fbpx БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДАД БАРТААТ ЗАМЫН МОТОЦИКЛЬ ГАРДУУЛЛАА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 41 секунд

БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДАД БАРТААТ ЗАМЫН МОТОЦИКЛЬ ГАРДУУЛЛАА

ХБНГУ-ын Засгийн газраас Германы Сэргээн босголт, зээлийн банкаар дамжуулан БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах төслийн 2 дахь үе шатыг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Дуппел Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад бартаат замын 60 мотоциклийг хүлээлгэж өгөх ёслолын ажиллагааг БОАЖЯ, ХБНГУ-ын Элчин сайдын яамтай хамтран зохион байгууллаа. Эдгээр мотоциклийн түлхүүрийг Дорнод Монгол, Зэд-Хантай Бүтээлийн нуруу, Горхи-Тэрэлж, Онон-Балж, Орхоны Хөндий, Тарвагатай нуруу, Хангайн нуруу, Хустай нуруу зэрэг 8 хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагчдад БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мөн энэ үеэр гардуулсан.

ХБНГУ-ын Засгийн газар нь Германы Сэргээн босголт, зээлийн банкаар (KfW) дамжуулан БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн I шатанд 11.5 сая евро, II шатанд 13.5 сая евро, нийт 25 сая еврогийн буцалтгүй тусламжийг Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас (BMZ) санхүүжүүлэн олгож байгаа. Тус яамны Монголын асуудлыг хариуцсан бодлогын ахлах зөвлөх, Дороты Швиллийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат төлөөлөгчдийнх нь хамт хүлээн авч уулзсан. Энэ үеэр ХБНГУ-ын Элчин сайд Штефан Дуппел төслийн хэрэгжилтийг амжилттай хэрэгжиж буйг онцлоод төслийн цаашдын үйл ажиллагаанд ХБНГУ-ын Засгийн газар дахин 6 сая еврогийн буцалтгүй тусламж нэмж олгох болсныг мэдэгдсэн юм.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ёслолын ажиллагааны үеэр “Энэ жил БОАЖЯ байгуулагдсаны 30 жил, Монгол-Германы хөгжлийн хамтын ажиллагааны 25 жилийн ой тохиож байна. Байгаль орчны салбарт сүүлийн 20 гаруй жил тасралтгүй хамтран, дэмжин ажиллаж, техникийн болон санхүүгийн хамтын ажиллагааны олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаад БОАЖ-ын сайд, салбарын нийт хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын байгаль орчны салбарт үнэлж баршгүй үр дүнгээ өгсөөр байна. Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл нь хоёр орны байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааны томоохон жишээ бөгөөд Монгол орны Тусгай хамгаалалттай газар нутгуудад хөрөнгө санхүүгийн бодитой тусламж үзүүлж байгаагаараа онцлог юм. Төслийн хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын материаллаг баазыг бэхжүүлэх, хамгаалалттай газар нутгийн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр олон талт үйл ажиллагааг төлөвлөн, амжилттай хэрэгжүүлж байгаад баяртай байна” гэлээ.

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Дуппел ёслолын ажиллагааг нээж үг хэлэхдээ “Энэ онд 25 жилийн ой нь тохиож буй Герман, Монголын хөгжлийн хамтын ажиллагааны гол тулгуурын нэг нь Биологийн олон янз байдлыг хамгаалах юм. Давтагдашгүй үзэсгэлэнт байгальтай Монгол орны Тусгай хамгаалалттай газар нутаг нь иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, Монгол Улсын эдийн засгийг бэхжүүлэх үнэт баялаг юм. Герман Улс байгаль хамгаалагчдыг энэхүү чухал үүргээ биелүүлэхэд нь шууд дэмжлэг үзүүлж байгаад би маш их баяртай байна. Төслийн санхүүжилтийг 31 сая евро болгон өсгөх Герман Улсын шийдвэр нь Монгол Улсын тогтвортой хөгжил, түүний биологийн олон янз байдлыг хамгаалахад ихээхэн анхаарч байгааг тодорхой харуулж байна. Бидэнтэй нягт хамтран ажиллаж байгаа БОАЖЯ болон төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хүчин зүтгэл гаргаж буй бүх хүмүүст талархал илэрхийлье” хэмээсэн юм.

Ёслолын ажиллагаанд БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Д.Ариунтуяа, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, Дорнод Монгол, Зэд-Хантай Бүтээлийн нуруу, Горхи-Тэрэлж, Онон-Балж, Орхоны Хөндий, Тарвагатай нуруу, Хангайн нуруу, Хустай нуруу зэрэг 8 хамгаалалтын захиргааны дарга болон байгаль хамгаалагчид, Гадаад харилцааны яамны төлөөлөл , Германы Сэргээн босголт, зээлийн банкны төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцсон.  Монгол орны байгаль орчны салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга К.Глассыг Байгаль орчны тэргүүний ажилтан тэмдгээр, Германы Сэргээн босголт, зээлийн банкны Монгол дах салбарын захирал, П.Гиоргиевыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны жуух бичгээр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ үеэр шагнасан юм.

СҮРЬЕЭ: Шийдвэр гаргагчид ямар БАЙР СУУРЬТАЙ байна вэ?
СҮРЬЕЭ: Шийдвэр гаргагчид ямар БАЙР СУУРЬТАЙ байна вэ?
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​