fbpx Сайн малчин уу, сайн улстөрч үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 0 секунд

Сайн малчин уу, сайн улстөрч үү

Засгийн газар, УИХ-ын гишүүд Улсын аварга малчин, тариаланч төдийгүй МҮОНРТ-ээс олгодог “Алтан төлийн эзэн” шагналыг тойргоос нь тодорсон сайчуудад cap шинийн өмнө гардуулдаг уламжлал тогтоод байгаа. Эдгээр шагналуудыг тухайн аваргуудын гэрт нь очиж гардуулдгаараа онцлогтой. Зарим УИХ-ын гишүүдийн тойрогт нэг ч “аварга” байхгүй байтал нөгөөд нь арав гаруй байх жишээтэй. Үүнийг ч “Алтан төлийн эзэн” шагналаар нөхөж байгаа гэх. Гэхдээ шагналыг нь биш гардуулж байгаа үйл явдлыг нь хөндөх гэж байгаа болохоор аль депутатын тойргоос хэдэн аварга төрсөн талаар дурдах шаардлагагүй байх.

Харин өнөө жилийнх шиг том дарга нар маань ийм цатгалан, хөл ихтэй энэ тэнд морилж явахыг төдийлөн олон хараагүй талаараа дуугарах гэсэн юм. Нэг давхар дээлтэй сайд нэжгээд дуучин, ерөөлчдийг дагуулан уулзалт цуглаан шахам арга хэмжээ зохион байгуулж, лусын хаан адил том булган малгай, торгон хувцас гялтгануулан явах аж. Мөн зарим сайд, гишүүд өөрсдийн хэмжээнд дуучин хуурчин дагуулан явсан харагдана лээ. Өнгөрсөн хэдэн өдөрт телевизийн бараг бүх сувгаар удаа дараа үйл ажиллагаа нь гарсан болохоор нэр цохоод байх хэрэг алга. Нэмэрт нь улсын аваргуудыг нь биш УИХ-ын гишүүдийг тогтоогоод үлдэж байна.

Монголчууд биднийг дэлхийн түмэн хүнээс ялгаруулдаг хамгийн том зүйл бол нүүдлийн соёл иргэншил мөн. Үүнийгээ өв уламжлан хөгжүүлж, сахин хамгаалж байгаа иргэдээ төр шагнах ёстой. Мөнхүү Улсын аварга малчин шалгаруулах журам гэдэг бас амар даваа биш. Малчин хүн энэ цолыг авахын тулд наад зах нь малаа даатгал, вакцинд тогтмол хамруулсан, мал аж ахуй, цагаан идээ боловсруулах зэргээр ажлын байр нэмэгдүүлсэн байх ёстой.

Ашиг шимтэй мал өсгөж түүнийгээ борлуулдаг, туршлагаа бусадтай тогтмол хуваалцдаг, сүүлийн гурван жил дараалан малын зүй бус хорогдол гаргаагүй байх шаардлагыг давдаг. Үүн дээр улсын дунджаас илүү төл сүүлийн гурван жил дараалан авсан, хадлан тэжээлээ хангалттай нөөцөлсөн, бэлчээрээ сэлгэн хамгаалдаг байх зэрэг шалгуурын хангах болдог. Тэгэхээр энэ их хөдөлмөрт тохирсон шагналыг олгох нь зүйн хэрэг.

Харин үүнийг гардуулах нэрийдлээр улстөрчид өөрсдийгөө дөвийлгөх ажлыг түлхүү хийгээд байгаад учир нь байгаа юм. Дуучин хуурчин дагуулан сүр бараа болон явах улстөрчдийг харахаар эгээ л сонгуулийнхаа ажлыг хийгээд байгаа мэт харагдах боллоо. Ээлжит сонгууль хойтон жил болно. Үүнээс өмнө үйл ажиллагаа болгоныг үзвэр болгоод байх сонирхол улстөрчдөд байна уу даа.

Зуун жилийн өмнө манай орноор аялсан И.М.Майский тэмдэглэлдээ “Монгол эр хүний амьдрал тэр чигтээ зугаа цэнгэл юм” хэмээсэн байдагтай адил манай Засгийн газрын гишүүд, депутатуудын амьдрал тэр чигтээ сонгуульд чиглэсэн юм биш биз. Яахав хуулиар бол хориглоогүй зүйл. Гэхдээ ээлжит сонгуулийн cap хүрэхгүйн хугацаанд иргэдийн саналыг авах зорилгоор хийж болохгүй арга хэмжээнүүдийг Сонгуулийн тухай хуульд олон зүйл заалтаар нарийн дурдсан байдаг юм.

Тус хуулийн 35.15-д сонгуулийн үеэр хориглох зүйлсийг жагсаасан нь бий. Зарим заалтуудыг иш татъя л даа. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 35.15.2-д “Нэр дэвшигч биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэх, хүлээн авалт, дайллага, цайллага зэрэг сонгуулийн сурталчилгаатай холбогдсон олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах”, 35.15.3-д “Сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах”, 35.15.4-д “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах”-ыг тус тус хориглосон байдаг.

Аварга малчин, тариаланч, “Алтан төлийн эзэн” шагналыг гардуулахаар явахдаа дуучин, ерөөлч дагуулан ах дүү, айл сумын хүмүүсийг цуглуулан тоглолт хийж яваа сайд, дарга нар өнөөхөндөө зүгээр харагдаж болох юм. Харин бүтэн жилийн турш ийм тийм шалтаг гарган тоглолт хийж яваа хүнтэй тухайлбал ирэх жил нэг шинэ залуу өрсөлдлөө гэж бодъё. Шинэ залуу биш ч байсан болно. Ер нь хэн ч байсан сонгуулийн сарын хугацаанд тэр өрсөлдөгч лав Сонгуулийн тухай хуульд заасны дагуу урлагийн тоглолт хийх эрхгүй. Дуучин авчраад нутгийнхаа уул ус, малчин тариаланчдын талаар дуу дуулуулаад “Энэ миний дэмждэг ах байгаа юм” гэж хэлүүлж л лав болохгүй.

Дан ганц мөрийн хөтөлбөрөө ярьж нэг тийм хуурай бүр муугаар хэлбэл сэтгэл шингээгүй хэлбэрээр өрсөлдөж таарна. Нөгөө талаас нэг тийм “тос даасан” ч гэж болмоор гэр орноор нь дуучин ерөөлч дагуулаад орж ирээд шагнал өгч байсан хүн зогсож байна. Манайх шиг хүн ам цөөтэй, тэд нь аль болох таньдаг хүнээ сонгох гэдэг сэтгэл зүйтэй оронд тэгвэл энэ шударга өрсөлдөөн мөн үү.

Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн гэвэл сүржигнэсэн болно. Ямартаа ч төрийн эрх мэдлийг зүй бусаар өөртөө барих гэсэн аргын нэг нь шилдгүүдийг шагнахаар дуучин дагуулан замд гарч байгаа явдал гэвэл үнэн биз дээ. Ер нь тэгээд үүн дээр нэмээд хэлэхэд чуулганы завсарлагааны үеэр хууль сурталчлах ёстой УИХ-ын гишүүд улстөржсөн яриа хийдэг болсон. Элдэв бэлэг сэлт тарааж явдаг нь нууц биш боллоо.

Улстөрчдийг дандаа баян чинээлэг хүмүүс гэсэн өнцгөөс хардаг болсон нь ч үүнийг нэмэрлэж байна. Уг нь улсын мөнгөөр наад зах нь бензин шатахуун хийгээд явж байгааг нь харах ёстой. Тэднийг УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжуудыг сурталчлан таниул гэж улсын төсвөөс хөрөнгө гаргадаг юм. Үүнийг буруу зөрүү ашиглах хүмүүс байгаа гэдгийг л сануулах гэсэн хэрэг.

Тэгэхээр улсдаа хөдөлмөрөөрөө тэргүүлсэн тэдгээр сайчуудыгаа цаашдаа Төрийн ордондоо хүлээж аваад шагначихдаг болъё. Есөн хөлт цагаан тугандаа мөргөөд төрийнхөө тэргүүнээс шагналаа аваад, зураг хөргөө даруулаад гарвал тухайн хүндээ ч илүү үлдэцтэй болох биш үү. Өмнө нь 100-аас дээш настай ахмадуудын төлөөлөлд төрийн гурван өндөрлөг очиж золгодог байлаа. Тэр нь тухайн айлдаа ч их дараатай байсан юм. Түүнийг өөрчилж төрийн золголтыг Төрийн ордонд хийдэг болсноос хойш найман жил өнгөрчээ.

Ингэснээр илүү олон ахмадуудыг төрийн золголтод оролцуулах боломж бүрдсэн гэдэг. Үүний дээр төрийн өндөрлөгүүд шинийн нэгэнд замын түгжрэл үүсгэж энд тэнд давхихаа байсан гээд сайн тал нь олон. Бас хэвлэл мэдээллийн байгууллагууд ч сурвалжилга бэлтгэн хүргэхэд илүү амар хялбар болсон юм. Үүний нэгэн адил Улсын аварга малчин, тариаланч болоод Алтан төлийн эздийн шагналыг Төрийн ордонд олгоё гээд байгаа юм. Хөдөлмөрөөрөө манлайлсан баатруудаа хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр гаргахад энэ зам нь илүү хялбар болно. Дээр нь улстөрчдийн үйлдлийг ч жаахан хязгаарлах алхам болох билээ.

 
Манай улсын мал арван саяар өсчээ
Манай улсын мал арван саяар өсчээ
 
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​