ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаныхан өчигдөр Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн албан өрөөнд нэгжлэг хийж, Монголын уран зургийн галарейгаас хулгайлагдсан зургууд хураан авсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нийтлэгдээд байгаа. Энэ талаар цагдаагийн байгууллага албан ёсоор мэдээлэл өгөөгүй байна. Харин Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудаснаа “Женко технелоги. Таван толгойд бүрдүүлсэн цаас нь болохоо байсан уу! Эсвэл 10 хоногийн өмнө төрд шахсан 280 сая ам.долларын шороо нь олны анхааралд орох гээд байна уу. ШХАБ-д гишүүнээр элсэх санаахрал нь бүтэхээ байсан уу. “Миний өрөөнд нэгжлэг болоогүй. Би зураг цуглуулдаг, зураг хулгай хийдэггүй” хэмээн бичжээ.Одоогоос сарын өмнө Туушин зочид буудалд ярилцлага өгөх үедээ, “би Монголдоо сайхан уран зургийн музей үлдээчих юмсан гэж боддог. Заавал баян хүн уран зураг цуглуулдаггүй юм шүү. Би уран зурагт үнэхээр хайртай, ойлгодог. Надад олон ч уран зураг бий. Хүмүүсийн хаясан юмыг ч би цуглуулдаг. Тэнд төсвийн мөнгө, улсын архиваас хулгайлсан зүйл нэг ч байхгүй. Хэрвээ тийм бол шалгах хэрэгтэй” гэж хэлж байсан аж.
Эх сурвалж: Шуурхай.мн