УИХ-ЫН ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ ДАРГА С.БЯМБАЦОГТ ТАНАА


УИХ-ын Ёс зүйн дэд хороо УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг хэлэлцдэг гол газар. Ёс зүй гэдэг нь тухайн мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тавигдах ёс суртахууны өвөрмөц хэм хэмжээнээс гадна хүнлэг, энэрэнгүй байж ажил мэргэжлээ өндөр ур чадвартайгаар хийж гүйцэтгэхийг шаарддаг. Түүнчлэн төрийн албан хаагчийн үйл ажиллагаа нь ямагт хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндтэй холбогдож байдгаараа онцлогтой. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтнуудад энэ шаардлага бүр ч илүү хамаатай. Тийм ч болохоор үүний дагуу УИХ-ын гишүүн хүн бүр өндөр этиктэй байх ёстой болж таарч байгаа юм. Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд ёс зүйн үнэт зүйл, зарчим, хэм хэмжээ, шаардлагуудыг ёсчлон биелүүлж, ёс зүйн аливаа зөрчилгүйгээр ажиллана гээд бэлээхэн заачихсан байдаг.

Ёс зүйн талаар улс орон бүр өөр өөрсдийн гэсэн ойлголт, тайлбартай ч эцсийн цэг нь нэг л юмыг хэлээд байдаг. Грекийн философич Платон “Ёс зүйтэй байхын тулд цэцэн мэргэн ухаан, эрэлхэг зориг, ариун үнэнч сэтгэл, хүлээцтэй зан чухал” гэсэн байдаг бол түүний шавь, гүн ухаантан Аристотель “Хүн хамтаараа, нийтээрээ, нийгэм, улс, гэр болж амьдардаг амьтад. Хүн сүрэг болчихдоггүй нэг онцлог бол бид аливаа юмны буруу, зөвийг ялгадаг, сайн, мууг ялгах шударга, шударга бусыг ялгаж салгаж чаддагт оршино” гэсэн байдаг. Аристотелийн тодорхойлолтоос үзэхэд хүмүүсийг хүн сүргээс заагладаг, нэг шатны дээр зогсоодог зүйл бол ерөөсөө ёс зүй байх нь. Эртний энэ их мэргэд тэртээ он жилүүдийн өмнө л ингэж сургаж номлосон нь өнөө бидний үед яг тэр хэвээрээ уламжлагдан иржээ. Ёс зүй бол нэг хүрээ, ганц хоёр хүний хоорондох асуудал биш, ерөөс хүн төрөлхтөний байнгын хараан дор байдаг эмзэг сэдэв. Ёс зүй алдсан хэнбугайг аль ч улс оронд хатуу зэмлэж, олон нийтийн өмнө тэргүүнээ мэхийн уучлал гуйж, зайлшгүй тохиолдолд албан тушаалаасаа буухыг ч хүртэл шаарддагаараа хүчтэй хэм хэмжээ. Бид гадны улс орнуудад ёс зүйгүй авирласан, ёс зүйгүй үйлдэл гаргасан төрийн түшээдийг хэрхдэгийг олонтаа харсан. Харин манайд ёс зүйгүй үйлдэл гаргасан төрийн түшээд юу ч болоогүй юм шиг яваад байдаг нь гажуудал л даа.

Цагаан сарын өмнөхөн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар гарын бэлэг тараах нэрийдлээр олон мянган ахмадуудыг цуглуулах үеэр 83 настай нэгэн өндөр настан хүмүүсийн хөлд дарагдан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ бол бүхэлдээ ёс зүйгүй үйл явдал болсон юм. Үүн дээр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар яалт ч үгүй ёс зүйгээ алдсан гэж бид үзэж байна. Баянаараа аархаж, хөгшчүүдийг доромжилсон нь ёс зүйгүй үйлдэл мөн учир Та бүхний ёс зүйг нь хэлэлцдэг гишүүн ийм алдаа хийсэн болохоор энэ үйлдлийг хэлэлцэх ёстой хэмээн ийнхүү хандаж байна. Тухайн үед чухам юу болсныг эргэн санацгаая.

Цагаан сарын үеэр Баянгол дүүргийн өндөр настнуудыг Ж.Ганбаатар гишүүн гарын бэлэг тараана гэдэг зараар “UB Palace”-т цуглуулсан. Ер нь будаа, гурил тараадаг иймэрхүү арга хэмжээнд баян цатгалан хүмүүс очдоггүй. Хүүхэд шуухдадаа баярын бэлтгэлээ базаахад нь тусалж тавгийн боовонд нь нэмэр болох сон гэсэн хүсэл тээсэн хөгшчүүд л очсон. Ж.Ганбаатар гишүүн бол Монголын тоотой ТОП баячуудын нэг. “Оргил” гэж хүнс, барааны том сүлжээ дэлгүүрийн эзэн. Ийм хүн хөгшчүүдтэй уулзъя гэж байна, ирсэн хүмүүсийн дунд 300 мянгаас нэг сая төгрөг хүртэлх сугалаа сугалуулна гэхээр Монголын амьдрал ямар байгаа билээ дээ, бидний аав, ээж ямархуу амьдарцгаадаг билээ, тавгийн чихэр ч болтугай аваад үр хүүхдэдээ нэмэр болъё л гэцгээгээд гишүүний урилгын дагуу үй олноороо тэнд нь очсон. Сугалаагаар юу ч хожчих юм билээ, тэглээ ч тийм баян хүн, том дэлгүүрийн эзэн хүн дуудаж байгаа болохоор гээд хөгшин байтугай залуус нь ч гүйж очсон нь мэдээж.

Хар өглөөнөөс л цугласан ахмадууд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээцгээсэн. Энэ ёс зүйгүй үйлдэлд Ерөнхий сайд гар биеэрээ оролцсон. Ерөнхий сайд нь цаг барихгүй, ажил нь амжаагүйгээс бүтэн өдөржингөө хөгшчүүдийг тэнд хашсан юм билээ. “UB Palace”-т өдөржингөө хашигдсан өндөр настнуудын цай нь холдож, даралт нь ихэсч, өлсч ундаасч, ядарч толгой нь өвдсөн. Ийм хүнд байдалтай, хөлсөө чадан ядан арчиж суусан ахмадуудын дунд “Түрүүлж очиж гарын бэлгээ авахгүй бол сүүлчийнх нь хүмүүст хүрэхгүй” гэдэг яриа гаргаснаас цугласан хүмүүс “Өдөржин суусных ганц ч болтугай юм барьж харья” гээд ухаан жолоогүй дайрцгаасан. Ингээд л нэг өндөр настан хүмүүсийн хөлд дарагдаж харамсалтайгаар амиа алдсан. Энэ үйл явдлыг зохион байгуулсан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарт ёс зүйн хариуцлага тооцох нь зүйд нийцнэ. Төрийн түшээ, төр барьж байгаа хүн ийм байж болохгүй. Энэ гишүүн ард түмэн, сонгогч олныг дорд үзэн “Тавгийн боов тараахад ирэхгүй хаачих юм” гэж баярхаж, дээрэлхсэн. Ирсэн хойно нь зохион байгуулахгүй гарын бэлгэн дээр алалдуулсан. Энэ үйлдэлд олон нийт дургүйцэж тухайн үед “Тэр их том дэлгүүрийнхээ барааны шавхруун дээр хөгшчүүдийг алалдуулсан” гэж хатуухан хэлж шүүмжилж байсан.

Энэ бүх үйлдлийг Ёс зүйн байнгын хороогоор хэлэлцэж дүгнэлт гаргах хэрэгтэй байна. Төр ийм хүйтэн, цэвдэг сэтгэлтэй байж болохгүй. Ядахдаа ард түмнээс уучлал гуйлгах ёстой. Төрийн нэрийн өмнөөс тэнд хүмүүсийг цуглуулсан учир одоо төрийн нэрийн өмнөөс ард түмнээс уучлал гуйлга. Өндөр настан харамсалтайгаар амиа алдсан хэрэг гардаг үйл ажиллагаан дээр Ерөнхий сайд биечлэн ирж оролцсон учраас түүнтэй ч ёс зүйн асуудал ярих хэрэгтэй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хоёроор уучлал гуйлгах ажлыг Ёс зүйн байнгын дэд хороо зохион байгуулах ёстой.

Ёс зүйн тухай гомдол нь эрүүгийн хэргийн гомдол санал, эрүүгийн хэргээс огт өөр. Ар гэрээс нь гомдол, санал ирээгүй гэж хамгийн түрүүнд хэлэх нь тодорхой л доо. Мэдээж энэ их мөнгө, хөрөнгө чинээтэй төрийн том зүтгэлтэн хүн ар гэрийг нь гомдол гаргахааргүйгээр харж үзээ байлгүй гэж таамаглаж байна. Хэрвээ тэгсэн бол гомдол гаргахгүй. Эрүүгийн хэрэг гомдол болон хохирлоор үүсдэг. Харин бидний анхаарал хандуулаад байгаа энэ харамсалтай үйл явдлыг гомдол гаргаагүй, хохирлыг чинээгээрээ барагдуулсан гэдэг талаас нь та нар хэлэлцэхгүй байх шиг байна. Гэтэл ёс зүйн асуудал өөр байдаг. Ёс суртахууны асуудлыг өөр маягаар авч үздэг юм. Ялангуяа төрийн дээд өндөр албан тушаалтан, өндөр дээд ёс суртахуунтай байх хүмүүс ийм увайгүй үйлдэл гаргасан тохиолдолд заавал ч үгүй авч хэлэлцэхгүй бол төр, төр биш болдог. Ийм учраас Монгол төрийг ихэмсэг, шударга байлгахын тулд энэ асуудалтай холбогдуулан Ж.Ганбаатар гишүүний ёс зүй, мөн дээр нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ёс зүйг авч хэлэлцэх цаг нь болчихоод байна. Иймээс энэ асуудлыг Та бүхэн хэлэлцэж өгнө үү.

Эх сурвалж: Өдрийн сонин 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зоригт · [192.82.65.195] · 2019/03/26

    МУ-ын ИХ ХУРАЛ-ын жинхэнэ тохирох нэр нь МУ-ын ИЧДЭГГҮЙ ХУРАЛ болой.


  • Зочин · [178.175.143.234] · 2019/03/26

    erdenetiin hereg, zorigiin hereg zergiin hamjigch hamgaalagchaar oroltsson buzar etgeed shuu


  • ЗОЧИН · [150.129.141.152] · 2019/03/26

    МАНАН-ГИЙН ИДЭР НАСНЫ ТӨЛӨӨЛӨЛ. КУРСЭЭР ТӨГССӨН ХУУЛИЙН ТАЧИР ОЙЛГОЛТОО МЭДДЭГ ЮМ ШИГ ЖҮЖИГЛЭСЭН ЭДГЭЭД. КОНЦЕСС ГЭХ ЛУЙВАРЫН АРГААР ИДСЭНИЙГ ШАЛГАЖ ҮЗЧИХЭЭД ДАРАА НЬ ТҮҮНД ХАНД


  • Бор · [66.181.160.3] · 2019/03/26

    Ёс зүйн хорооны даргаа та ёс зүйтэй хүн мөн үү Ховд аймгийн хөгжлийг гацаасан та хэдэн тендер авч баяжиснаа тайлбарлах хэрэгтэй таны концессийн хэрэг юу болсон вэ


  • Ховд · [64.119.18.11] · 2019/03/25

    Хүүе манай концесс гишүүн бас шүүж хэлэлцэх юм байхдаа?


  • Монгол · [202.179.24.7] · 2019/03/25

    Энэ Бямбацогт ёс зүй сахиулна гэж хаашаа харсан дм байдаг юм. Энэ чинь 13 замын т?нд?р будлиулсан нөхөр шүү дээ.


  • Болдоо · [139.5.217.19] · 2019/03/25

    Зөв шүү. Хариуцлага хүлээж уучлалт гуйж сурах хэрэгтэй


  • иргэн · [192.82.66.152] · 2019/03/25

    Шударга ёс ярьж өөрсдийгөө хамгаалаад байгаа Баттулга Хүрэлсүх түүний дүү ах нарыг төрөөс үтэр түргэн зайлуулах цаг ирсэнг Монголчууддаа хэлье.Шударга бус хонгилыг жинхэнэ утгаар нь цэцэглүүлж загалмайлсан эцэг болж байгаа БАттулга Хүрэлсүхийг огцруулах ёстой огцортол нь тэмцэх ёстой.Хууль хяналтыханыг хүчгүй болгож өөрсдийнхөө луйвар булхайг далдах гэж улайрч байгаа нь зөв юм уу.Үүнд хууль хяналтынхан тууштай тэмцээчээ сэрээчээ Хуулийнхаан.


  • ДОДОО · [202.131.239.190] · 2019/03/25

    Төрийн хүн бүү хэл Нарантуулын наймаачнаас ч йим ЁС ЗҮЙ гарахгүй. Ер нь энэ Ганбаатар гэх үл бүтэх хүйтэн царайт нэр дэвшихээсээ эхлээд л сонгогчдыг БАСАМЖЛАН тэдний ядуу байдлыг ОВЖИНООР ашиглан юухан хүүхнээр аргалж,авилга өгөх аргаар хүн амьтаныг цуглуулж ЧУХАЛ ЦАРАЙ гарган өглөгч дүр эсгэн ХАЫР зарлаж түмнийг хуурах аргаар өдий хүрч байгаа АДАГИЙН ЛУЙВАРЧИН мөнөөс мөн.Тэр бүр анхнаасаа л ЖДҮ-ийг дэмжнэ,тэр ЗОВЛОН-г ёстой мэднэ. Энэ чиглэлээр төгийн бодлогыг эргүүлнэ гэж түмэн юм ХУЦААД жижиг үйлдвэрлэгчид болон ганзагачдын дэмжлэгтэйгээр гэрч ирээ биз дээ. УИХ дээр ЖДҮ-г дэмжиж байгаа гэж БҮЛТРЭЭД бараг энэ чиглэлээр дарга ч болов уу даа.Гэтэл ЖДҮ-ийн хөрөнгийг УИХ-ын БУРУУ ГАРЫН аваргууд ХУСААД нөгөө хайр зарлаад байсанЖДҮ эрхлэгчдийг ХОХИРООГООД байхад ГАНЦ Ч ҮГ ГАН гээгүй хүн шүү дээ.Ер нь энэ наймаачин эрд, дарга нарт ая тал захаас өөр ТҮЙ Ч байхгүй.


  • зочин · [202.21.100.202] · 2019/03/25

    одоогийн төр засагт буй эрхэмүүд ёс зүй гэдэг чухам нандин зүйлийг огт мэдэхгүй шүү дээ


  • Зочин · [89.234.157.254] · 2019/03/25

    ug ni ter yos zuin ded horoony ahlagch chini ene 2-oos dor yos zuitei amitan shuu dee.