fbpx Төрийн байгууллагууд хамтран хүүхдийн эрхийг хамгаалж ажиллахаар боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 38 секунд

Төрийн байгууллагууд хамтран хүүхдийн эрхийг хамгаалж ажиллахаар боллоо

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хүүхэд хамгааллын бодлогын хүрээнд Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан тушаалаар энэхүү өдрийг “Хүүхэд-хэрэглэгч” Үндэсний өдөр болгон жил бүр тэмдэглэхээр шийдвэрлэсэн билээ.

Энэ хүрээнд БСШУСЯ, ХНХЯ, ШӨХТГ, Нийслэлийн боловсролын газар зэрэг байгууллагууд хамтран “Хүүхэд-Хэрэглэгч” арга хэмжээг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгуулсан юм.




Арга хэмжээний эхэнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг илтгэл тавьж, хүүхдийн сурч хүмүүжих орчин, хэрэглэгдэхүүн, хүүхдийн хоолны шим тэжээл, хүнсний бүтээгдэхүүн, Мэдээллийн аюулгүй байдал, цахим орчин дахь хүүхэд хамгаалал сэдвээр хэлэлцүүлэг өрнөж, холбогдох албаныхан байр сууриа илэрхийлэв.

Тус арга хэмжээний бас нэгэн чухал үйл явдал нь Засгийн газраас хүүхдийн хөгжил, БСШУСЯ , ХНХЯ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын телевизийн холбоо, МХМЗөвлөл зэрэг байгууллагуудын төлөөллүүд хугацаагүйгээр хамтран ажиллах  санамж бичигт гарын үсэг зурлаа.




Энэ талаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэлэхдээ:  
“Монголд үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудын тоо маш их болсон. Үүгээр дамжуулан  цахим орчинд хүүхдийн эрүүл мэнд, хөгжил, төлөвшил, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц агуулга бүхий, бусдыг гүтгэх, доромжлох, зохисгүй үг хэллэг хэрэглэх, жендэрийн ялгаварлан гадуурхалт, согтууруулах ундаа, шашны харгис урсгал, зан үйл, хүүхдийн эрүүл мэндэд зохисгүй хоол, хүнс сурталчилсан контент, кино, зар сурталчилгаанаас хүүхдийг хамгаалах зорилготой гэлээ.

Тэрээр үргэлжлүүлэн мөн дээрх реклам, зар сурталчилгааг 21:00 цаг хүртэл нэвтрүүлэхгүй байх тал дээр ярилцаж, Монгол улсын бүх хуулиараа харилцаа холбооны зохицуулах хороон дээр байгаа журмуудаар хүртэл хүүхдэд буруу үзэл төлөвшүүлэх контентийг хориглосон  байдаг учраас өнөөдөр энэ ажлыг албажуулж зургаан гол байгууллага санамж бичигт гарын үсэг зурсан түүхэн өдөр боллоо. Үүнээс үүдэн хүүхдүүд хэвлэл мэдээллээс юуг сурах, мэдэх зэргээ ялгах боловсролтой болох талаар хамтран ажиллахаар болсон бөгөөд уг аяны хүрээнд үндэсний үйлдвэрлэгч нар оролцон, бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг явуулж байгаа.




Олон нийт, эцэг, эхчүүдийн байнга ярьдаг сурагчийн дүрэмт хувцасны чанарын асуудал, сурах бичиг зэргийн стандарт санааг нь их зовоодог. Жил болгон засгийн газраас “ Эх оронч худалдан авалт” үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ жил яамнаас “Эх оронч худалдан авалт” үйл ажиллагаа, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээр болсон. Эргүүлээд бид дотоодын үйлдвэрлэгч нараасаа хүүхдийг хэрэглэгч гэж харан тэднийг хүндэлж, тэдний таалалд нийцсэн сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн энэ жилийн “Хүүхэд-хэрэглэгч” үндэсний өөр нь нэг өдрийн арга хэмжээ биш гуравдугаар сарын эхний 14 хоногийн турш аян хэлбэрээр өрнөж, сурагч багш нарт зориулсан сургалт арга хэмжээг БСШУСЯ-ны харьяа байгууллагууд зохион байгууллаа. Мөн Боловсролын хүрээлэнгээс боловсруулсан хөтөлбөрийн дагуу сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, дээд боловсролын бүх байгууллагад суралцаж буй хүүхдүүдэд нас биений онцлогт тохируулан “хэрэглэгч” болохыг ойлгуулах хичээл орсон.

Манай улсын нийт хүн амын 40 шахам хувийг 0-18 насны хүүхдүүд эзэлж байна. Монгол Улсын үнэт ирээдүй болсон хүүхдүүдээ хамгаалах, тэднийг аюулгүй орчинд өсгөн бойжуулах, сурган хүмүүжүүлэх, эрүүл байлгах, баяр хөөртэй амар амгалан байлгах, сурч боловсрох бүхий л нөхцөлөөр хангах нь төрийн болоод төрийн бус байгууллагууд эцэг эх, олон нийт, хүн бүрийн үүрэг юм.
Хүүхэд- хэрэглэгч үндэсний өдрийг хүүхдүүдийнхээ төлөө олон чухал асуудлыг хөндсөн хэлэлцсэн, зөвлөлдсөн шийдсэн маш тодорхой үр дүнтэй өдөр байсныг онцоллоо. 



С.Амарсайхан: Нийслэлд
С.Амарсайхан: Нийслэлд "Гэрэлт гудамж" байж болно
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​