П.Орхоны барилдах эрхийг 2022 он хүртэл хасчээ


Дэлхийн бөхийн холбооноос өчигдөр ийм шийдвэр гаргасан байна. 2018 оны намар Индонез улсад болсон Азийн зуны спортын XVIII наадмын үеэр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд барилдсан П.Орхоноос хориотой бодис илэрсэн хэмээн тэмцээнийг зохион байгуулагчид мэдэгдсэн юм.Дэлхийн бөхийн холбоо өчигдөр албан ёсны шийдвэрээ танилцуулж П.Орхоны барилдах эрхийг дөрвөн жил буюу 2022 оны есдүгээр сар хүртэл хасан, Монголын чөлөөт бөхийн холбоог мөнгөн торгуулиар торгохоор болжээ.

Сэргээшийн асуудал анх сөхөгдсөн даруйд П.Орхон болон түүний дасгалжуулагчид шинжилгээний хариуг үгүйсгэж, хорлогдсон байх магадлалтай гэсэн мэдээлэл тархсан. Харин Монголын чөлөөт бөхийн холбооны зүгээс энэ талаар албан ёсны тайлбар хийгээгүй юм.Ийнхүү Токио 2020 олимпийн наадмаас медаль авчирна гэсэн нэгэн найдвар талаар боллоо.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • иргэн · [66.181.168.8] · 2019/03/05

    мэдээ таалагдахгүй байноо, балай юм бэ


  • Иргэн · [203.91.118.180] · 2019/02/22

    Орхонг хорлох ажиллагааг өрсөлдөгч тамирчдын захиалгаар хийсэн нь тухайн үед дасгалжуулагч нь илэрүүлсэнч шигшээгийн нэр хүндээ бодоод олон нийтэд зарлаагүй гэсэн биз дээ одоо ил болгоочээ үнэндээ Орхоныг хоролчихлоо шүү дээ


  • зочин · [202.9.45.183] · 2019/02/21

    харамсалтай л юм даа дасгалжуулагч болон эмч нар нь анхаарч зөвлөж байх л хэрэгтэй янз бүрийн эм тан хэроэглэсэн байлгүй дээ