Цагаан сарын баярын өдрүүдэд KFC сүлжээ хоолны газрын Зайсанд байрлах салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлого авч, Халдварт өвчин, судлалын төвд эмчлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Дэлхийн 120 гаруй орны, сая сая хэрэглэгчийн амтархан зооглодог шарсан тахианы сүлжээ ресторан болох алдарт KFC сүлжээ хоолны газраар үйлчлүүлсэн, хоол захиалж идсэн 37 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад, "Одоогоор манайд KFC тахиа идээд бөөлжиж суулгасан гэх 37 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Хэвтэн эмчүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал нь гайгүй. Хоолны хордлогын шалтгаан нөхцлийг тодруулах шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа" гэв.
Харин НМХГ-аас хордлогын шалтгааныг тодруулахад, "Шинжилгээний хариу эцсийн байдлаар ирэх долоо хоногийн Даваа гарагт гарна. Шинжилгээний хариунд үндэслэн мэдээлэл өгнө" гэлээ.
Zaluu.com