай гэж үзэж байгаа. Хэргийг дахин шалгах шаардлагагүй” гэсэн юм.  Тэгвэл өнгөрсөн баасан гаригт ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгаж байсан  ажлын хэсгийг тараахыг үүрэгджээ. Тэрээр Цагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтны зөвлөгөөнд өөрийн биеэр ирж  ийм чиглэл өгсөн аж.

Уг нь хэргийг ийм байдлаар хаах учиргүй. Гурван шатны шүүхээр  аллагын гүйцэтгэгч нарыг тогтоогоод ялласан юм чинь үргэлжлүүлээд захиалагчийг олж, илрүүлэн  хэргийг нэгмөсөн мухарлах ёстой.Тэгэхээр ажлын хэсгийг тараах биш харин ч үргэлжлүүлэн ажиллуулж, захиалагчдыг илрүүлэх чиглэл өгмөөр.

Ер нь бол С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүний эрчийг сулруулах, тараах, солих, өөрчлөлт оруулах ажил байнга хийгдэж ирсэн гэлцдэг. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн аравдугаар сард ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэс, ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэй  хамтарсан ажлын хэсгийг өөрчлөх ажил  хийгдэж эхэлсэн гэх мэдээлэл дуулдаж байв.

Тухайлбал, 2014 оноос хойш С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж, гүйцэтгэгч нар болох Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатарыг  илрүүлэхэд оролцсон мөрдөгч н.Баттөмөрийг шалтгаангүйгээр үүрэгт ажлаа өгч ажлын хэсгээс гарахыг шаардсан талаар хэвлэлүүд бичиж байсан. Дээр нь тагнуулын нэр бүхий албан хаагчийг Ц.Нямдорж сайд өөрөө хөөж явуулан ажлаас нь халсан тухайгаа телевизийн нэвтрүүлгээр  ярьж байсан.

Энэ хэрэгт Ц.Нямдорж сайд хэрхэн хандаж ирснийг хэлсэн хүмүүсийн үг нэгийг сануулж, хоёрыг бодогдуулдаг. Тухайлбал, С.Зориг агсны хамтран зүтгэгчдийн нэг улс төр судлаач Л.Эрдэнэтуул “Энэ хэргийг битгий илрээсэй гэж, илрүүлэхгүй байхад хувийн тоглолтоо маш их хийсэн хүн бол Ц.Нямдорж. Тухайн үед цагдаа, тагнуулын байгууллага тус тусдаа ажлын хэсэг гаргасан. Дээрээс нь бид буюу С.Зоригийн фракцийнхны шахалтаар УИХ-д ажлын хэсэг байгуулсан юм. Энэ ажлын хэсгийг байгуулахын эсрэг байсан хүн нь мөн л Ц.Нямдорж. “Эрүүгийн хэрэгт  парламентад ажлын хэсэг байгуулдаггүй” гэж олон юм ярьж эсэргүүцсэн. Гэтэл тэр хэрэгт парламентын хяналтын зөвлөл байгуулах шийдвэр хамгийн зөв байсан. Тиймээс би Ц.Нямдоржийг гайхдаг бас харддаг” гэж ярьсан байдаг.

ТЕГ-ын дарга асан Б.Хурц “Ц.Нямдорж Хууль зүйн сайд болох бүртээ С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсгийг бужигнуулдаг. Тэрбээр дөрвөн удаа ажлын хэсгийг тарааж, 32 албан хаагчийн чиг үүргийг өөрчилсөн. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчийг илрүүлэх ажилд Ц.Нямдорж улс төрийн болон бусад зорилгоор нөлөөлж байна” хэмээн мэдэгдэж байв.

Энэ бүхний ард М.Энх-Амгалан прокуорын хэлсэн “Б.Булганы хамгийн сүүлд өгсөн мэдүүлэгт хэрэг нээж шалгаж байгаа” гэсэн нь хэзээ хэрхэн ил болох нь асуулт, хүлээлт дагуулж байна. Зарим эх сурвалж “Булган захиалагчаа хэлсэн” гэх  таамгийг дэвшүүлээд байгаа билээ.

Зууны мэдээ
Ч.Зотол

Жаран тэрбумын хэргээ Ц.Сандуй нь хүлээчихээд байхад мөрдөгчид түрүүчийнх шигээ хэрэгсэхгүй болгуулахаар прокурор руу чулуудвал иргэд тэвчихгүй дээ
Жаран тэрбумын хэргээ Ц.Сандуй нь хүлээчихээд байхад мөрдөгчид түрүүчийнх шигээ хэрэгсэхгүй болгуулахаар прокурор руу чулуудвал иргэд тэвчихгүй дээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​