Авлигын хэргээр саатуулагдсан Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийн авлигын хэргийг өнөөдөр БЗД, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.30 цагаас хэлэлцэнэ. Түүнийг өнгөрсөн оны аравдугаар сард АТГ-аас саатуулсан. Тодруулбал, нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх, дунд ангиас сурагч шилжүүлэн авахдаа хахууль авдаг байсан хэрэгт буруутгасан юм. Өнөөдрийн хуралд шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, шүүгдэгчээр Г.Бум-Эрдэнэ нарын 7 хүн, улсын яллагчаар Ш.Хосбаяр, өмгөөлөгчөөр Г.Багахүү, Б.Мөнхбат нарын 9 өмгөөлөгч оролцохоор болжээ.
Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийн авлигын хэргийг өнөөдөр хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.