fbpx Байнгын хорооны даргад Д.Оюунхоролыг дэмжлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 49 секунд

Байнгын хорооны даргад Д.Оюунхоролыг дэмжлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10 цаг 44 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэлж,  тус Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэв.

Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн саналыг Д.Тогтохсүрэн гишүүн танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар томилогдсон учир тус Байнгын хорооны даргыг сонгох шаардлагатай болсныг онцлов.  Байнгын хорооны даргад Дуламсүрэнгийн Оюунхоролын нэрийг дэвшүүлэхдээ, парламентад ажилласан туршлага, ажлын гараагаа энэ салбараас эхэлж, боловсролын салбарт Монгол улсын Гавьяат багш болтлоо ажилласан байдал, МАН-ын 2016-2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт багтсан асуудлыг хэрэгжүүлэхэд тус байнгын хороо голлох үүрэгтэйг харгалзан түүний нэрийг дэвшүүлсэн гэж байлаа. 

Нэр дэвшигч Д.Оюунхорол нь 1986 онд Улсын багшийн дээд сургууль, 2003 онд Монгол Улсын Их Сургуулийг тус тус төгссөн. 1986-1989 онд ерөнхий боловсролын сургуульд  багш, хичээлийн эрхлэгч, 1989-1990 онд  Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга, 1991-2000 онд Отгонтэнгэр дээд сургуулийн ректор, 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн, 2004-2008 онд Отгонтэнгэр их сургуулийн ерөнхийлөгч, 2008-2009 онд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүн, 2012-2016 онд Улсын Их Хурлын гишүүн, 2014-2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, 2016-2017 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 2016 оноос Улсын Их оноос Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна. 

 Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа  тус Байнгын хороонд өөрийнхөө нэрийг дэвшүүлснээ мэдэгдлээ. Тэрбээр, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг нийгмийн салбар нь монголын ирээдүй цаашдын хувь заяаг шийддэг. Нийгмийн тулгуур багана болсон боловсрол, эрүүл мэндийн асуудал амаргүй, хүнд байгаад боловсролын салбарт гадаад, дотоодын их дээд сургуульд багшилж, докторын зэрэг хамгаалж, 60 гаруй эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн эрдэмтний хувьд энэ асуудалд сэтгэл эмзэглэж явдгаа илэрхийлсэн. Мөн эрүүл мэнд, боловсролын салбарын хүртээмжийн асуудал хүнд, салбарын менежментийг хийж, зөв системийг нэвтрүүлж чадаагүйн талаар хөндөөд Байнгын хорооны гишүүдэд нэгийг бодуулж, хоёрыг тунгаах боломжийг өгөх үүднээс нэрээ дэвшүүлсэн гэдгээ илэрхийлээд намтраа товч танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Агваанлувсангийн Ундраа нь 1973 онд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн. 1989 онд Монгол улсын Их сургуулийн физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль, 1994 онд МУИС-ийн физикийн ангийг төгсч, тус сургуульд багшилж байгаад  Итали улсад магистр, АНУ-д 1998-2000 онд  суралцаж, докторын  зэрэг хамгаалжээ. Эрдэм шинжилгээний 60 орчим бүтээл хэвлүүлж, олон улсын 20 гаруй оронд илтгэл лекц уншсан байна. АНУ-ын Станфордын их сургуульд Олон улс бодлого судлалын тэнхимд багшилж байсан аж. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа аж. 

Нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, А.Ундраа нар үг хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Улсын Их Хурлын өчигдрийн гаргасан шийдвэр нь 1990 оны эхэн үед  бий болгосон ардчилал, хүний эрх, Үндсэн хуулийн хүрээнд ажиллах зарчмаас ухарсан алхам болсон гэж үзсэн учраас нэрээ дэвшүүлсэн гэв. Тэрбээр, аливаа шийдвэр бусдыг мохоох биш хурцлах ёстой гэж үздэг учраас ийм шийдвэр гаргасан гэдгээ мэдэгдлээ. Байнгын хорооны даргын томилгоонд ялагдах, ялах нь гол биш оюун санаа, үнэт зүйлийн түгжрэлээс гарахын тулд зөв шийдвэрийг зоригтой гаргадаг байх шаардлагатайг тодотгоод, Д.Оюунхорол гишүүнд нэрээ татахыг уриалав.

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол хэлсэн үгэндээ, нэрийг нь дэвшүүлсэн, дэмжсэн гишүүддээ талархал илэрхйилэхийн зэрэгцээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны гэх том Байнгын хорооны даргаар ажиллаж байснаа онцлов. Тэрбээр, би 2012 онд парламентын гишүүн, тус байнгын хороонд ажиллаж байхдаа МАН-ын бүлгийн 26 гишүүнийг төлөөлж 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 40-өөд заалтыг оруулж ажиллаж байсан. Одоо МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжилтийг хангах, олон зүйл заалтыг ажил хэрэг болгоход туршлагыг маань авч ашиглая гэж бодож байх шиг байна. Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 12 нь тус Байнгын хороонд хамааралтай. Эрүүл мэнд, боловсрол, спорт, соёл шинжлэх ухаан зэрэг томоохон салбаруудыг бодлогоор хангаж ажилладаг яамдуудтайгаа хамтран ажиллаж, тухайн салбарын асуудлыг дагнан ажилладаг УИХ-ын гишүүдтэйгээ хамтарч олон асуудал шийднэ" гэж байлаа. 

Ингээд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15.2-т заасны дагуу нэр дэвшигч тус бүрээр илээр санал хураалт явуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхоролыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь, Улсын Их Хурлын гишүүн А.Ундрааг сонгох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 27.3 хувь нь тус тус дэмжлээ. Энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

С.Зориг агсны хэрэгтэй холбоотой бичлэгийг “Нууц”-аас хэсэгчлэн гаргах шийдвэр гарчээ
С.Зориг агсны хэрэгтэй холбоотой бичлэгийг “Нууц”-аас хэсэгчлэн гаргах шийдвэр гарчээ
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​