Нийгэм / 2017/12/22 / 13

Яах ёстой вэ



           Энд хэн нэгний муу муухайг үзэх гэсэнгүй, орчин цагийн соёлт хүн ийм байдалтай байж болохгүй шүү гэсэн анхааруулга болно. Нөгөө талаар 1,5 сая хүн амтай нийслэлийн иргэн бүрийн анхаарах учиртай зүйл энэ учраас тэр. 

Соёлт хүн төрөлхтөн үүсч хөгжөөд хэдэн мянганы нүүр үзэж, түүнээс орчин цагийн соёлыг бий болгох гэж хэдэн зуун жилээ зарцуулжээ. Үүнээс Монгол Улс суурин иргэншил, соёлт хүн төрөлхтний замаар замнаад бас л зуугаар тоологдох жилийн нүүр үзсэн байна. Гэтэл орчин цагийн соёлт хүн маань ингээд л зогсож байна. Тэр тусмаа 1,5 сая хүн амтай нийслэлийн иргэн маань хотынхоо “А” зэрэглэлийн бүсэд ийнхүү тэвчээр алдан зогсож байгааг юу гэх вэ. Уг нь “Морь харан” зогсож байгаа газар нь “Туушин” зочид буудал бололтой юм. Аравхан алхаад зочид буудлын “00”-д бие засчих ухаан дутав уу, бяр нь дутав уу. “Төр төмбөгөр ёс ёмбогор” гэсэн үг бий. Төрийн ордон маань ч дэргэд нь бий. Хэдийгээр муу муухайгаар хэлүүлдэг ч төрд түмнээ төлөөлж буй нөхөд энд суудаг. Хамгийн наад зах нь энэ талбар бол түмний өмчлөл, энд хүмүүс ажил үүргээ явуулдаг, энэ талбайгаар өөд уруугаа зорчдог шүү гэдгийг ойлгох ёстой.

Тэгэхээр зөвхөн хотын “А” зэрэглэлийн бүсэд ч бус Төр, түмэн рүүгээ бие засан зогсож байна гэж ойлгогдохоор. Энэ зургийг олон нийтийн сүлжээнд дэлгэсэн хүний хувьд иргэний үүргээ ухамсарласных биз ээ.

Х.Баатар

Шуурхай.мн 



  • иргэн · [202.5.196.171] · 2017/12/25

    энэ хужаа байх


  • Го · [202.21.106.118] · 2017/12/24

    Хөдөөнийхөн хэзээ хотжино доо. Бүтэхгүй, ийм байхад хот маань яаж цэвэрхэн байх вэ дээ. Гадаадад ингээд зогсох уу. Эсвэл энэ хүн Хятад биз дээ


  • Зочин · [66.181.184.233] · 2017/12/23

    11-р хороололын ХААН банкны үүдээр нэг шээс яагаад гэвэл хажууд нь караоке ажилладаг согтуу гарууд гадаа нь шээдэг холбогдох хүмүүс нь арга хэмжээ аваачээ.


  • Зочин · [202.179.27.189] · 2017/12/23

    huduu gar bna


  • irgen · [103.242.47.38] · 2017/12/22

    арай бишээ, ийм байж болохгүй шүү дээ.


  • irgen · [66.181.180.101] · 2017/12/22

    xurtstai tustei yum


  • ЗАСАА · [66.181.160.63] · 2017/12/22

    ЗАСАХ ХЭРЭГТЭЙ


  • irgen · [202.131.232.82] · 2017/12/22

    chigchii chinee yum bna


  • Mal · [202.21.101.246] · 2017/12/22

    Hen gedeg mal ym boldoo, ner, ajiliin taviaad orhi.


  • Зочин · [202.131.242.254] · 2017/12/22

    boowiin tasch


  • зочин · [124.158.107.2] · 2017/12/22

    иш чааваас даа


  • Зочин · [103.212.119.107] · 2017/12/22

    Энэ хэн бэ, Хонгорын нэг нөхөрүүдээ


  • зайл · [119.40.103.34] · 2017/12/22

    нүдний булай