fbpx Эмэгтэйчүүдийн өөрийгөө хуурдаг ГУРВАН ХУДАЛ ҮГ болон БОДИТ ҮНЭН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 22 секунд

Эмэгтэйчүүдийн өөрийгөө хуурдаг ГУРВАН ХУДАЛ ҮГ болон БОДИТ ҮНЭН

 Эхний худал үг: ЯМАР НЭГЭН ЗҮЙЛ НАМАЙГ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОНО

Эмэгтэйчүүд бид бяцхан охин байхаасаа л гайхамшгийг хүлээж, ид шидэд итгэж ирсэн. Цагаан морьтой ханхүү одоо ч хэд хичнээн эмэгтэйн сэтгэлд “амьдарч” байгаа юм билээ. 

Хэн нэгнийг, ямар нэгэн зүйлийг хүлээж байгаа бол яг одоо энэ бодлоо тархи толгойноосоо авч хаяхыг Бестселлер зохиолч, онцлох илтгэгч Рэйчел Холлис зөвлөж байна. 

Бодит үнэн:

  • Харьцуулахаа зогсоох. Харьцуулалт аз жаргалын эрлэг. Өчигдөр хэн байснаасаа өнөөдөр илүү болоход л анхаарах хэрэгтэй. 
  • Эерэг орчин бүрдүүлэх. Өөрөөр хэлбэл, та хэнтэй харьцаж юу идэж ууна тийм л болдог. 
  • Аз жаргалтай болгодог зүйлсээ олж хийх. Таны л амьдрал учраас хэрвээ та л зөвшөөрөөгүй бол амьдралд тань нөлөөлөх юу ч байх ёсгүй.

2. Хоёр дахь худал үг: БИ МАРГААШ ЭХЭЛНЭ

Та өөрийгөө хэдэн удаа хуурч байсан бэ? Хэдэн удаа эхлэхээсээ өмнө шантарч байсан бэ? Та хэдэн удаа эхэндээ ахиц гаргасан боловч эхний бэрхшээл тулгарахад бууж өгсөн бэ? Гэр бүлийнхэн, найз нөхөд болоод хамт олон тань таны бууж өгөхийг хэр олон удаа харсан бэ?

Энэ бол байж болшгүй зүйл.

Үнэхээр хүсэх юм бол аргаа олж чадна. Хүсэхгүй байгаа бол шалтаг мундахгүй. Далд ухамсар чин сэтгэлээсээ хүсч байгаа, эсвэл зүгээр л нэг хэлж байгааг тань яаж ялгах вэ?

Хэрвээ амлалтаа биелүүлье л гэж шийдсэн бол нухацтай хандаж зүгээр нэг ярих бус хэрхэн гүйцэтгэх төлөвлөгөөгөө нарийн боловсруулах шаардлагатай. 

Бодит үнэн:

  • Жижигхэн нэг зорилгоос эхлэх 
  • Үүрэг амлалтандаа болгоомжтой хандах 
  • Өөртөө шударга байх

3. Гурав дахь худал үг: БИ САЙН ЭЭЖ БИШ

Энэ бүхнийг надаас сайн хийж чаддаг ээжүүд бий гэх бодол эмэгтэйчүүд биднийг зовоодог. Өөрсдийнхөө хэмжээнд сайн хичээх нь хангалттай болохоос бүхнийг төгс харагдуулах гэж худлаа хичээх хэрэггүй.

Үр хүүхдээ өдий зэрэгтэй явуулж байгаадаа яагаад бахархаж болохгүй гэж. Төгс ээж байна гэдэг худлаа. Харин сайн ээж байх боломжтой. 

Ээж болсноор сайн муу, сайхан муухай бүхий л өдрүүдийг даван туулах хэрэгтэй болдог. Гэхдээ үргэлж онох албагүй. Бусад ээжүүд шиг байх ёсгүй гэдгээ санаарай. 

Зүгээр санаа тавихад л хангалттай. Хүүхдүүддээ төдийгүй өөртөө ч гэсэн санаа тавихаа бүү мартаарай. Хэрвээ та ядарч туйлдсан, сэтгэл санаа тань тавгүй бол хүүхдүүдээ аз жаргал дүүрэн, бүрэн бүтэн амьдралын ухааныг хэрхэн зааж сургах билээ дээ. 

Бодит үнэн:

  • Хүүхдүүдэд минь ямар нэгэн асуудал тулгарахад тэд надаас тусламж хүсдэг. Хар дарж зүүдлэхдээ ч ээжийгээ л дууддаг. Эх үрийн сэтгэлийн холбоо гүн бат учраас энэ үнэнийг ойлгох
  • Хүүхдүүдтэйгээ хамт байхдаа утас болон компьютерээсээ хол байж бүхий л анхаарлаа тэдэндээ зориулах
  • Бусад ээжүүдтэй нөхөрлөх

Энэ маягаар эмэгтэйчүүдийн итгэл үнэмшил, урам зоригийг мохоох худал үгс 20 хүртэл үргэлжилнэ. Гэвч эдгээр худал үгсийн эсрэг нэг л үнэн бий.

Энэ бол  - Зөвхөн та л хэн болохоо, бас аз жаргалтай байх эсэхээ шийднэ. 

Өөрчлөлт нүд ирмэхийн зуур бий болдоггүй. Бүхий л амьдралын турш үргэлжлэх үйл явц.

Өөрийгөө илүү сайжруулна гэсэн итгэл үнэмшлээр өглөө бүрийг угтаж, зорилгодоо хэдэн алхам ойртоно гэдэг өөрөө маш том амжилт. Та аз жаргалгүй байгаа бол та өөрөө л буруутай. 

Эх сурвалж: Рэйчел Холлис “Бүсгүй минь, нүүрээ угаа” ном

”Ур чадварыг бэхжүүлэх нь” төсөл нээлтээ хийлээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​