Х.ЭНХЖАРГАЛЫН ДАРАА ИРЭХ ХҮНД ИЛРҮҮЛЭХ АВЛИГА БАРАГ ҮЛДСЭНГҮЙ


АТГ-ын дарга Х.Энхжаргал авлигачдыг их, бага гэлтгүй шалгаад дуусчихлаа даа, бараг. Улс төрийн нөхцөл байдал ч сайхан таарлаа. Авлигачдыг тэр энэ гэж тойролгүй шалгах таатай орчин бүрдсэн нь ч нөлөөлсөн байх. Х.Энхжаргалыг анх ажлаа авахад олонхоороо ам муутай угтсан. М.Энхболдын хэрэг булхайг дарах гэж л ирээ биз гэсэн хандлага хүчтэй байсныг тухайн үеийн хэвлэлийн хуудаснаас харчихаж болно. Ийм агуулгатай мэдээ, нийтлэл хангалттай цацагдсан. АТГ-ын үе үеийн дарга нар юу ч хийдэггүй байсан нь энэ хардлагад нөлөөлсөн л дөө. Том хэргүүд мандаад байхад тоохгүй явцгаасаар ирснийг дээр дооргүй мэддэг учраас Х.Энхжаргалыг тийм хардлага, сэрдлэг, эргэлзээ, тээнэгэлзээтэйгээр угтсан байх.

АТГ-ын анхны дарга нь Б.Дангаасүрэн агсан. Тухайн үед барьж авч шалгасан авлигын хэрэг юу билээ гээд бодоход санаанд торох зүйл лав алга. АТГ дөнгөж байгуулагдсан тэр цагт одоогийнх шиг том хэргүүдийн сэжүүр цухуйгаагүй байсан гэх шалтгаан бий. Гэхдээ том авлига огт байгаагүй гэсэн үг биш. Мөрдөж шалгаад явбал шуугиан дуулиан тарихаар авлигууд байсан гэдэг нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гэдэг шиг тодорхой зүйл. Жижиг хэргүүдийн сураг, мэдээ өчнөөнөөрөө чих дэлсдэг байсан ч тэрийг тэгж барилаа, энийг ингэж саатууллаа гэсэн мэдээлэл дуулдаагүй. АТГ-ын анхны дарга томилогдоод нэг их удаагүй эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хийж байх хугацаандаа нас барсныг нийтээрээ мэднэ.

Дараагийн дарга нь Ч.Сангарагчаа. Түүнийг АТГ-ыг даргалах үед авлигын том хэрэг өчнөөнөөрөө байсан ч баригдаж, хоригдож шалгагдсан тохиолдол мөн л байхгүй. АТГ-ын хоёр дахь дарга тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хэрэлдсэнээс өөрийг хийгээгүй суусаар суудлаасаа буусан. Загасны уурга төдийхөн худалдан авч төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэрэгт орж шоронд орсноор хоёр дахь даргын түүх төгссөн юм.

АТГ-ын гурав дахь дарга нь Н.Ганболд гэж бөөрөнхий нөхөр. Түүнийг АТГ-ыг толгойлох үед С.Баяр, С.Баярцогт, Оюу толгой, “Нүүрс” хөтөлбөр, “Цэвэр агаар” сан гэх мэт том мөнгө сонсогдсон хэргүүд шуугиан тарьж байсан ч шалгалаа, саатууллаа, барьж хорилоо гэсэн мэдээ бас л дуулдаагүй. Мань эрийн талаар “Ривер гарден”-д байртай болсон гэсэн мэдээ цацагдсаныг л санаж байна.

АТГ-ын дөрөв дэх дарга нь Б.Хурц. Б.Хурцын хувьд улс төр хийсээр яваад л ажлаа өгсөн. Дараагийн улс төрдөө хэрэг болох зүйлд онцгойлж анхаарсан нь сүүлд өрнөсөн үйл явдлуудаас тод харагддаг. Хэвлэлийн хуудсыг сөхөөд харахад Б.Хурцыг АТГ-ын дарга байхдаа баяжсан, хөрөнгөжсөн гэх мэдээлэл л давамгай анзаарагддаг. Б.Хурцын үед авлигын хэрэг, шуугиан тасраагүй. Улам л эрчимжсэн. Гэсэн хэр нь барьж, хорьж, шалгасан нь үгүй. АТГ-ын дөрөв дэх дарга суудлаа ашиглаж өөртөө хэрэг болох мэдээллийг цуглуулснаас биш хэн нэгнийг барьж хорьж шалгаагүй гэсэн шүүмжлэл бий.

ТЕГ-ын дарга байхдаа ч яг ийм тактиктай ажилласан нь илт анзаарагддаг юм. Олны мэдэх нэг жишээ бий. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор Б.Хурцыг БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэх үеэр болсон үйл явдал гэхээр уншигчид андахгүй. Байнгын хорооны хурлын үеэр Лу.Болд гишүүн Европын холбооны улсад хийсэн хууль бус баривчилгааг нь хөндөхөд Б.Хурц ТЕГ-ын даргаар ажиллахдаа олж авсан мэдээллээ дэлгэж “Цааш нь ярих уу яах уу” гэсэн алдарт үгээ хэлж байсан юм. Өндөр албан тушаал хашихдаа олж авсан мэдээллээ хувийн зорилгодоо ашиглаж, шантаажлах хэрэгслээ болгодог гэдгийг нь өлхөн харуулчихаар жишээ. АТГ-ын даргаар ажиллахдаа ч ийм арга тактик хэрэглэж олон улстөрчийг шантаажиндаа оруулсан гэх яриа чих дэлсдэг.

Б.Хурцын дараа АТГ-ын даргын албыг хашсан хүн бол Х.Энхжаргал. АТГ-ын өнөөгийн удирдлагыг ажлаа хийх үед МАН дотроо хагарч том хэргүүдийн үзүүр цухуйсан юм. Онцолж хэлэх жишээ бол ЖДҮ. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн бага хүүтэй зээлийг улстөрчид хувьдаа завшсан нь олны дургүйцэл, жигшлийг хүргэсэн. Хэргийн үзүүрээс атгасан АТГ ч идэвхтэй ажилласан. Б.Ундармаа, Б.Батзориг, Г.Солтан, Л.Энхболд, Х.Болорчулуун, О.Батнасан, Я.Содбаатар, Н.Учрал, Г.Тэмүүлэн гээд эрх мэдэлтнүүдийн нэрс хөвөрч байгаа. За тэгээд С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Гарамгайбаатар, С.Баярцогт, Н.Золжаргал, Н.Сономпил, жаран тэрбум, төмөр зам, Таван толгой, Эрдэнэтийн 49, Жаст гэж ирээд жагсаавал шалгаагүй хэрэг үлдсэнгүй.

Үр дүнтэй үгүй нь хамаагүй. Авлигын том хэргүүдийг урьд өмнө ингэж шалгах хүн олдохгүй байсан юм. Хамгийн олзуурхууштай нь АТГ-ын өмнөх дарга нарын зориглож ороогүй ажлыг Х.Энхжаргал хийж чадлаа. Одоо АТГ-т даргаар ирэх хүнээс нэг их юм хүлээгээд хэрэггүй. Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын хонзонтой хүмүүсийг намнах, улс төрийн өрсөлдөгчийг нь дарах, хариуг нь авч өгөх хүн л АТГ-ын даргаар томилогдоно. Тэгээд ч илрүүлж шалгах том хэрэг үлдээгүй.

Ингээд харахаар Х.Энхжаргал Монголын авлигатай тэмцэх түүхэнд алтан үсгээр бичигдэх мөр үлдээчихэж. Авлигын хэргийг ингэж зоригтой шалгасан түүх өмнө нь гараагүй. Хойшид ч давтагдахгүй биз. Дахиад хэлэхэд АТГ-ын дараагийн даргын үүрэг дэндүү тодорхой. Ирэх сонгуулиар АН-ыг унагах, МАН-ыг авч үлдэх, ЖДҮ-ийг хамгаалах үүрэг дор л ажиллана.

Эх сурвалж: Өдрийн сонин 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • zochin · [202.21.127.164] · 2019/03/04

    Юу ч шийдээгүй байгаа.АТГ-аас шүүхээр шийдвэрлүүлээд хураагаад авчирсан Улсын хөрөнгө мөнгө хэдэн тэрбум болсон бэ ? Хүмүүсийн ярьдагаар шүлс шиг юм.


  • ҮНЭНГ бич, бичмээр байвал · [150.129.143.198] · 2019/03/04

    АТГ шалгасан дүр эсгэхээс цаашгүй үйлдэл хийж байгаа. МУУ ажиллаж байна. АЖЛАА өгөх хэрэгтэй


  • ЗОЧИН · [124.158.111.6] · 2019/03/04

    Одоо хийх ажил байхгүй юм бол АТГазраа татан буулгаад УЕП-ын дэргэдэх МБГазраа сэргээн ажиллуулах хэрэгтэй.


  • Иргэн · [66.181.186.38] · 2019/03/04

    Очиж очиж энэ Х.Энхжаргал чинь зоримог ажиллаад байгаа юм биш үү Солиод хэрэггүй л болов уу даа


  • зочин · [202.9.43.192] · 2019/03/03

    шалгаж байнал гэх юм гараас нь хэдэн сургуулийн захирал гэх мэт доод тушаалын хэд томчуу нь гадуур хөзөр мөзөр тоглож явах юм зарим нь авилгад авсан мөнгөөрөө тилвиз алт мөнгөний дэлгүүр аваад л явах юм даа өөр дундчуул зөндөө байгаа дараагын хүнд ажил зөндөө шудрага байх юм бол шудрага биш бол ажил байгүй байна даа


  • Иргэн · [64.119.19.186] · 2019/03/03

    Ховдынхны бүлэг хулгайг яагаад шалгахгүй байгаа юм бол.Хөшөөөтийн уурхайг хятадуудад зарсан хэрэг юу болсонг ховдынхон харсаар л байна.Дарви сумын засаг дарга түмэндэмбэрэлийн хэрэг яасан бэ.АТГ хэзээ мэдээлэх вэ


  • ард · [202.9.43.158] · 2019/03/02

    Энхжаргал шудрага хүн хэн нэгний үгээр явдаггүй нь эрх мэдэлтнүүдийн дургүйг хүргэдэг ялангуяа Женко Баттулгын уурыг бардаг . Баасан гэх сэтгэцийн өвчтэй авгайгаар байн байн хэвлэлийн хурал хийлгээд л...АТГ ыг муу ажиллаж байна , зарим улс төрчдөд үйлчилж байна гэж захиалгаар их юм бичүүлэх юм ямар хүнд нөхцөлд цаг наргүй АТГ ын албан хаагчид ажилдгийг бодоосой билээ. Энхжаргал бол ясны шудрага яхир хүн тэрнээс гэмтэй хүмүүс үхтлээ айж байна өөрчлөхийг хүсч байна яахав.


  • Иргэн · [103.57.93.175] · 2019/03/02

    Энхжаргал харинч хаана ч ажилласан нэр төртэй шудрага ажилладаг хүншдээ?! АТГ-т ч бас л сайн ажиллаж байна?! Улс төрчид л түүийг зовоож байгаа харагддаг шүү?!


  • Зочин · [66.181.181.63] · 2019/03/02

    Саин ажиллаж баигааг нь яаж угуисгэх юм бэ? Хурдан эцсиин шиидвэрииг шуугчид шударгаар гаргаж хууль сахиулагчид шударга хараат бус баигааг харуулаараи . Та бугдэд Амжилт хусье


  • АТГ · [202.9.45.255] · 2019/03/02

    Энэ удаагийн АТГ САЙН АЖИЛЛАЖ бн ер нь шалгах ажил их бн даа Ан -ын хулгай монголчуудыг их л доройтуулсан туунээс гарах арга нь унэн шударгыг тогтоох тор засгийн албанд хулгайч луйварчдыг шургалж орох замыг хаах энэ л МОНГОЛ ОРОНД МААНЬ ДУТАГДАЖ бнаа АРДЧИЛАЛ НЭРЭЭР ИХ Ч ХУДГАЙ ЛУЙВАР ХИЙЖ АН нам улс орныг дорйтуулсаар л бн


  • ТОПОР · [202.179.31.112] · 2019/03/01

    Уёп байсан Дорлигжав гэгчийг хэн зоригтой шалгаж хориж байгаа билээ өмнө Гонболд ХЗ байсан Тэмзүжинд хэлж баысан болов ч шалгаагүй шүү дээ


  • зочин · [66.181.169.66] · 2019/03/01

    сайн ажилласан шүүх сайн ажиллах хэрэгтэй шалгаад шилжүүлсэн хэргийг шүүгээд таарах ялыг нь оноогоод өгвөл бодит ажил болох гээд байна.


  • Зочин · [202.9.44.215] · 2019/03/01

    yum l bol gadnii nuluugvi l gedeg bol de sayiin garsan tsergvvdiin xeregees xarj bxad vxsenii xoxi amidiin zol gej baigaa ymuu shangaa xezee 1 tsagt xvrtene de


  • Зочин · [103.229.121.84] · 2019/03/01

    ЗА ЯАХ ВЭ. ИЙМ БАЙСАН БАЙХ Ч БОЛНО.


  • зочин · [103.229.121.84] · 2019/03/01

    ҮР ДҮНГҮЙ САЯ , ЗУУН САЯ УДАА ШАЛГААД ЯМАР ХЭРЭГ? ТЭНЭГ ЮМ БИЧИХ ЮМ. ИЙМ СЭТГҮҮЛЧ НАР ИХ ОЛШИРЧЭЭ


  • Зочин · [103.212.116.253] · 2019/03/01

    Энхжаргал гэгчид тал олох гэсэн хүн ийм юм бичсэн бололтой. Дангаасүрэн АТГ-ын анхны дарга томилогдоод нэг их удаагүй эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хийж байх хугацаандаа нас барсныг нийтээрээ мэднэ гэжээ. Эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хийнэ гэж юу гэсэн үг вэ? Энхжаргал бүх авлигийг илрүүлчихлээ бүгдийг нь барьж хорилоо гэнэ ээ. Барьж хорьсон нь зөв байсан уу? Олны мэддэг Энхбаярыг хилсээр л барьж байсан, олны мэдэхгүй хичнээн хүнийг ч ингэсэн юм билээ бүү мэд. Энхжаргал нь Элбэгдоржийн дуулгавартай зарц гэж үздэгийг харин баталчихав уу даа. Өндөр настай эмэгтэйг барьж хорж байгаад зохион байгуулалттайгаар хөнөөчхөөд түүнийгээ далдлахын тулд ийм бичсэн үү, бичүүлсэн үү. Нас барсан эмэгтэйг зуучлагч гэж үзэж хамтрагчаар барьсан гэдгийг бодоод үзвэл тэр өсгөөлөгч хөгшин бүгдийг мэддэг байсан учраас үнэнийг нь хэлэхээс өмнө урьтаж хороосон байна гэж сэжиглэхээр байна даа.


  • ЗОЧИН · [124.158.111.6] · 2019/03/01

    ОНЦЛОГ НЬ ҮР ДҮН БАЙХГҮЙ...БИЕ НЬ ӨВДСӨН, ҮХЭХ ГЭЭД БАЙНА БАТЛАН ДААЛТАНД ГАРЬЯ, ГАДНЫ НӨЛӨӨГҮЙ ИНГЭЭД Л ДУУСЧ БАЙГАА ЮМ ДАА.


  • Зочин · [119.40.98.162] · 2019/03/01

    Сайн ажиллаж байгаа л гэж бодож байна. Энэ хүнд нөхцөлд их амаргүй ажлыг сөрөөд харин ч ажиллаж байгаа. Ерөнхий прокурор, АТГ-ын дарга 2 бол ажлаа хийх гэж хичээж байна. Харин ажлыг нь хөндлөнгөөс нь оролцоод байлгүй хийлгэх л хэрэгтэй байна.


  • Зочин · [64.119.17.42] · 2019/03/01

    Нээрээ л урьд нь даргаар ажиллаж байсан хүмүүс юу хийсэн юм болоо


  • ИРГЭН · [202.21.115.82] · 2019/03/01

    ийм нийтлэл бичээд, захиалагчаасаа овоо хэдэн төгрөг авдаг байх даа


  • БОЛЬ ДОО ЭНХЖАРГАЛ ААААА · [103.111.68.3] · 2019/03/01

    ҮҮНИЙГ БИЧҮҮЛЭГЧ ЭТГЭЭД НЬ ЗАХИАЛГАТ ТӨЛБӨРТЭЙ БӨГӨӨД МИЕЭ ЭНХБОЛДЫН ГЭРТ ДОНШУУЧЛАН ДОЛООЖ БАЙСАН САЙХАН ЗУРАГЛАЛЫГ АРД ТҮМЭН ТЕЛЕВИЗЭЭР ҮЗЭЭД ТА НАР ШИВШГЭЭ ХУТГАСАН ШҮҮҮҮҮҮҮҮҮҮ


  • bayar · [202.21.106.111] · 2019/03/01

    zacc hutsaad bai gulyash enhjargal gelj l yrihiin bnalee


  • зочин · [202.9.44.185] · 2019/03/01

    хамгийн том хэрэгтэн элбэгдорж гэж монголын нийгэм тэрчигээрээ үзэж байгаа. тэрэнд хүрээгүй бол наагуур нь юу ч хийгээд үнэлэгдэхгүй гэж хэлцгээх юм. ямар вэ