fbpx Батлан хамгаалахын сайд Ховд, Баян-Өлгийд ажиллалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 12 секунд

Батлан хамгаалахын сайд Ховд, Баян-Өлгийд ажиллалаа

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд баруун аймгуудад ажиллаж  байна. Орон нутаг дахь батлан хамгаалах, Зэвсэгт хүчний анги, байгууллага, салбаруудын үйл ажиллагаатай танилцахын сацуу Улсын онцгой комиссын дэд  даргын хувиар аймгуудын удирдагуудтай уулзаж өвөлжилтийн нөхцөл байдлын талаар ярилцаж байна.

Тэрээр өчигдөр Ховд, Баян-Өлгий аймагт ажиллаж, Зэвсэгт хүчний 123, 340 дүгээр ангиудын зэвсэг техник, барилга байгууламж, сургалт бэлтгэлээ сайжруулах хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа санаачлага зэрэгтэй нь танилцаж, алба хаагчдын санал сэтгэгдлийг нь сонслоо.

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч, хурандаа М.Болдбаатар салбарынхаа сайддаа ангийн үүх түүхээс эхлээд тулгамдаж буй асуудлаа хүртэл танилцуулсан. Тус ангийн хамт олон энэ жил 15 метрийн өргөн, 30 метрийн урт, 1.5 метрийн гүнтэй усан бассейн барьж, нохойн албыг шинээр байгуулсан байна. Нохойн алба нь харуулын албыг хүч нэмэгдүүлж, үүрэг гүйцэтгэлийг дээшлүүлэх зорилготой ажээ.

Мөн ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу  сургалт бэлтгэлийн материаллаг баазыг бэхжүүлэх хүрээнд багагүй бүтээн байгуулалт хийж хэрэгжүүлсэн,  “Оюутан цэрэг” хөтөлбөрийг ангийн байрлалд хоёр жил амжилттай зохион байгуулсан, биеийн тамирын хотхоныг өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан байгуулсан зэрэг амжилт, ололтоо сайд болоод ЗХЖШ-ын даргад танилцуулав.

Харин тулгамдсан асуудлын тухайд хугацаат цэргийн байр олон жилийн элэгдэлд орсон, цаашдаа зайлшгүй шинэчлэх, шинээр барих хэрэгцээ шаардлага үүссэн байгаа гэлээ. Аслагдсан анги, байгууллагын хамгийн хүндрэлтэй асуудал болох алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахад салбарын яамнаас анхаарч үзэхийг хүсч байсан юм.

Мөн энэ өдөр Батлан хамгаалахын сайдад Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди өвөлжилтийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн. Түүний ярьснаар Ховд аймагт харын зуд нүүрлэхэд ойрхон байгаа бөгөөд их нууруудын хотгорын сумдаар өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа ажээ.

Орон нутгийн бүтээн байгуулалтаас эхлээд цас зуд турхантай үед төрийн байгууллагууд тэр дундаа Зэвсэгт хүчний 123 дугаар анги туслалцаа үзүүлж байдагт талархаж байдгаа илэрхийлсэн юм.

Үүний дараа Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тэргүүтэй албаныхан Баян-Өлгий аймаг дахь Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид үргэлжлүүлэн ажилласан юм. Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Дорждэрэм хамт олныхоо хийж хэрэгжүүлсэн ажил бүрийг онцлон танилцууллаа. Сүүлийн жилүүдэд хугацаат цэргийн байрны өргөтгөлийг барьж, соёл, спортын төв, машин техникийн агуулах зэрэг олон бүтээлч ажил хийсэн байна.

Өөрийн анги, хамт олны бүтээн байгуулалтаас гадна Зэвсэгт хүчний бүтээн байгуулалт гар бие оролцож яваагаа  ч илэрхийлсэн. Тодруулбал, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн штабын байр, албан хаагчдын орон сууцаас эхлээд үйл ажиллага явуулах бүхий л орчныг нь цогцлоохын төлөө хамт олноороо хичээн ажиллаж байгаа гэлээ.

Батлан хамгаалахын сайдыг дагалдаж ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын хэлтсийн дарга, хурандаа Д.Энхбаатар нарын албаныхан ажиллаж байна.

Тэд өнөөдөр Завхан аймагт ажиллахаар төлөвлөжээ.

П.Наран

Хакүхо, Какүрюү нарын цалинг хасахаар болжээ
Хакүхо, Какүрюү нарын цалинг хасахаар болжээ
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​