ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдаж авсан


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьчлалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр тус компанийн 49 хувийн хувьцааг “Монголиан коппер корпорэйшн” компани худалдан авсан 400 сая 270 мянган ам.доллараа хэрхэн бүрдүүлсэн талаарх схемийг танилцуулав.

Худалдан авахад зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийн схем

“Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг авах боломж тухайн үеийн Засгийн газарт байсаар байхад үүнээсээ татгалзаж, хувийн аж ахуйн нэгжид давуу байдал олгосон. 49 хувийг худалдан авсан 400 гаруй сая ам.долларын 72.4 хувийг төрөөс, үлдэх 27.6 хувийг Худалдаа хөгжлийн банк гаргасан байх магадлалтай. Энэ схемийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоосны дараа Засгийн газар “Монголиан коппер корпорэйшн” компанитай хэлцлийн ширээний ард суух боломжтой” гэж сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэв.

Тэрээр мөн “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хаалттай хуралдааны тэмдэглэлийн зарим хэсгийг нууцаас гаргасныг танилцууллаа.

Засгийн газрын хаалттай хуралдааны тэмдэглэлийн хэсгээс

 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Irgen · [202.131.227.50] · 2019/03/10

    Ene Ohin-Erdene gegch uuriiguu shudarga unenii temtsegch geed bodchihson huusursun nuhur, 49% chini yadag ch baisan Mongol hund baigaa biz dee. 51% ni haana hend baigaa, ter ih ur tuluusiig hen yaj tuluh talaar yarival unemshiltei sonsogdoh bailaa. Songuuliin munguu bosgoh argaa ard olnii tarhiig ugaaj heregjuuleed ehelsen yum bish uu?


  • хувьтөгөлдөр · [122.201.21.75] · 2019/03/09

    идэр гэдэг их орноо худалдсан жингэр


  • зочин · [66.181.160.72] · 2019/03/08

    нэг хэсэг хулгайч нөгөө хулгайчаасаа дээрэмдэж чадах эсэх нь харагдах байх оюунэрдэнийг хэн тоож тог хийх вэ ? дээ өөрөө өөрийгөө унагах байх сүүлд нь унасан хүүхэд уйлахгүй гэдэг болно биз харцгааж байя эрт хашигралдаад яахав


  • Зочин · [202.9.44.27] · 2019/03/07

    odoo ch oroitoogvi l gej bodoj bn bidnii vr xvvxeded zaluisdaa amjilt xvsie


  • ХУУЛЬ · [202.126.89.86] · 2019/03/07

    ЭНЭ УДАА МОНГОЛД ХУУЛЬ ЯЛАХ УУ ХУЛГАЙЧ ЯЛАХ УУ ГЭДГИЙГ ХАРУУЛАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР МАШ ЗӨВ ЯВЖ БАЙНА.


  • Эрдэнэт · [202.126.88.45] · 2019/03/07

    Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар Монгол улсын Шуух прокурорынхон ямар их ялзралд орж гэмт хэргийн хамсаатан болсон харагдаж Шуух прокуроын унэн бодит царайг харуулж бн Гэмт хэрэг нь Тор засаг шуух прокурор цагдааг дамнасан том хэргийн ээдрээг гаргаж нийгмийг цэвэршуулэх анхны том ажил болж бн Энэ удаа еронхийлогч таг дуугуй байгаа нь сонин бн


  • Зочин · [69.36.182.141] · 2019/03/05

    Оюунэрдэнийг хамгаалалтанд аваач ээ?


  • зочин · [183.177.100.10] · 2019/03/05

    АТГазар, Ер Прокурор,Шүүхийнхэнмйг бүрэн бүрэлдэхүүнээр нь одоо солиоч ээ? Эх оронд чинь эзэн байна уу? Нэг өдөр эд нар Монгол улсыг гадаадынанд зараад гадаадын цэрэг ороод ирэх вий гэж ард түмэн айж байна.


  • зочин · [183.177.100.10] · 2019/03/05

    Оюунэрдэнэ, Болд,Батзандан гэх мэт шударга залуусыг хамгаалалтанд аваач ээ? Эх орноо худалдсан нөхөд яаж ч мэднэ шүү?


  • зочин · [183.177.100.10] · 2019/03/05

    Хүрэлсүхийн Засгийн газрыг дэмжиж байгаа шүү? Зоригтой ажилла, ард чинь шударга ард түмэн бид байгаа шүү?хууль бус юм их байна. Барь хорь, шалга. төлүүл.


  • ЗОЧИН · [124.158.111.6] · 2019/03/05

    1990 онд хээл хахууль, тусгай хангамжийг үгүй хийнэ гэж Элбэгдорж,Да.Ганболд,Батүүл,Цагаан гэх мэт нөхдүүд жагсаж цуглаж байсан одоо өөрсдийг нь хар үүнийг асуучих сөгөөтэй сэтгүүлч байхгүй л бна даа. ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭН ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ...ҮНДСЭН ХУУЛИНД БАЙЖ БАЙГАА ЗҮЙЛ ШҮҮ ДЭЭ...ТЭГЖ БАЙЖ НААД ХУЛГАЙЧ НАР ЧИНЬ НОМОНДОО ОРНО.


  • зочин · [183.177.100.10] · 2019/03/05

    Манай дарга нар жишээ нь Элбэгдорж тэргүүтэй нөхөд эх орноо худалдаж идэх гэж Цаазын ялыг байхгүй болгосон шүү?


  • Зочин · [183.177.100.10] · 2019/03/05

    Үндсэн хуулинд нэн яаралтай өөрчлөлт оруулж цаазын ялтай болох хэрэгтэй байна.3-4 хүнд МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС ЦААЗЫН ЯЛ өгвөл шударга ёсонд шууд нийцнэ.Урвагч, гадаадыханы гар хөл болсон хэдэн даргыг цаазаляа.