fbpx Монголчууд 100 тэрбум төгрөгийг тамхинд зарцуулдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 42 секунд

Монголчууд 100 тэрбум төгрөгийг тамхинд зарцуулдаг

Монгол Улсын нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг бол НЭМҮТ-ийн хийсэн судалгаанд өсвөр үеийнхний 61.3 хувь нь тамхи татаж үзсэн хэмээн хариулжээ. Энэ нь таван хүүхэд тутмын гурав нь тамхи татаж үзсэн гэсэн үг юм. ДЭМБ-аас хийсэн судалгаагаар монголчууд жилд 3.2 тэрбум ширхэг тамхи татдаг бөгөөд жилд дунджаар 100 тэрбум төгрөгөөр тамхи худалдан авдаг байна. Үүний 65 хувийг импортынх эзэлж буй.

Монголчууд жилд 3.2 тэрбум ширхэг тамхи татдаг

Уг нь Тамхины хяналтын тухай хуульд тамхины татварыг тасралтгүй нэмэгдүүлж, насанд хүрээгүй иргэнийг тамхинд орохоос сэргийлэх, тамхины хэрэглээг бууруулна хэмээн заасан байдаг. Гэвч бодит байдал дээр хуулийн хэрэгжилт хангалттай үр дүнд хүрч чадахгүй байгааг дээрх тоо баримт харуулж байна. Түүнчлэн утаат тамхитай тэмцэхийн тулд олон арга хэмжээ авч, зарим нь үр дүнгээ өгсөн ч бүтэлгүйтсэн төслүүд ч бас байгаа юм.

Тодруулбал, тамхины цэг байгуулах төсөлд нийслэлээс хөрөнгө мөнгө төсөвлөж, автобусны буудал бүрт өндөр өртгөөр шилэн цэг байгуулсан ч үр дүнд хүрээгүй. Мөн Тамхины онцгой албан татварыг нэг хувь байсныг хоёр болгож нэмэгдүүлсэн ч иргэдийн худалдан авалт буураагүй төдийгүй тамхинаас шалтгаалсан өвчлөл нэмэгдсээр байна. Тиймээс тамхи үйлдвэрлэгчдийг хянах тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй байгааг эмч нар сануулж байна.

  • Нэг ширхэг тамхинаас 38.4 төгрөг, 100 ширхэг тамхинаас 3480 төгрөгийн татвар авч байна.
  • Монголчууд жилд 3.2 тэрбум ширхэг тамхи татдаг бөгөөд жилд дунджаар 100 тэрбум төгрөгөөр тамхи худалдан авдаг.
  • Импортын тамхины албан татварыг 30 хувь болгон нэмэгдүүлснээр төсвийн орлого 2019 онд 27 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой.

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс Архи, тамхины онцгой албан татвар, Хүн амын орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэнэ. Тодруулбал, Тамхины онцгой албан татварыг 2017 онд 20 орчим хувь, 2018 онд 26 хувиар нэмэгдүүлэхээр заасан. Сангийн яамнаас өгч буй мэдээллээр импортын тамхины гаалийн албан татварыг 30 хувь болгон нэмэгдүүлснээр төсвийн орлого энэ онд 20, ирэх онд 26, 2019 онд 27 тэрбум төгрөгөөр тус сайжтус нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Улмаар жижиглэнгийн үнэ дунджаар 300 төгрөгөөр нэмэгдэх юм.

ХОЁР ХУВИЙН ТАТВАР БУСАД ОРОНТОЙ ХАРЬЦУУЛАХАД МАШ БАГА

Монгол Улс тамхинаас хоёр хувийн онцгой албан татвар авч байна. Тооцоолж үзвэл нэг ширхэг тамхинаас 38.4 төгрөг, 100 ширхэг тамхинаас 3480 төгрөг авч байна. Энэ нь бусад оронтой харьцуулахад маш бага үзүүлэлт юм. Жишээлбэл, Украйн улсад тамхины худалдах үнийг 50 хувь хүртэл нэмэгдүүлэхэд тамхи татагчдын тоо 500 хүртэл мянгаар буурч, 253 хүний амь нас аврагдаж, жилд төсөвтөө 281 сая ам.доллар төвлөрүүлж чадсан сайн жишиг байна.

Жилд дунджаар 100 тэрбум төгрөгөөр тамхи худалдан авч байна

Мөн ОХУ тамхины онцгой албан татвар нэмэх шийдвэр гаргаснаар 80 мянган хүнийг зүрх судас, уушигны хорт хавдраар өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлж чадсан. ОХУ цаашид тамхи худалдах үнийг 70 хүртэл хувиар нэмэгдүүлснээр 2.7 сая хүнийг тамхинаас бүрмөсөн гаргаж, онцгой албан татварт жилд зургаан тэрбум ам.доллар төвлөрүүлэх боломжтой хэмээн үзэж байгаа аж. Тэгвэл Монгол Улсад сүүлийн 10 орчим жилийн хугацаанд янжуур тамхины үйлдвэрлэл дөрөв дахин нэмэгдэж, импорт 2.5 дахин өссөн үзүүлэлтээс харахад Тамхины хяналтын тухай хууль хэрхэн хэрэгжиж, ямар үр дүн үзүүлж байгааг тодхон харж байна.

Гаднын орнуудад Тамхины хяналтын тухай хууль, албан татварын хэмжээг нэмэгдүүлэх бодлого бодит ажил болж, өгөөжөө өгч байхад Монголд нөхцөл байдал эсрэгээрээ байгааг эрүүл мэндийн салбарынхан хэлж байна. Иргэдийн дунд тамхины хэрэглээ буурах биш өсөх, ялангуяа өсвөр үе, хүүхэд залуучууд хорт утааг хэрэглэх хандлага ажиглагдах болсныг эмч нар дуулгав.

Уг нь олон нийтийн газар, үйлчилгээний төвд тамхи татахыг хориглосноор тамхины хэрэглээ нэг үеэ бодвол буурсан. Энэ бол Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлснээр бодит үр дүнд хүргэсэн сайн жишээ. Гэсэн ч хэрэглээнд илүү анхаарал хандуулах хэрэгтэй байгаа аж. Иймд ирэх оноос Тамхины онцгой албан татварын хэмжээ нэмэгдвэл иргэдийг эдийн засгийн болоод эрүүл мэндийн алдагдлаас сэргийлэх боломж бүрдэх юм.

Г.Оюунтөгс

76.8 кг эрдэнийн чулуу завшсан гаалийн байцаагчийг шалгаж байна
76.8 кг эрдэнийн чулуу завшсан гаалийн байцаагчийг шалгаж байна
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​