fbpx А.Ариунзаяа: Ядуурлыг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь эдийн засгийн өсөлтийг иргэдийн боловсрол, эрүүл мэндэд түлхүү ашиглах
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
28 минут 45 секунд

А.Ариунзаяа: Ядуурлыг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь эдийн засгийн өсөлтийг иргэдийн боловсрол, эрүүл мэндэд түлхүү ашиглах

Монгол Улсын Үндэсний Статистикийн хорооны дарга А.Ариунзаяатай сүүлийн үеийн статистикийн мэдээллийн талаар ярилцлаа.

-ҮСХ-ноос ДНБ-ий хэмжээ 2018 онд 6.9 хувиар өссөнийг зарлалаа. Эдийн засгийн өсөлтөд юу нөлөөлөв?

-Манай улсын эдийн засгийн хэмжээ урьдчилсан гүйцэтгэлээр тооцоход 2018 онд өмнөх оноос 6.9 хувиар өссөн. Энэ ерөнхий өсөлтийг бүтцээр нь задалж үзвэл, 2.3 пункт нь үйлчилгээний салбар, 2.1 пункт нь үйлдвэрлэлийн салбар, үлдэх 2.0 пунктыг бүтээгдэхүүний цэвэр татвар эзэлж байна. Манай улсын эдийн засгийн үйл ажиллагааны онцлогийг харгалзан өсөлтийг уул уурхайн болон уул уурхайн бус салбарын өсөлт гэж тооцдог.

2017 онд эдийн засаг 5.3 хувь өсөхөд уул уурхайн салбар 5.5 хувиар буурч, уул уурхайн бус салбар 8.8 хувиар өссөн бол 2018 онд уул уурхайн салбар 5.1 хувь, уул уурхайн бус салбар ч 7.5 хувийн өсөлттэй байлаа. Уул уурхайн салбарын 5.1 хувийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс гэвэл нүүрс олборлолтын хэмжээ 50.0 мянган тоннд хүрч өмнөх оноос 6.2 хувиар, алт олборлолт 20.7 мянган тоннд хүрч өмнөх оноос 4.1 хувиар, хайлуур жоншны баяжмалын олборлолт 80.7 мянган тоннд хүрч өмнөх оноос 46.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөллөө.

Уул уурхайн салбарт 2015 онд алт, зэс хувийн жингээр голлож байсан бол 2018 онд нүүрсний хувийн жин илүү өссөн нь гадаад зах зээлд нүүрсний экспорт нэмэгдсэнтэй холбоотой юм. Үүнийг дагаад тээвэр, үйлчилгээний зарим салбарт тодорхой хэмжээний өсөлт гарлаа.

-Манай улсын эдийн засаг уул уурхайн салбараас хэт хамааралтай байгааг онцолж, цаашид хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар ярих боллоо. Хөдөө аж ахуйн салбарын өсөлтийн талаар?

-Хөдөө аж ахуйн салбарын нөлөөлөл хүлээгдэж байсан өсөлтийн хэмжээнд хүрсэнгүй. Өмнөх дөрвөн жилд малын тоо дунджаар 4-5 саяар өсөж байсан. Харин 2018 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллогоор манай улсад 66.4 сая толгой мал тоолсон. Энэ нь өмнөх оноос 200 мянгаар л өссөн үзүүлэлт юм. Үүнд мэдээж олон хүчин зүйлс нөлөөлсөн.

Зүй бусаар хорогдсон малын тоо өндөр, бойжуулсан төл буурлаа, хүнсэнд бэлтгэсэн малын тоо ч нэмэгдлээ. Зарим аймаг бэлчээрийн даацтай уялдуулан бэлчээр ашиглалтыг зохицуулсан журам боловсруулж ажилласан байна. Эдгээрээс гадна малчид малын тоонд бус чанарт анхаарч эхэлсэн нь ажиглагдсан. Үүнийг дэвшилттэй өөрчлөлт гэж үзэж байна.

-Бодлого тодорхойлогч, эдийн засагч, судлаач нар макро түвшинд гоё, сайхан тоонууд ярьж, эдийн засгийн өсөлт, дотоодын нийт бүтээгдэхүүн гэж ярих юм. Гэтэл тэр их эдийн засгийн өсөлт иргэддээ наалдахгүй бай на, ядуурал, ажилгүйдэл өндөр хэвээрээ байна гэж шүүм жилдэг. Энэ талаар таны бодол?

-Яг энэ асуудлыг буюу эдийн засгийн өсөлт, ядуурал, ажилгүйдлийн хоорондын хамаарлыг анх удаа хугацааны цуваа ны эконометрик загвараар загварчилж, сүүлийн 10 жилийн статистикийн мэдээллээр хийсэн судалгааны дүнг бид жилийн өмнө танилцуулж байсан. Тухайлбал, манай улсын эдийн засгийн өсөлт нь тухайн жилдээ шууд эерэг нөлөөлөл үзүүлдэггүй. Харин цаг хугацааны хоцролттой буюу нэгээс хоёр жилийн дараа ядуурал, ажилгүйдэлд хамгийн өндөр нөлөө үзүүлж байж. ДНБ-ий бодит өсөлт нэг хувиар нэмэгдэхэд ядуурлын түвшин хугацааны хоцролтоос хамаарч 0.71-1.04 пунктээр буурсан.

Харин ажилгүйдлийн түвшин нэг манай улсын эдийн засгийн өсөлт 2014 онд 7.9 хувиас 2015 онд 2.4 хувь, 2016 онд 1.2 хувьтай буюу эрчимтэй буурсан. Энэ хугацаанд олон аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон, ажилгүйдлийн түвшин нэмэгдсэн, цалин, тэтгэвэр нэмэгдээгүй, малчдад олгодог ноос, ноолуурын урамшуулал олгогдоогүй зэрэг хүн амын амьжиргаанд сөргөөр нөлөөлөх шалтгаанууд байсан учраас ядуурал эрс өссөн юм. Харин энэ жил бид “Ядуурлын дүр төрх-2018” судалгааны үр дүнг боловсруулж, нийтэд танилцуулна. Ядуурлын судалгаа нь улирал тутам явуулдаг манай “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа”-ны үр дүнгээр тооцогддог бөгөөд өрхийн хэрэглээнд суурилдаг юм.

Сүүлийн жилүүдийн “Өрхийн орлого, зарлага”-ын судалгааны үр дүнгээр улирал тутам өрхийн дундаж орлого, зарлагын хэмжээ нэмэгдэж байна. 2018 оны өрхийн орлого, зарлагын мэдээллээс үзэхэд нэг өрхийн сарын дундаж орлого 1.2 сая төгрөг болж, 2017 онтой харьцуулахад 15.4 хувиар өссөн үзүүлэлтийг онцолж болох юм. Мэдээж үнийн нөлөөллийг арилгасан бодит мөнгөн орлого, зарлага гээд гүнзгийрүүлсэн тооцооллууд хийгддэг.

-Тэгэхээр та ядуурал буурсан гэх гээд байна уу?

-Одоо шууд албан ёсны дүгнэлт гаргах нь зохисгүй. Гэхдээ магадлал бол байна, ядаж л хот, суурин газарт ядуурал тодорхой хэмжээнд буурсан байх болов уу. Үүнийг би цөөн хэдэн үзүүлэлтээр тайлбарлая. Эдийн засаг 2017 онд 5.3 хувь, 2018 онд 6.9 хувьд хүрч өслөө, улсын төсвийн тэнцэл ашигтай гарах боллоо, ажилгүйдлийн түвшин буурсан үзүүлэлттэй гарлаа, 2018 оны сүүлээр төрийн албан хаагчдын цалинг нэмлээ, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүллээ гэх мэт макро түвшний эерэг үзүүлэлтүүд олон байна. Үүнээс гадна, улсын нийт хадгаламж 2018 онд 2017 оныхоос 19 хувиар нэмэгдэж, үүнд төгрөгийн хадгаламж 1.5 их наяд төгрөгөөр буюу 19 хувь, валютын хадгаламж 487.6 тэрбум төгрөгөөр буюу 22 хувиар нэмэгдсэн байна.

Рестораны орлого өмнөх онтой харьцуулбал 40 хувиар, хүргэлтийн хоолны орлого 57 хувиар өссөн үзүүлэлт нь иргэдийн хэрэглээ нэмэгдсэнийг илтгэж байна. Мөн зэрэглэлгүй буудлын орлого жилийн дотор 41 хувиар өссөн байна. Амралт, чөлөөт цаг, соёл үйлчилгээний үнийн өсөлт хамгийн өндөр буюу 27-31 хувьтай байгаа нь эрэлт, хэрэглээ нэмэгдсэнтэй хол боотой гэж болно. Импорт ч мөн тэлсэн байгаа. ]

Зөвхөн иргэдийн хэрэглээг илэрхийлж болох суудлын автомашины импорт 2016 оныхоос хоёр дахин нэмэгдэж 2018 онд 64 мянгад хүрлээ. Ядуурлын тооцоололд нөлөөлөх инфляц буюу үнийн өсөлт, валютын ханшны өөрчлөлт, засаглалын гээд олон хүчин зүйлс байгаа. Ийм учраас магадлал, хүлээлт, төсөөлөл гэдэг үгийг сонгоод байгаа юм.

-Таны дурдсан хүчин зүйлс болон нийгмийн уур амьс гал, хүлээлт хоорондоо хэр зөрөх бол. Ядуурлын судалгааг яг хэзээ зарлах вэ?

-Энэ оны зургаадугаар сард зарлахаар ажиллаж байгаа. Ер нь, хөгжиж буй орнуудын тухайд ядуурлыг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь эдийн засгийн өсөлтийг хүний хөгжилд буюу нэн ялангуяа боловсрол, эрүүл мэндэд түлхүү ашиглах нь зүйтэй гэж үздэг. Дэлхийн банкны судалгаагаар эдийн засгийн өсөлт нь ядуурал бууруулах үндсэн нөхцөл мөн, гэхдээ энэ өсөлтийг үр дүнтэй хэрхэн ашиглаж чадах эсэхээс ядуурлыг бууруулах нь шалтгаална гэдэг.

 Ядуурлыг тууштай бууруулахын тулд эдийн засгийн эрчимтэй өсөлтийг ард иргэдийн боловсрол, эрүүл мэндэд түлхүү ашиглах нь илүү үр дүнтэй байх болно.

 

Манай улсын хувьд мөн адил, ядуурлыг тууштай бууруулахын тулд эдийн засгийн эрчимтэй өсөлтийг ард иргэдийн боловсрол, эрүүл мэндэд түлхүү ашиглах нь илүү үр дүнтэй байх болно. Улсын хөгжлийг, нэн ялангуяа иргэдийн боловсрол, эрүүл мэндийг тодорхой хугацааны давтамжтай явуулдаг судалгааны дүнгээр хэмждэг. Үүний нэг судалгаа нь таван жилд нэг удаа явуулдаг Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа. Энэхүү судалгааны мэдээллийг 2018 онд цуглуулсан бөгөөд мөн энэ оны зургаадугаар сард олон нийтэд танилцуулахаар ажиллаж байна.

-Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны тухай товч хон мэдээлэл өгөхгүй юү?

-Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, өсөлт, хөгжил, хамгаалал, өрхийн нөхцөл байдал, тэдний эрхийн хэрэгжилт болон эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, бэлгийн зан үйл зэрэг олон талт нийгмийн үзүүлэлтүүдийг уялдуулан судалдаг. Энэ судалгаагаар бодлого хөтөлбөр боловсруулагч, шийдвэр гаргагч нарт төдийгүй судлаач, эрдэмтэд болон сонирхсон хүн бүхэнд шаардлагатай статистикийн үнэн бодит мэдээллийг гаргадаг. 

Мөн хүүхдийн өндөр, жинг хэмжих, давсны иодын агууламж шалгах гэх мэт маш өргөн хүрээний мэдээлэл цуглуулагдаж өмнөх судалгааны үр дүнтэй харьцуулагдаж, сүүлийн таван жилийн өөрчлөлтийг харуулдаг. Бид НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сантай хамтарч олон улсын аргачлал, арга зүйн дагуу судалгаагаа явуулдаг учраас манай улсын хөгжил бусад улс орнуудтай харьцуулагдах боломжийг бүрдүүлдэг юм. Энэ удаагийн НҮТС-ийн гол онцлог нь өрхийн ундны усны чанар шалгах шинжилгээг хийсэн явдал байлаа.

Хөрсний бохирдол, баталгаат бус ундны ус, химийн элемент, төмрийн өндөр агууламж зэрэг нь манай улсын хүн амын өмнө тулгамдсан асуудал яах аргагүй мөн.

-Сонирхолтой судалгаа гарах нь. Өнгөрсөн жил Жендерт суурилсан хүчирхийллийн судалгааг танилцуулсан. Мөн эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар судалгаа гаргасан байсан?

-Улсын хөгжил хүний хөгжлөөс л эхэлнэ. Хүний хөгжил гэдгийг том зургаар хэлбэл, хүн амаа өсгөх бодлоготой зэрэгцүүлэн хүн амын аж байдал, эрүүл мэнд, боловсролыг сайжруулах зэрэг бодлогыг агуулж байдаг юм. Тийм учраас эмэгтэйчүүдийн аж байдал, эрүүл мэнд, нөхөн үржихүйн талаар маш сайн судалж, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох нь Төр засгийн зүгээс зөв бодлого шийдвэр гаргах гол үндэс суурь болох юм.

Монгол эмэгтэйчүүд дунд нөхөн үржихүйн насны нэг эмэгтэйн амьдралынхаа хугацаанд төрүүлсэн хүүхдийн тоо 1975 онд 7 байснаа 1995 он хүртэл таван жил тутамд 1-ээр буурч гурав болсон байна.

Харин 1995-2005 онд энэ тоо аажим буурч хоёр орчим байснаа, 2005 оноос аажмаар нэмэгдсээр 2015 онд гурав болж, 2017 он хүртэл энэ хэмжээндээ тогтворжсон байна. Энэ бүхний ард тухайн үеийн нийгмийн нөхцөл байдал, хөгжлийн үе шат харагддаг бөгөөд, хүн амаа өсгөх Төр засгийн бодлогын нөлөө ч байдаг.

-Гэхдээ өнөөдөр хүчтэй яригдаж байгаа сэдвүүдийн нэг бол яахын аргагүй гэр бүл салалт, өрх толгойлсон ээж, аавуудын асуудал?

-Өрх толгойлсон ганц бие эхийн тоо 2018 онд 72 мянга болсон. Гэхдээ энэ бол өмнөх оноос зургаан хувиар буурсан үзүүлэлт. Өрх толгойлсон ганц бие аавуудын тоо ч гурван хувиар буурч 20 мянгад хүрлээ. Гэрлэлт, гэр бүл цуцлалтын 2018 оны статистик үзүүлэлтээр гэрлэлт 21 мянга орчим, гэр бүл цуцлалт 4.2 мянга орчим байгаа нь 2017 оноос бага хэмжээгээр өссөн байна. Үүнээс илүүтэй өөр үзүүлэлт хувиар өсөхөд ядуурлын түвшин 0.3 пунктээр өссөн. Энгийнээр хэлбэл, ДНБ-ий өсөлт тухайн жилд нэг хувиар өсөхөд ядуурлын түвшин хоёр жилийн дараа хамгийн өндөр пунктээр буурахаар байна.

-Монголчуудын гурван хүний нэг нь ядуу гэсэн судалгаа танайхаас гарсан?

-Тийм ээ. Бид Дэлхийн Банктай хамтран хүн амын ядуурлын түвшинг хоёр жил тутам зарладаг. 2017 онд “Ядуурлын дүр төрх-2016” судалгааны үр дүнг танилцуулахад 2014 онд 21.6 хувьтай байсан Ядуурлын түвшин хоёр жилийн хугацаанд 8 пунктээр нэмэгдэж 29.6 хувьд хүрсэнгэдгийг онцолсон. Энэ бол маш өндөр үзүүлэлт. санаа зовоож байна. Өнгөрсөн жил танилцуулсан “Жендерт суурилсан хүчирхийллийн судалгаа”, “Хөрөнгийн эзэмшлийг хүйсээр тодорхойлох нь” судалгаануудын үр дүнг нэмээд үзвэл ердөөсөө манай улс “Гэр бүл”-ийн тухай хуулийг маш чухлаар авч үзэх шаардлагатай юм.

-Төрөх эмнэлгүүдэд дөнгөж төрсөн нярайд регистрийн дугаар олгодог боллоо. Энэ ажил хэр явж байгаа вэ?

-ЭМЯ, УБЕГ, манай статистикийн хороо хамтран өнгөрсөн жилээс бэлтгэлээ хангаж 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс улс даяар дөнгөж төрсөн нярайг төрөх эмнэлгүүдэд бүртгэж регистрийн дугаар олгох болсон. Ингэснээр хүүхэд төрсөн цагаасаа эрүүл мэндийн үйлчилгээг түргэн, шуурхай авах боломжтой болж байгаа юм. Энэ нь “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, Эрүүл мэндийн салбарын цахим тогтолцоог хөгжүүлж, үйлчилгээний шуурхай байдлыг хангах цогц арга хэмжээний нэг хэсэг.

Энэхүү хамтын ажиллагаа бол цахим мэдээлэл дамжуулах “ХУР” системээр дамжуулан төрийн байгууллагууд “Нэг иргэн, нэг бүртгэл” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх, төрийн байгууллагуудын мэдээллийн сангийн уялдаа холбоог сайжруулж, мэдээлэл харилцан солилцох, бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах ажлын хүрээнд хийгдэж байгаа дэвшилт юм. Өмнө нь гардаггүй байсан статистикийн шинэ мэдээллийг бий болгож, энэ сараас эхлэн олон нийтэд танилцууллаа. Тухайлбал, төрсөн эхийн гэрлэлтийн статус бөгөөд энэ оны нэгдүгээр сард төрсөн эхчүүдийн 53 хувь нь албан ёсоор гэр бүлээ батлуулсан эхчүүд байна. Энд үүсч буй нэг асуудал бол гэр бүлээ батлуулаагүй эх, хүүхдийн эрхийн хамгаалалт юм.

-Чухал судалгаа, статистикийн мэдээллийг танилцууллаа. Нэг үеэ бодвол олон нийт статистик тоо баримт ашиглах нь нэмэгдсэн ч юм шиг надад санагдаад байгаа юм. Гэхдээ бодлого, шийдвэр гаргаж байгаа хүмүүс танай судалгааг хэрхэн ашигладаг юм бол оо?

-Эдийн засгийн үйл ажиллагаа өсөж, хүрээ нь тэлж байгаа, үүнтэй уялдан нийгмийн амьд ралд эерэг, сөрөг үзэгдлүүд бий болж байна. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бодлогыг тодорхойлох, үүсэж буй асуудлыг шуурхай, үр дүнтэй шийдвэрлэхэд шаардлагатай эдийн засгийн үйл ажиллагаа, нийгмийн байдлын статистик үзүүлэлт, мэдээллийн хэрэгцээ маш хурдацтай нэмэгдэж байна.

Сүүлийн жилүүдэд ч хүн ам, нийгэм, байгаль орчин, эдийн засгийн хөгжлийн шинэ чиг хандлагыг судлан илэрхийлэх статистикийн мэдээллийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдсээр байгааг онцолмоор байна. Статистикийн мэдээллийн ойлголт, хэрэглээ, харьцангуй сайжирсан хэдий ч санасан хэмжээнд хүрэх бас л болоогүй байна.

Миний хувьд 2016 онд ажлаа хүлээж авмагцаа л статистикийн хэрэглээг нэмэгдүүлэх тал дээр илүү анхаарч, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ бусдад хүргэх, статистикийг зөв хэрэглэж сургах, ялангуяа хэн нэгэн хэрэгцээтэй мэдээллээ нээлттэй, хүссэн цагтаа, шуурхай олж авдаг нөхцөлийг бүр дүүлэхийг гол зорилго болгосон. Боловсруулсан статистикийн мэдээллээ иргэдэд хүргэх тал дээр уламжлалт аргаа шинэчлэн сайжруулах, мөн цоо шинэ ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн нь тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч байна. Жишээ нь, манай www.1212.mn цахим мэдээллийн хуудсын хандалтыг харвал, 2016 онд 235 мянга, 2017 онд 390 мянга, 2018 онд бараг нэг сая, 2019 оны эхний сард 100 мянга давсан нь зөвхөн цахим сангийн хэрэглээг тав дахин өсгөсөн үзүүлэлт болно.

Статистикийн мэдээллийн сан, мета мэдээллийн санг хэрэглэгчийн шаардлагад нийцсэн түвшинд бүрдүүлэн, тогтмол баяжилтыг хийж буй нь жил бүрийн статистикийн эмхэтгэлд ч тусгалаа олж байгаа. Жишээ нь бид статистикийн 2016, 2017, 2018 оны эмхэтгэлээр сүүлийн 28 жилийн дараалсан мэдээллийг тархааж байна.

Өнгөц харахад жижиг ажил гэж болох ч статистикийн мэдээлэл хэрэглэгчдийн эрэлт шаардлагад нийцсэн, олон жилийн динамик үүсгэсэн нь Монгол Улсын хөгжлийн түүхийг тоогоор илэрхийлээд байна гэсэн үг. Үүнийг гуйвуулах, засварлах ямар ч боломжгүй. Нэг тоог нь л худлаа, алдаатай, буруу зохиовол бусад тоо нь хоорондоо уялдаа холбоогүй, олон жилийн динамик холбоо хамаарал нурж унадаг гэсэн үг. Статистикийн мэдээллийн чанар, шуурхай байдлыг сайжруулах, төрийн байгууллагуудын статистикийн мэдээллийн сангийн уял дааг хангаж, албан ёсны статистикийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх нь бидний үйл ажил лагааны тэргүүн зорилтуудын нэг.

-Статистикийн зарим тоо худлаа гардаг гэсэн шүүмжлэл байсаар байгаа?

-Хүн ойлгохгүй мэдээллээ шүүмжилдэг учраас бид илүү сайн тайлбарлах, ойлгомжтой хэлбэрээр мэдээллээ олон нийтэд тархаах, мөн сургалт явуулах тал дээр анхаарч ирлээ. “Статистикийн мэдээллийг ойлгохгүй байна, энэ талаар мэдлэг чадвар алга, тэгээд худлаа гээд байна” гэж хүмүүсийг буруутгах биш харин тэдэнд статистикийн мэдээллийг хэрхэн уншиж ойлгох буюу статистикийн боловсрол олгох ажил сүүлийн үед зөвхөн манай улс төдийгүй олон улсын статистикийн байгууллагуудын анхаарах асуудлын нэг болсон. Үүнтэй холбоотойгоор статистикийн арга аргачлал, асуулгын маягтуудаа шинэчлэх тал дээр ч анхаарч байгаа.

Манай байгууллагаас сургалт, хяналт, мониторингийн ажлыг эдийн засгийн үйл ажиллагааны болон нийгмийн бүх салбарын статистик мэдээлэлд байнга явуулж байгаа. Нэг жишээ дурдвал, Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах хүрээнд БСШУС-ын сайд, ЭМ-ийн сайд, ҮСХ-ны дарга нар “Хамтарсан хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын удирдамж 2018-2019”-ийг баталсан. Үүний хүрээнд 11 аймаг, 52 сум, нийслэлийн дөрвөн дүүрэг, 302 баг, 430 байгууллагыг хамруулан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн нь мэдээллийн анхдагч бага нэгжээс эхлээд ажлаа чанаржуулах нэг том ажил болсон. Энэ нь захиргааны бүртгэл, статистик мэдээллийн бодит байдлыг сайжруулах, тухайн төрийн байгууллагын ажилтнуудад зөвлөгөө өгөх, сургалтад хамруулах зэрэг цаашдын ажлын үр дүнд шууд эергээр нөлөөлөх ажил болж байна.

Нөгөө талаас статистикийн бүх мэдээллийг бид иргэд, ААН байгууллага болон захиргааны мэдээллээс цуглуулж, боловсруулж байгаа. Эдгээр мэдээлэлд үндэслэн улс орны хөгжлийн бодлого тодорхойлогдож, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, шийдвэр гаргана. Энэ нь эр гээд иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг. Тиймээс иргэд, ААН-үүд статистикийн тооллого, судалгаа, мэдээлэлд цаар га лахгүй идэвхтэй хамрагдаж, үнэн бодит мэдээлэл өгөх нь эцсийн үр дүндээ эргээд өөрсдөд нь нөлөөлдөг гэдгийг л ухаж ойлгох чухал юм.

Өнгөрсөн онд ҮСХ-ноос ЕБС-ын сурагчдад статистикийн хичээлийг хэрхэн заах талаар математикийн багш нарт зориулсан гарын авлагыг БСШУЯ-тай хамтран боловсруулж, бүх сургуулиудад олгож, багш нарт сургалт явуулсан. Энэ ажил бусад улс оронд үлгэр жишээ ажил болсныг олон улсын нэр хүндтэй зарим байгууллагаас онцлон сайшаасан.

Бид улсын хэмжээнд нийт 60 гаруй ЕБС-ийн дөрвөн мянга орчим сурагчдад статистикийн байгууллагын үйл ажиллагааг таниулах, мэдээллийг хэрхэн авах, ашиглах талаар сургалтыг уламжлал ёсоор жил бүрийн 11 дүгээр сард тохиодог статистикийн өдрөөр зохион байгуулдаг. Энэ ажлын хүрээг тэлж хэд хэдэн их дээд сургуулийн оюутнуудад ч сургалт зохион байгуулж, статистикийн судалгаа, эрдэм шинжил гээний ажлыг шалгаруулах уралдааныг зарлах уламжлал тогтоогоод байна. Шат бүрийн сургалтуудыг явуулж байна.

Мөн мэдээллийг олон нийтэд түгээгч сэтгүүлчдэд зориулсан сургалтаа ч мартаагүй. Сэтгүүлчдэд зориулсан сургалт маш өвөрмөц сонирхолтой болсон тул дараагийн хамтын ажиллагаа ч энэ онд үргэлжлэх захиалга олныг хүлээн авсан.

-Цаашдын ажлын төлөвлөгөөнөөс сонирхуулахгүй юу?

-Бид бодит байдлыг илтгэж чадах статистик үзүүлэл түү дийг шинээр тоо цох, арга аргачлалыг сайжруулах, мэдээллийн урсгал, давтамжийг оновчтой тог тоох, чанарыг сайжруулах, мэдээл лийг шуурхай цуглуулж, боловсруулж, тархаах талаар үйл ажил лагаагаа төлөвлөж, хэрэгжүүлж байна.

ҮСХ нь төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системд холбогдсон. “ХУР” систем нь өөрөө мэдээллийг агуулдаг платформ бол биш, харин хурдны зам л гэсэн үг.

Төрийн бусад байгууллагуудтай мэдээлэл түргэн шуурхай, төрийн нэгдсэн шугамаар солилцож, статистикийн мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn-ийг тогтмол баяжуулж байна. ААНБ-аас улирлын 20 орчим төрлийн мэдээг онлайнаар авах системийг өнгөрсөн долоодугаар сард нээж, улирлын мэдээг авдаг болсон зэрэг мэдээллийн технологийг статистикийн үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлэхээр зорьж байна. Энэ оноос шинээр Монгол Улсын өрийн статистик мэдээг улирал бүр, газар тариалангийн гол нэрийн зарим бүтээгдэхүүний үнийн мэдээг тархаана.

Төлбөрийн тэнцлийн мэдээг улирлаар гаргадаг байсныг энэ жилээс эхлэн сараар гаргаж эхэлсэн. Эдгээр болон бусад албан ёсны статистик мэдээллээ боловсруулж, тархаахын зэрэгцээ манай статистикчид танилцуулга, тойм бэлтгэж, судалгаа, шинжилгээ хийж, мэдээллийн нэгдсэн сангаа баяжуулж байгаа. Тухайлбал, “Эдийн засгийн өсөлт, ажилгүйдэл, ядуурлын хамаарал”, “Инфляц ба төсвийн алдагдлын хамаарал”, “Мал сүргийн тоог бэлчээрийн даац нөхцөлтэй уялдуулан тогтоох” судалгаа, “Гадны шалтгаант нас баралт, түүнээс амиа хорлолтын өнөөгийн байдлын талаарх танилцуулга”, “Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүй, түүнээс үр хөндөлтийн өнөөгийн байдлын талаарх танилцуулга” гэх мэт нийгэм, эдийн засгийн маш олон судалгаа, шинжилгээний ажлыг гүйцэтгэж үр дүнгээ нээлттэй танилцуулж байна. Цаашид үндэсний тооцооны системийн ашиглалтыг нэмэгдүүлэх, олон жилийн динамик мэдээлэлд үндэслэсэн шинжилгээ, судалгааны ажлыг илүү сайн өргөжүүлэх ажлыг эрчимтэй хийх болно.

-Танай байгууллага олон улсын байгууллагуудтай нэлээд идэвхтэй харилцаатай төрийн байгууллагуудын нэг. Та Ази, Америк, Номхон Далайн орнуудын Үндэсний тооллого, Статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон байсан?

-Тийм ээ. Бид хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, ялангуяа донор болон хөгжлийн байгууллагуудын дэмжлэг, туслалцааг статистикийн салбарын, мөн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд чиглүүлж ажилладаг. Олон улсад Монгол Улсын Үндэсний Статистикийн хороо ны үйл ажиллагааг эергээр үнэлж, бусад улс оронд үлгэр жишээ болгон танилцуулдаг нь манай үе үеийн удирдлага, мэргэжлийн албан хаагчдын олон жилийн ажлын амжилтын үр шим юм. Энэ оны тавдугаар сард НҮБ-ын статистикийн комиссын дэргэдэх ТХЗ-ын дээд түвшний ажлын хэсгийн 14 дэх удаагийн уулзалт манай улсад болно. Тус уулзалтад НҮБ-ын Статистикийн газрын захирал, 22 улс орны статистикийн байгууллагын удирдлагууд Монгол Улсад айлчлан оролцоно.

Хүн амын тооллогын 30 дугаар бага хурлыг 2020 онд Улаанбаатар хотод зохион байгуулна.

 

Дэлхий нийтээр тогтвортой хөгжил, жендер, тэгш эрх ярьж байгаа энэ үед НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран “Жендерийн үзүүлэлтүүд” сэдэвт семинарыг Улаанбаатар хотод тавдугаар сарын 20-ноос 24-нд зохион байгуулна. Эмэгтэйчүүдийн талаарх олон эмзэглэмээр тоон мэдээлэл агуулсан “Жендерт суурилсан хүчирхийллийн судалгаа”-г өнгөрсөн жил танилцуулсныг та бүхэн олж уншсан байх.

Мөн НҮБ-аас дэлхийн улс орныг хүн амаа 2020 он орчимд ядаж нэг удаа тоолох шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Азийн бүс нутагт тооллого явуулах улс орнууд манайд зургаадугаар сард ирж хуралдана. Гол ярих асуудал нь тооллогод орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглах талаар. Үүний дараа Хүн амын тооллогын 30 дугаар бага хурлыг 2020 онд Улаанбаатар хотод зохион байгуулна. Энэ онд үндсэн ажлын зэрэгцээ манайд болох олон улсын хурал, семинарын бэлтгэл ажил, тэдгээрийг зохион байгуулах гээд бидэнд хийх ажил маш их байгаа. Монгол Улсад болж байгаа эдгээр хурлуудад зөвхөн статистикийн байгууллагууд, ажилтнууд оролцохгүй ээ, манай улсын төрийн бо лон ху вийн хэвшлийн олон байгууллагууд, мэргэжилт нүүдийн оролцох боломжийг бид хангахаар төлөвлөн ажиллаж байна.

 

 

Эх сурвалж: Ц.Баасансүрэн /Өдрийн сонин/

3 сарын 8-нд Монголын бүх ээжүүдэд хүндэтгэл үзүүлнэ
3 сарын 8-нд Монголын бүх ээжүүдэд хүндэтгэл үзүүлнэ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​