fbpx “Сахал” Д.Эрдэнэбилэгийнхэн ба шүүгч М.Батсуурийн булхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 24 секунд

“Сахал” Д.Эрдэнэбилэгийнхэн ба шүүгч М.Батсуурийн булхай

ОХУ-ын эзэмшилд байсан Эрдэнэт үйлдвэр, “Монголросцветмет” нэгдлийн 49 хувийг хууль бусаар тус улсын төрийн мэдлийн “Оростех” компаниас 400 сая ам.доллараар худалдаж авахдаа их хэмжээний мөнгө угаасан хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны эзэн “Сахал” Д.Эрдэнэбилэг болон түүнийг тойрсон хэсэг хүмүүсийг мөрдөн шалгах ажиллагаа одоо ид дундаа ороод явж байна. Д.Эрдэнэбилэг нь монголчуудыг олон жил тэжээсэн Эрдэнэт болон Монголросцветмет нэгдэлд ноёлохын тулд улс төрийн хүрээллийнхнээс юун түрүүнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болоод түүний хуурай дүү гэгддэг, тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан  Ч.Сайханбилэг мэтийн хүмүүсийг атгандаа хийж авснаас гадна хууль хяналтынхныг ч бас зөвхөн өөртөө ашигтайгаар үйлчлүүлэхэд үг дуугүй, чин үнэнчээр хүчин зүтгэж чаддаг болгож хүмүүжүүлсэн байлаа. Тэгэхдээ мань эр Ц.Элбэгдоржид Эрдэнэтийн 49 хувиасаа 12 хувийг нь бэлэглэхээр тохиролцсон юмсанж. Харин шуналаа даахаа больсон Ц.Элбэгдорж нь шүүгч, прокуроруудын томилгоонд гол үүрэгтэй, хамгийн их нөлөөтэй, одоо ч гэсэн хүссэн зоргоороо тэднийг дарамталсаар байгаа бөгөөд түүний томилсон прокурор, шүүгч нарт “Сахал” Д.Эрдэнэбилэг нь нэжгээд их мөнгө төгрөг амлан тараасан нь өдгөө зах зухаасаа ил болж байна.

Ц.Элбэгдорж нь Д.Дорлигжавыг Ерөнхийлөгчийн Тамгийн газрын даргаар дэргэдээ хэсэг ажиллуулж байгаад Улсын ерөнхий прокуророор томилуулж, дараа нь Хууль зүй, дотоод хэргийн сайд болгоод хуулийн салбарыг тэр чигт нь өөрийн харцаар хөдөлгөж эхэлсэн нь “Сахал” Д.Эрдэнэбилэг мэтийн том гарын наймаачдын хулгай, луйвраа хийхэд тун аятайхан нөмөр нөөлөг болжээ. Ялангуяа Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар авсан, түүнийг нь төрд буцааж авах асуудлаар Захиргааны хэргийн шүүх дээр үүссэн хэрэг маргаанд Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нарынх нь гар хөл болсон шүүгч, прокурорууд тун идэвхтэй ажиллаж, “сахал” Д.Эрдэнэбилэгт ашигтайгаар шийдэж өгчээ. Тэдний энэхүү томоохон хуйвалдаанд  Мишигийн Батсуурь гэдэг залуу оройлон оролцсон бөгөөд шүүхийн салбарт дөнгөж тав зургаан жил ажиллаад тэдгээр эздийнхээ хүчээр Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн болтлоо суга дэвшсэн энэ залуу Эрдэнэтийн 49 хувийг УИХ-аар хэлэлцүүлэлгүй далд хуйвалдаанаар авсан “Сахал” Д.Эрдэнэбилэг нараас салгаж төрийн мэдэлд авах УИХ, Засгийн газрын шийдвэрийг нулимж хаяад гурван шатны шүүх хуралдаанаас урьд нь өөрийнхөө ажиллаж байсан Худалдаа хөгжлийн банк болон “Монголын зэс” корпорацийн эздэд ашигтайгаар шийдэхэд гол үүрэгтэй оролцсон байна. Тэгээд  үүнийхээ шанд аав Д.Мишигийнхээ компанийн данс руу  тэдгээр эздээсээ 70 сая ам.доллар шилжүүлж аваад Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт “иргэн Д.Мишиг, Ц.Оюунцэцэг нараас 30 сая төгрөгийн авлагатай” гэж бичсэн байлаа. Д.Мишиг гэдэг нь түүний аав бөгөөд хүү нь тэрхүү  авлага гэх нэрээр халхавчлан “сахал” Д.Эрдэнэбилэг тэргүүтнээсээ авч байсан хөлс урамшууллын зөвхөн нэг жижигхэн хэсэг нь энэ биз.

Өдгөө Монголд хамгийн өндөр цалин авч байгаа шүүгч нар нь сүүлийн жилүүдэд иймэрхүү авлига хээл хахуулийн аргаар цулайтлаа баяжиж байна. М.Батсуурь бол тэдний л нэг ажээ. Тиймээс мань эр Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэрэг маргааныг “сахал” Д.Эрдэнэбилэг болон түүний гар хөлийн үзүүрийн золиосны хүн гэгдэж буй  “Монголын зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарт ашигтайгаар шийдэж, өнгөрсөн оны есдүгээр сард Улсын дээд шүүхийн тогтоолыг гаргахад биечлэн оролцсон байна. Ер нь М.Батсуурийн хувьд анх удаагаа ийм томоохон хуйвалдаанд орж буй хэрэг биш юмсанж. Тэрээр Эрдэнэтийн 49 хувийн дуулиан шуугиантай зэрэгцүүлээд Ноён уулын лицензийг тойрсон хэрүүл маргаан Захиргааны хэргийн шүүх дээр шийдэгдэлгүй 49 удаа хойшилж дэлхийд байхгүй муу муухай жишиг тогтоосон тус шүүхийн шүүгчдийн хуйвалдаанаас бас хоцорсонгүй. Өөрөөр хэлбэл, Канадын “Сентера гоулд” компанийнхан Гацууртын алтны ордыг маш хямд аргаар тонож, эртний Хүннүгийн үеийн түүх дурсгал, булш бунхануудыг хэвлийдээ хадгалсаар ирсэн Ноён уулыг юу ч үгүй болтол онгичиж хаяхаар улайрсныг тийнхүү шүүхийн аргаар хөхүүлэн дэмжиж байжээ. 

О.Баяр

Шуурхай.мн 

“ЭКО АЛТАН ЗААМАР” КОМПАНИЙН УДИРДЛАГУУДЫГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
“ЭКО АЛТАН ЗААМАР” КОМПАНИЙН УДИРДЛАГУУДЫГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​