fbpx Оюутолгойгоос оффшор хүртэл…
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 10 секунд

Оюутолгойгоос оффшор хүртэл…

Нэр бүхий хүмүүсийн оффшор дансанд байршуулсан мөнгөн дүнгийн хэмжээ 87.1 сая ам.доллар байжээ. Үүнээс одоогийн байдлаар 74.9 сая ам.доллар Монгол Улсад орж ирсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна. Энэ талаар өнгөрсөн долоо хоногт АТГ-аас мэдээлсэн. Хуулийн байгууллагын үйл ажиллагаа оффшорын асуудал дээр нэлээд ахицтай байгааг үүнээс харж болно. Түүнчлэн оффшор гэх олон улс дамнасан орооцолдоонт хэргийн учир начир нь эхнээсээ олдож эхэлсэн бололтой юм билээ. Оюутолгойн гэрээ оффшорын асуудал хоёр ч нэлээд гүнзгий уялдаа холбоотой байх нөхцөл байдал ажиглагдаж эхэллээ.

Тухайлбал, Сангийн сайд асан С.Баярцогтыг Оюутолгойн гэрээтэй холбогдуулан дахин хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа. Ингэхдээ  Оюутолгойн гэрээтэй холбоотой хэрэгт шинэ нөхцөл байдал үүссэн гэж тайлбарласан. Тэгвэл Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр зурахдаа Сангийн сайд С.Баярцогт аль хэдийнэ Хөрөнгө оруулагч тал болох “Айвенхоу Майнз” компанийн хувьцаа эзэмшигч болсон байжээ.  С.Баярцогт Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө Оюутолгойн гадаад хөрөнгө оруулалт буюу тухайн компанийн хувьцааг тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр худалдаж авсан. Гэрээ байгуулагдсан, гэрээ хэрэгжсэний дараагаар хувьцаа үнэд орсон энэ үед хувьцаагаа бусдад арилжаалаад өөртөө давуу байдал олж авч, их хэмжээний ашиг олсон үйлдэл нь тогтоогдсон байна.

Оюутолгойн гэрээ зурагдсанаас хойш дөрвөн жил өнгөрч байхад 2013 оны хавар С.Баярцогттой холбоотой нэгэн дуулиан дэгдэж байв. С.Баярцогтын оффшор дансанд 9.2 сая ам.доллар байгаа нь нотлогдсон талаарх мэдээлэл олон улсад задарсан. Энэ асуудлаас болж тэрээр хоёр сарын дараа УИХ-ын дэд даргын суудлаа өгсөн.  Мөн тухайн үед тайлбар өгөхдөө “Манай найз интернэтээр бизнес эрхлэх санал надад тавьсан юм. Тэгээд  2008 онд Хонконгод явж байхдаа оффшор бүсэд данс бүртгүүлсэн. Харин би Оюутолгойн  гэрээг байгуулснаар нэг ч төгрөг аваагүй.  Засгийн газраас Оюунтолгойн гэрээг амжилттай хийлээ гэсэн модон сертификиад авснаараа бахархаж явдаг. Энэ гэрээг амжилттай хийсэн гэдэгтээ итгэлтэй байна” гэж байлаа. Гэхдээ Сангийн сайд асан С.Баярцогтыг Оюутолгойн гэрээнээс их хэмжээний ашиг хүртсэн гэдгийг хуулийн байгууллага тогтоогоод байна. Харин Оюутолгойгоос олсон  ашиг нь оффшор данстай нь хэрхэн ороолцолдсон болохыг хуулийн байгууллага шалгаж буй.

Түүнчлэн оффшорын хэрэгтэй холбогдуулан “Петровис”-ийн  Ч.Давааням, н.Сэцэнзориг нарыг 48 цаг саатуулсан. Монголын томоохон компанийн дансаар 20 орчим сая ам.доллар хэд хэдэн удаа орж ирсэн нь тогтоогдсон учраас саатуулсан гэдгийг хэлж байв.   АТГ-аас Ч.Даваанямын оффшор дансан дахь 4.3 сая ам.долларыг илрүүлсний дараахан тэрээр энэ мөнгөө Монгол руу татлаа гэж бөөн сүр дуулиан тарьсан.  Яг энэ үед “Петровис” группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл “Ерөнхий сайд асан С.Баяртай холбохоор нь мөнгөө оруулж ирсэн юм шиг байна лээ. Түүнээс биш оффшорын эсрэг хуультай холбогдох ч хүн биш” гэсэн нь С.Баярын ойрын хүн гэдгийг баталсан мэдэгдэл байлаа.  Ерөнхий сайд асан С.Баярыг одоогоор Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар хуулийн байгууллага шалгаж буй билээ.

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ ХААЖ, АЖЛЫН ХЭСГИЙГ ТАРААСАН ГЭВ ҮҮ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​