fbpx Судлаач Д.Ганхуяг: Ирэх сонгуулийн дуулиан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
17 минут 33 секунд

Судлаач Д.Ганхуяг: Ирэх сонгуулийн дуулиан

Ирэх 2020 оны сонгууль нэгэнт эхэлжээ, гэхдээ далд үе нь. Эрх баригчид энэ тухай ганц ч үг ганхийхгүй, харин манай олон нийт “мартчихсан” байна. Энэ тухай товч өгүүлсү…

Өмнө нь…

Өмнө нь УИХ-ын сонгууль бараг 2 илүү жилийн өмнө эхэлдэг байв. Нам нь нэг тойрогт хэд хэдэн хүнийг өрсөлдүүлэн сойж, сэм сэм найдлага төрүүлэн далдаас ажигладаг байв. Ийм учраас би тэр тойрогт үзнэ гэсэн хүмүүс орон нутгаар эргэлдэж, тэднийг яг тодорхой биш ч гэсэн багцаалдаж болдог байв.

Яг цаанаа намын том түвшинд бол сонгуульд нэр дэвшихийг горилогсод намын эрх мэдэлтэн гол хүмүүс рүү гүйлдэж, “улс төрийн бүлэг” болон “сонгуулийн бүлэгт” багтахыг эрмэлзэнэ. Үүний тулд намд буюу нарийн яривал намын удирдагч нарын аль нэгэнд “морь нохой мэт үнэнч байхаа” тангараглана. Энэхүү үнэнч байдлын барьцаа болгож, намдаа асар их мөнгө хандивлана. Ийнхүү эцсийн сонголт албан ёсноор нэр тодруулахаас бараг 2 жилийн өмнө удирдагчдын “тохиролцоогоор” бэлэн болдог “уламжлал, ёс заншилтай.” Харин албан ёсны нэр тодруулалт бол “ердөө л ёслол” төдий зүйл бөгөөд ганц нэг хүний тойрог, байрлал солихоос хэтэрч байгаагүй.

Сонгуулийн тойрог төдийгүй, төр засгийн албан тушаалын багцаа хуваарилалтыг жил орчмын өмнө хийж дуусгадаг. Ийм нөхцөлд мөнөөх алдарт, бас улигт, бас жигшүүрт 60 тэрбумын бүдүүвч гарч ирдэг…

 

Одоо…

 

Харин энэ удаад ирэх сонгуулийн далд үе дэндүү оройтож эхэлж байна. Энд объектив, субъектив олон шалтгаан байсан юм.

Нэг. Намын “хуучин” удирдагчдын хэт явцуу, хэт цөөнхийн дарангуйлал үеэ өнгөрөөж, “шинэ залуу үе” хүч түрэн гарч ирснээс МАНАН системд “үе солигдох” үйл явц эхэлж, энэ нь намын дээд эрх баригчдын зөрчилт тэмцлээр илрэн гарав. Намын зөрчил төр засгийн зөрчил болон даамжирч, УИХ дахь 65 хүнтэй хүчирхэг бүлэг 2-3 хэсэгт хуваагдан өрсөлдөн тэмцэлдэж, засаг төрийн ажлыг хүртэл гацаах болов.

Хоёр. МАН-ын бүлэглэлүүдийн тэмцэл, түүний арга хэрэгсэл жирийн нэг зөрчилт сөргөлдөөний хүрээнээс халин гарч, амь өрссөн, хэт улайрсан шинжтэй болж, сүүлдээ рэкетийн агуулгатай болж, түүндээ гүйцэтгэх ажлын арга хэрэгслийг хүртэл өргөн ашиглах болов. Үүний үр дүнд МАНАН системийн олон жилийн луйвар, хулгай дээрмийн ерөнхий бүдүүвч, “хана” нийтэд ил тод болсноор ард түмэн МАНАН системийг бүхэлд нь үзэн ядах болов.

Гурав. Сунжирсан тэмцлийн явцад “шинэ залуу” мэт харагдах У.Хүрэлсүхийн бүлэг хэлбэрийн хувьд ялсан мэт боловч агуулгын хувьд “хуучин бүлэг” бүрэн ялагдаагүй учраас хатуу ширүүн тэмцэл дуусах яагаа ч үгүй, харин ч бөглүү, архагшсан хэлбэрт оржээ. Мөн өрсөлдөгч бүлэглэлүүдийн “дундуур гүйдэг” гуравдагч, уламжлалт, ямагт “од шүүрдэг” бүлэг МАН-д бодитой байгаагаас бодит үйл явц, хандлагыг танин мэдэхүйг үлэмж хүндрэлтэй болгож байна.

Дээр дурдсан бодит шалтгааны улмаас УИХ-д нэр дэвшигчдийг 2 илүү жилийн өмнө тодруулдаг уламжлалт үйл цаг хугацааны хувьд хоцорч, одоо л дөнгөж эхэлж байна. Харин үүнийг манай олон нийт ор тас “мартчихсан”, одоо болтол “мэдээгүй” тууж явна. Нөхдүүдээ, сонгуулийн далд үе нэгэнт эхэлсэн, эрх баригчдын бүх зан үйл, үйлдэл сонгуульдаа аль хэдийн орчихсон байгааг Та бүхэнд сануулж байна…

Бодит зөрчил хийгээд пиар хэрүүлийн ялгаа

Манайхан бодит зөрчил хийгээд пиар хэрүүлийн ялгааг мэддэггүй гэх нь хаашаа ч юм, гэхдээ л нарийн учрыг нь төдийлөн гадарладаггүй, ихэнхи тохиолдолд эрх баригчдын пиарыг даган хуйлардаг өвчтэй…

ЖДҮ гэвэл жидүүдээд явчихна, үүнээс болж хэрэлдэнэ, талцана. Сагсай гэвэл сайсайгаад явчихна, үүнээс болж хэнд ч хэрэггүй гүн ухаан, ёс суртахууны асуудал руу хальтраад хадуураад алга болно…

 

Үнэндээ бол ЖДҮ бол “задгай мөнгө”, Сагсай бол төр засгийн бузар их хур гэмт хэргийн ганцхан жишээ юм.

 

Гэтэл цаана нь буй хур их гэмт хэргийн тухай ярих нь бүү хэл, ярьж бичихийг оролдсон мань мэтийн судлаач руу сүрэглэн дайрах болсон нь нэг талаас эрх баригчдын пиар явуулга, нөгөө талаас манай олон нийтийн оюуны тэнэгширлийн баттай шинж мөн…

Одоо үүнээс ч “илүү гоё”, “илүү аймшигтай” маш олон гэмт хэргийг илчлэнэ. Тэр ч байтугай сүр дуулиантай шүүх хурал хийж, зарим нэг “золиосны ямаа”-уудыг гаргуунд нь гаргах сүртэй үйл явдал ч болж болзошгүй. Гэхдээ энэ нь монголын ард түмнийг талцуулах, тэдний анхаарлыг сарниулах, сонгуулийн оноо авахад чиглэгдсэн байдаг гэдгийг ойлгож авбал Та бүхэнд л хэрэгтэй…

 

Эрх баригчдын дотоодод

 

Манайд “сонгуулийн өмнө нам мандтугай, сонгуулийн дараа төр мандтугай” гэсэн дүүжин маягийн новшийн зарчим үйлчилдэг ба эдүгээ “нам мандтугай” үйл явц болж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоо УИХ-д суудал горилогсод намдаа хайр зарлаж, намын гол гол лидерүүд рүү гүйлдэнэ гэсэн хэрэг. Одоо тэд ид гүйлдэж байна…

Бусад улс орон, намд байдаггүй боловч манайд л байдаг намын лидерүүдийн “квот хуваах” зарчим гэж бий. Ухаандаа Н.Энхбаяр, М.Энхболд нарын жишгээс үзэхэд МАН-ын дарга “30 +” горилогчийг жагсаалтад оруулж чадна. Бусад квот нь намын бусад лидерүүдэд тэдний нэр хүнд, чансаа зэргээс хамаарч хуваарилагдана. 1-2 горилогчийг дөнгөн данган шахдаг хүн байхад 3-5-ыг “мэддэг” хүн ч бий. Энэ тоо ихсэх тусам намын лидерүүдийн зиндаа дээшилнэ. Гэхдээ МАН-д “хүн шахах” эрх мэдэлтэй ердөө л 5-7 лидер байдаг ба тэд асуудлаа “зөвшилцлөөр” шийдвэрлэдэг. Зөвшилцөл ч юу байхав, хуйвалдаанаар шийдвэрлэдэг ба энд асуудлыг эрх мэдэл, мөнгө хоёр л шийдвэрлэдэг учраас энд ардчиллын үнэр ч байдаггүй…

Нам нэгэнт 2-3 бүлэглэлд хуваагдсан тохиолдолд нэр нэр дэвшихийг горилогсод мөн л 2-3 тийш гүйлдэх бөгөөд самбаатай зарим нь 2-3 “виз” зэрэг авч чаддаг. Урагш муутай зарим нь тэр чигээрээ хулхидуулах явдал ч цөөнгүй тохиолдоно…

Тодорхой яривал горилогсод У.Хүрэлсүх, Г.Занданшатар хоёр руу гүйлдэх нь мэдээж. Гэхдээ нам дотор нөлөө бүхий М.Энхболд, Сү.Батболд, С.Баяр, Н.Багабанди нар руу гүйлдэж, наад зах нь “зөвлөгөө авах”, цаад зах нь “виз авах” өргөн дэлгэр “уламжлалтай.” Гэхдээ бүх асуудлыг МАН-ын нэр бүхий 5-7 лидерийн хуйвалдаанаар шийддэг.

Ийнхүү намын явцуу цөөнхийн хуйвалдаанаар явцуу цөөнхийг төлөөлсөн 76 нэрс тодрон гардаг. МАН-д ийм механизм тогтоод өнө удаан жил болсон бөгөөд үйл явцын өрнөлөөс харахад энэ бүдүүвч онцын өөрчлөлтгүй хэрэгжиж байна. Нам, төр засгийн “шинэ” удирдагчид Үндсэн Хууль өөрчлөх, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийг өөрчилнө гэдгээс өөрийг огт ярихгүй байгаагаас үзэхэд улигт хуучин бүдүүвчийг хадгалан үлдэх эрх ашиг, сонирхол хэвээр байгааг нотолж болно.

Үүгээр эрх баригчдын зөрчил намжсан гэж дүгнэж болохгүй юм.

 

Ухаандаа МАН болон Засгийн Газар ЖДҮ-ийн талаар огт дуугарахгүй атлаа өөрсдийн дунд байгаа “үй түмэн” ЖДҮ-ийнхнээс ганцхан Ж.Энхбаярыг ялган авч ХМХ-ээр балбаад байгааг зөвхөн энэ зөрчлөөр тайлбарлаж болно. Ж.Энхбаяр яав ч “хуучин” бүлэгт хамаарахгүй, харин одоогийн эрх баригчдаас өөр бодлоготой, намын нэг лидер болох өндөр магадлалтай учраас түүнийг ялган авч “зодож байна” гэж дүгнэж болно…

 

Угаасаа МАН-ын залуус эвтэй найртай байгаагүй. 2015 оны хаврын турш үргэлжилсэн МАН-ын дэргэдэх цуут МАСЗХ буюу одоогийн НАМЗХ-д байлдаан болж, түүнийг нэг талаас “баячуудын” бүлгийн Н.Номтойбаяр, нөгөө талаас “ардын” бүлгийн Л.Оюун-Эрдэнэ нар толгойлон “ясаа цайтал” үзэлцэж байсныг манайхан өдийд “мартчихсан” тууж яваа нь эргэлзээгүй. Тухайн үед залуусынхаа зөрчил тэмцлийг МАН нам дарж чадсан бол одоо хяналтаасаа алдчихаад өөрсдөө баларч байгаа нь энэ л дээ…

 

Яаж мөнгө олох вэ, яаж оноо авах вэ ? 

 

Сонгуулийн өмнө эрх баригчид улс орноо хөгжүүлэх тухай бодно гэж ёстой гонжгор, харин яаж мөнгө олох вэ, яаж оноо цуглуулах вэ гэдэгт л санаа зовдог. Энэ бол сонгуулийн өмнөхөн эрх баригчдад тулгардаг “мөнхийн зовлон” юм.

Мөнгө олох уртаашаа хоёрхон арга байдаг юм. Нэгдэх арга нь: “сайн дурын хандив”, энэ аргыг олон удаа маш өргөн хэрэглэж ирсэн хэдий ч эцсийн дүндээ 65 тэрбумын бүдүүвч рүү гарцаагүй түлхдэг. 65 тэрбумын бүдүүвчээр төр засгийг худалдан авч болох боловч бүлэглэл хоорондын зөрчлийг зохицуулах боломжгүй нь нэгэнт батлагдсан. Хоёрдахь арга нь: элдэв төрлийн луйвраар төрийн өмчийг дээрэмдэх, луйвардах арга, энэ аргыг бас л олон жил өргөн хэрэглэж ирсэн. Ухаандаа Эрдэнэтийг 49%-иар далимдуулан “эзлэн авснаар” тэндээс ямар ч хараа хяналтгүйгээр асар их мөнгийг зувчуулах, “саах” өргөн боломж нээгдэх жишээний…

Одоохондоо Монголын эрх баригчид 65 тэрбумын хандив, хөрөнгө дээрэмдэх хоёроос өөр арга мэдэхгүй, хэрэглэж чадахгүй, мөн энэ новшийн хүрээнээс халин сэтгэх чадваргүй, мөн чадамжгүй…

Сонгуулийн мөнгө босгох гэж үйлээ үзэж байгаа нөхцөлд улс орны бүтээн байгуулалтын оронд “аман шинэчлэл” хийгээд “пиар бүтээн байгуулалт” цэцэглэж, түүнийг орлодог жамтай…

Харин сонгогчдоос оноо авах нь харьцангуй хялбар, дасаж дадсан арга юм. Энэ аргын түлхүүр томъёолол нь “бүтээн байгуулалт”, “шинэчлэл”, “цэвэрлэгээ” зэрэг болдог ба цаасан бүтээн байгуулалт, аман шинэчлэл, сүр дуулиантай цөөн гэмт хэргийг шийдэх зэрэг нь оноо авах сонгодог арга болно. Манайхан энэ талаар надаас дутуугүй мэднэ гэж үзсэн учир энэ талаар дэлгэрэнгүй ярих шаардлагагүй гэж бодож байна.

Эрх баригчдын эдүгээ зарлан тунхаглаж буй Үндсэн Хуулийн шинэчлэл, УИХ-ын дэгийн шинэчлэл зэрэг нь өөрсдийгөө “шинэ” гэдгийг харуулах гэсэн пиараас өөр зүйл огт биш…

МАН-ын зөрчил туйлдаа хүрснийг монголчууд сайн мэднэ. Энд хэдийгээр хачирхалтай ч нэгэн шинэ боломж гарч ирдэг. Энэ нь намын нэг бүлэглэл нөгөөгөө шахан зайлуулж, МАНАН-гийн эрх мэдлийг булаан авахыгаа, авсныгаа “агуу их шинэчлэл”, дийлэгдсэн нь “хуучин”, дийлсэн нь “шинэ” болдог пиар тоглолтын боломж гарч ирдэг.

Үнэн хэрэг дээрээ МАНАН-г язгуур сууриар нь эвдээгүй цагт ямар ч шинэчлэл болохгүй, ийм боломж байхгүй нь хэн бүхэнд мэдээж хэрэг. Эрх баригчид МАН-ыг шинэчлэх талаар ганц үг ганхийхгүй байгаагаас үзэхэд системээ хэвээр хадгалан үлдэхийг туйлаас хүсч байна хэмээн дүгнэж бүрнээ болно.

 

АН-ын явдал

 

Зарим баагий “Чи муу дандаа МАН-ыг мууллаа, одоо АН-ыг муул” гэж загнах гэж хэл амаа билүүдэж байгааг би сайн мэдэж байна. Нэг, би МАН болон АН-ыг яг тэнцүү, 50:50 хувь шүүмжилдэг, үүнийг миний бичвэрээс тоолоод шалгаад үзсэн ч болно. Нөгөө талаас өнөөгийн гол үйл явц МАН-ын эргэн тойронд явагдаж буй учраас тэр тухай бичихээс өөр арга байхгүй.

Яг үнэндээ бол АН-ын сүйрэл 2016 онд болчихсон, одоо АН-ыхан МАН-ын нэг бүлгийг илт дэмжсэн нэг хэсэг, салж тарж тусдаа нам болно гэсэн 2-3 хэсэгт хуваагдаад байгаа нь түүний сүйрлийн нотолгоо биш гэж үү ?! МАН-аас салж, тусдаа нам болно гэсэн хүн ганц ч байхгүй байхад АН салж тарахдаа тулж байгаа нь АН-ын байдал туйлын хүнд байгааг л гэрчлэхгүй гэж үү ?!

Харин Лу.Болд, Ж.Батзандан хоёр шинэ нам байгуулж, тэр нь амжилт олсон тохиолдолд УИХ-д 2-3 суудал авах боломжтой. Хэрэв нам нь бүтэлгүй болбол мань хоёр бие даагаад үзсэн ч ялах магадлал туйлын өндөр, бас л 2 суудал гэсэн үг. Аль ч тохиолдолд хохирол багатай, аюул багатай зам юм. Лу.Болд, Ж.Батзандан хоёрын үйлдлээс өөр сонин гойд юм АН-д алга байна.

Үнэндээ бол АН-ын УИХ-д горилогчдоо дэвшүүлэх, тодруулах үйл явц МАН-ынхаас өчүүхэн төдий ч ялгарахгүй. Ийм нөхцөлд нам намаар нь ялган бичих ямар ч шаардлага байхгүй.

 

Асуудлын мөн чанар

 

Ямар ч гэсэн 2020 оны сонгуулийн далд үе гэнэт эхэлж, эрх баригчид болон горилогсод ажилдаа шуурхайлан ороод байна. Үйл явдлын өрнөлөөс үзэхэд ээлжит сонгууль бахь байдгаараа мөнгөний сонгууль болж, монголчууд МАНАН-г сонгохоос өөр аргагүй үлдэж байна.

Уг нь Монголчууд МАНАН системт сүлжээг эвдэж, арай дөнгүүр төрийн түшээдийг УИХ-д гаргана гэж мөрөөдөж суугаа нь лавтай. Гэвч мөрөөдөл бол нэг хэрэг, мөрөөдлөө хэрэгжүүлэх үйлдэл хоёр огт өөр эрэмбийн асуудлууд юм. Мөрөөдөөд, түүнийгээ хэрэгжүүлэх талаар бодит үйлдэл хийхгүй тохиолдолд санаачлагыг эрх баригчид дангаар авах ба энэ нь бүх зүйл хуучнаараа явна гэсэн үг болно.

Мөн МАНАН-г эзлэн авах, МАНАН-г системийн хувьд шинэчлэх хоёрын хооронд газар тэнгэр шиг их ялгаа буй. МАНАН-г эзлэн авах бүлэглэл хоорондын өрсөлдөөнийг МАНАН-г системийн хувьд шинэчлэх мэтээр ойлгож, олон нийт түүнд нь татагдан орж, хоорондоо хэрэлдэх нь тун ч явцгүй, ирээдүйгүй, алсын хараагүй, харалган үйлдэл болох нь тодорхой.

Эндээс монголчууд бидэнд хоёрхон зам байна. Нэгдэх нь бүлэглэл хоорондын өрсөлдөөнд татагдан орж, бахь байдаг хуучнаар үлдэх. Нөгөө нь МАНАН системийг уг сууриар нь эвдэж, шинэ цаг үеийг эхлүүлэх…

Ямар ч гэсэн манай үндэстний оргилох эрчим (пассионарность) татраагүй, дуусаагүй гэдэгт найдаж байна. Үүнээс өөрөөр би яаж сэрэмжлүүлэх билээ…

 

 

Судлаач Х.Д.Ганхуяг.

Эх сурвалж: http://ganaa.mn блог

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог http://ganaa.mn-ээс уншина уу?

 

2019 оны 03 дугаар сарын 25.

Мэндчилгээ
Мэндчилгээ
 
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​