Ц.Элбэгдорж: Өнөөгийн Хууль зүйн сайд бол С.Зоригийн алуурчдаар бахархдаг


Өнөөдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу бүх шатны шүүгч, Авлигатай тэмцэх газрын удирдлага, Улсын ерөнхий прокурор болон орлогчийг нь чөлөөлдөг, огцруулдаг байх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийлэв.

“2017 оны долдугаар сарын 10-нд олон сэтгүүлчийн өмнө үг хэлээд явж байсан. Одоо дахиад уулзах боломж гарч ирлээ. Манай Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Үндэсний аюултай байдлын зөвлөл боллоо. Өнөөдрийн Хууль зүйн сайд гаднаас хүн авчирч эрүүдэн шүүж, тамалж, гар хөлийг нь хугалж байсан. Үүнийхээ төлөө уучлалт гуйх ёстой. Монгол Улс шүүхгүй байснаас Хууль зүйн сайдгүй, Ерөнхийлөгчгүй байсан нь дээр.

Ардчиллын удирдагчийн амь насыг хөнөөсөн хэргийг хуулийн байгууллага олон жил мөрдөж, алуурчдыг нь оллоо гэж шүүхээр шийдвэр гарсан. Ахиц дэвшил хууль, шүүхийн байгууллагад байсан юм шүү гэдгийг хэлэх нь зөв байх хэмээгээд сэтгүүлчдийн асуултад хариулж байна.

2013 оны наймдугаар сарын 2-ны өдөр миний ээж нас барсан. Үүнээс нэг хоногийн өмнө Н.Энхбаярыг уучилсан. Прокурорын байгууллагын ой дээр үг хэлсэн маань Н.Энхбаярыг сулласнаас хойш. Тухайн үед би өнөөдрийн нөхцөл байдлыг хэлж байсан. Хууль, шүүх дээр шударга ёс тогтоох гэж яваа хүмүүсээ хуульчид хамгаалах ёстой шүү гэж хэлж байсан юм.

Намайг гутлаа тослоод очлоо гэж хэлсэн гэдэг. Энэ чинь хууль, шүүхийн байгууллагад үзүүлж буй хүндэтгэл. Дуудсан үед нь очих ёстой. Н.Энхбаярыг 12 удаа дуудсаны дараа хуулийн байгууллага аргагүйн эрхэнд тийм баривчилгаа хийсэн байдаг.

Аливаа хүн амины хэрэг, ялангуяа төр нийгмийн зүтгэлтнийг хөнөөсөн хэргийн алуурчныг олох, алуурчин нь захиалагчийг хэлж өгөх үе шаттай байдаг. Энэ хэрэг бол гурван шаттай юм байна гэж хардаг. 1998 оны хэрэг гэхээр 21 жилийн өмнө. Өнгөрсөн хугацаанд энэ хугацаанд яагаад илрээгүй талаар харах ёстой болж байна гэж харж байсан. Харин өнөөдөр энэ хэрэг Ц.Нямдоржийн дөрөв дэх шат гарч ирж байна. Ц.Нямдоржийн зохиож буй хэрэг. Шүүхээр шийтгэгдсэн алуурчид амьд байгаа учраас учир нь олдох байх гэж бодож байна.

ҮАБЗ-ийн УИХ-д оруулсан хууль батлагдах эсэх нь асуудал биш болчихлоо. Өнөөдөр батлагдахгүй ч дахиад л оруулж ирнэ. Өнөөгийн Ерөнхийлөгч айдас гэдэг зүйлийг улс төрийн зүрхэнд хийж өгч байна. Энд байгаа олон асуудал бол зүгээр л сэдэв. Сонгуулийн өмнөх хавар угаасаа ингэж ширүүсдэг. Хууль зүйн сайдын гаргаж байгаа аашийг надаас асуувал улс төрийн амьдралаа үргэлжлүүлэх арга шүү дээ. ҮАБЗ бол аюултай байдлын зөвлөл болж хувирсан. Хуулиас зугтаж байсан хүн ҮАБЗ-ийн дарга болоод юу хийх юм бэ. Гадаад, дотоод хамсаатнуудынхаа хэргийг алга болгож, 280 сая америк долларын хэргээ бас л алга болгоно. Хамсаатан гэгддэг ЖДҮ-чидээ аваад үлдэнэ.

Б.Хурц гэдэг хүнтэй Ерөнхий сайдаар ажиллаж байхад Тагнуулын Ерөнхий газрын дарга байхад хамтран ажиллаж байсан. Шударга бусын хонгил гэж таван жил үргэлжилж байгаа кино. Өнөөдрийн үйл ажиллагаа бол өмнө нь бэлдэж байсан ажиллагаа шүү дээ. Монголын төрийг авч, ард түмэнд айдас хүйдэс үүсгэнэ л гэсэн төлөвлөгөө.

Ардчиллын төлөө дугардаг хүн маш цөөн болсон. Намайг хэн хараадгийг, хэнээр хараалгадагийг, хэдэн зуун троллын армитайг би мэднэ. Ц.Элбэгдоржийг өөрөөс нь илүү муу хүн байх ёстой, өөрөөс нь илүү хулгайч, өөрөөс нь илүү шударга бус болгох гэсэн ажиллагаа үргэлжилж байна, цаашид ч үргэлжилнэ.

-Өнөөгийн Хууль зүйн сайдын үед гаднаас хүн хулгайлж ирж байсан, хуруу гарыг нь хугалж, амь насанд нь хүрч байсан. Үүнийхээ төлөө уучлал гуйх ёстой, ийм алба хаших ёсгүй юм.

-ҮХЦ-ийн шийдвэрээр УИХ-ын даргаас огцорсон хүн бол өнөөгийн Хууль зүйн сайд. Өнөөдөр ийм албан тушаал хашаад байх зохимжгүй.

-Ерөнхийлөгч болсон хүн өмнө нь бодож байсан, өмнө нь хийж байсан ажлаа л үргэлжлүүлдэг. Цоо шинэ хүн болж хувирдаггүй.

-Хууль шүүхийн байгууллага дэндүү нэр хүндийг нь унагах, байдал руу оруулж байна.

-Монгол Улс шүүхгүй байснаас Хууль зүйн сайдгүй байсан нь дээр. Шүүхгүй байснаас Ерөнхийлөгчгүй болсон нь дээр.

-Одоогийн Ерөнхийлөгч улстөрчдийн зүрхэнд айдас суулгалаа.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [64.119.26.240] · 2019/04/19

    ИЧСЭН ХҮН ХҮН АЛНА ГЭГЧ БОЛЖ БАЙНДАА ХӨӨРХИЙ М.ЭНХБОЛДЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГООД БҮХ ЗҮЙЛ ОК:ГЭЖ БОДОЖ БАЙСАН НЬ ТАЛААР БОЛЖ АМИА ХОРЛОХООС НААГУУР ЮМ БОЛЖ БАЙНА жирийн 2 иргэнийг эрүүдэн шүүж хүний ёсноос гадуур юм хийлгэсэн хүн энэ яваа болон хойт насандаа тамд унандаа


  • Хахэ · [70.29.38.16] · 2019/04/08

    Илжиг толгой хаан болох хүсэлтэй харин түүнд хааны ухаан байхгүй, аалзны гар хөл болж ашигтай наймаанд амташаад монголын эдийн засгийг цөлмөж, ард олонийг тамлан зовоох зорилготой!!! Зоригийн аллагыг харсан юм шиг хэлж, нэг л хүн байгаа гэж ам алдаад, одоо тарваганы нүхэндээ айдастай суугаа, ар түмэн түүний үйлийн үрийг аль хэдийн харжээ!!!


  • рйайй · [202.72.240.4] · 2019/04/05

    Элбэгээд жийгдсэн хулгайч луйварчид мөн ч их зохион байгуулалттай муулах юм даа. Элбэгээ харин найман жилд их юм хийсэн юм шүү


  • Зочин · [103.229.121.41] · 2019/04/05

    Хэлсэн ярьсан бvх юм нь худлаа шоу байдаг ийм хvн гэж байдаг аа!!??


  • Монгол · [202.179.25.136] · 2019/03/30

    Зоригийг хэн алсан нь бараг тодорхой болчихлоо. Аллагын захиалагч л зохиомлоор хэрэг үүсгэн ухүүдэн шүүж хилсээр хэрэг хүлээлгэх замаар хэргийг хааж сэтгэл амарсан байж таарна шүү дээ. 2008 онд Элбэгдорж Энхболдтой тохирч, яан-ыг түүнд худалдан өөрөө Энхболдод ерөнхий сайдын суудлыг өгч Энхбаярыг унагах, улмаар өрсөлдөгчгүй ерөнхийлөгч болох замаа зассан ба ерөнхийлөгч болонгуутаа бидний буюу 3 сая иргэний дундын хувийн сонгодог өмч болох газар, түүний хэвлийн баялгийг олон улсын эдийн засгийн алуурчидтай хамсан дээрэмдэх, энэ явцадаа Зоригийг захиалан алуулсан хэргээ хаах ажиллагааг хууль хяналтын байгууллагыг өөрийн гарт оруулах замаар ашиглан эрүүдэн шүүх замаар гэмгүй хүмүүсийн хэлмэгдүүлэн хийжээ. Одоо түүнийг барьж хориод өөрийг нь эрүүдэх хэрэгтэй.


  • зочин · [66.181.187.159] · 2019/03/30

    та нар одоо юу яриад байгаа юм бэ захилагч нь элбэгдорж өөрөө байна гэдгииг наад үйл явдал чинь илчлээд байхад битгии ингэж жүжгэл за элбэгдорж бол ерөнхиилөгчиин албан тушаалд байх хугцаандаа зорьгиин хэргииг хаах эрдэнэтиин дөчин есииг авах гол зорьлог байсан ард түмнии тарьхииг угааж хоер удаа ерөнхиилөгч болсон ард түмэн алуурчныг сонгосноо одоо мэдэж байна даа


  • иргэн · [112.72.11.103] · 2019/03/30

    Чалчаа эр хотоо харлуулдаг , садар эм гэрээ харлуулдаг гэгчээр Ц.Элбэгээ минь чалчсаар байгаад Монгол орныг мафийн сүлжээнд оруулаж Монголын ард түмнийг зовоож байна лаа. хийсэн зүйлгүй


  • Зочин · [202.9.42.245] · 2019/03/29


  • Зочин · [66.181.176.119] · 2019/03/29

    ZORIGIIN HERGIIN ZAHIALAGCH, GUITSETGEGCH NARIIG UTER TURGEN TSAAZALAA TODORHOI BAIHAD YUU YARIAAD BAIGAA YUM BEE ZARIM N SOLIOOROOD ZORIGIIN HERGIIN GERCH ZORIG ENE TER GEED BALAIRAAD BAINA


  • зочин · [66.181.160.111] · 2019/03/29

    зоригийн хэрэгт,БАГАБАНДИ,ЭЛБЭГДОРЖ,БАЯР,БАТҮҮЛ ,ОЧИРБАТ ,ШУУД ХОЛБООТОЙ НӨХӨД


  • Иргэн · [103.26.195.251] · 2019/03/29

    ард түмнийхээ эсрэг хууль бус үйл ажиллагаа явуулсан хулгайч дээрэмчин алуурчдын зүрхэнд шар ус хурж айдас хүйдэстэй болоод амь нь тэмцэж байгаа нь тодорхой.Төрийн төмөр нүүрийг харуулж алуурчин луйварчин дээрэмчдээс төрөө цэвэрлэх эхлэл тавигдаж байгаад жирийн иргэд харин ч баяртай байна Элбэгдоржоо.


  • zochin · [202.126.89.215] · 2019/03/29

    Айдас хүйдэс хулгайч нарт үнэхээр төрж байгаа. Элбэгдорж, Энхбаяр, Багабандийн төрүүлж бий болгосон хулгайч нарт айдас төрж байгаа бол ёстой баяртай байна Монголчууд!


  • Зочин · [66.181.176.119] · 2019/03/28

    huzuugui lalar 90ond hen baisnaa sanadaa muu hulgaich taliigaach ZORIGIIN SUNS chamaas hariugaa avhaar ircheed baina


  • Зочин · [66.181.176.119] · 2019/03/28

    ZORIGIIN ALUURCHDIIN TSAAD ZAHIALAGCH N ELBEGDORJ SHUU DEE ARD TUMNIIG TENEG GEED BODTSON HUDLAA HUTSDAGAA BOLI UDAHGUI CHI YALAA UUREED UURD SHOROND ORNO


  • zochin · [70.96.101.132] · 2019/03/28

    deer yed hogshchyyl yaridag bsan daa hudlaa yarih geed hulgaigaa yariv gegcheer neg l avtsaldahgyi sonin umnuud yariad bna daa.


  • Зочин · [202.9.44.15] · 2019/03/28

    ene xvn ervvlgvi boljee yaana da zailuul


  • ардчилсан намын гишүүн · [66.181.160.71] · 2019/03/28

    яагаад өмөөрч бна гэвэл ,энэ намын толгойд ,элбэгдоржийн ОНЦ БҮРЭН ЭРХТЭЙ ,төлөөлөгчид суудаг юм ,манай намын жирийн гишүүд ,ядуу ,аймхай ,эрх мэдэлгүй ,зөвхөн толгойд бгаа ,хэдэн нөхрийг сонгох ёстой гээд ойлгочихсон,тэр хэдээ ялбал ардчилал ялсан гэж боддог,боов боорцог ,архи одон зэрэгт хууртсан хөөрхийлөлтэй ,гишүүд бгаа юм ,цор цор гээд бгаа нөхдийг дарамт бол аймаар шүү дээ ,ёстой янаглаж өгнө шүү дээ,манай намд бол энэ зэргийн ярга бол энгийн үзэгдэл , шүү дээ ,тэгээл өмөөрөөд бгаа юм даа ,ер нь манайхан ,шилийн сайн эрсийг их дэмждэг дээ ,том хулгай сэтгэж бгаа хүн хаялгаа өгөөд манайд элсвэл хамгаалалт дажгүй шүү


  • зочин · [202.179.3.18] · 2019/03/28

    хүмүүсийг эрүүдэн шүүсэн хэргийг АН-ынхан яагаад зөвтгөөд байгаа юм бол? гайхмаар... Өөрсдийн намын нөхөд эрх барьж байх үед хийгдсэн болохоор тэгээд байна уу? сонин юм аа


  • зочин · [202.179.3.18] · 2019/03/28

    Элбэгээ чи одоо болиоч ээ! Чиний бий болгосон олон муухай үүр овоохойг нураах гэж хүмүүс зүдэрч байна. Цэдэнбал дарга улс төрийн өрсөлдөгч нараа холын аймгийн захын суманд тоо бүртгэгч, бригадын дарга, үйлдвэрийн даргаар явуулдаг байсан бол Элбэгдорж өрсөлдөгчөө шууд бариад шоронд хийдэг болсон, өөрөөр хэлбэл ардчилалын үнэт зүйлсээ өөрөө бараг цөмийг булшилсан, түүх бас үйлийн үр чамайг өршөөхгүй


  • Зочин · [182.160.35.232] · 2019/03/28

    ерөнхий шүүгч зориг ерөнхий про энхамгалан тарвага ми овогт хурц дорлигжав батүүл сагсай с.эрдэнэ нар гол буруутай харагдаж байна. ер нь гол буруутан нь АН-хан голдуу байна. Ардчилалын нэр барьсан яргачин АН намыг тараа. энэ сайт бас мэдээ.мн сайт өдрийн сониныг хаа.


  • Зочин · [122.201.31.77] · 2019/03/28

    энэ хүнийг ерөнхийлөгч байх хугацаанд ард түмэн үгээ хэлж чаддаг сэтгэлийн дэмтэй байсан юм шүү


  • Зочин · [124.158.88.62] · 2019/03/28

    Өчигдөр орой УИХ-ын гишүүдээс АН-ынхан үзээгүй юм уу. Яагаад тэд нараас нэг нь ч юу ч ярихгүй байна. Өөрийн намын үед хийгдсэн Элбэгээгийн бузар булайг мэдчихээд бүр их шоконд орчихсон юм болов уу. "Шүүхээр шийтгэгдсэн алуурчид амьд байгаа учраас учир нь олдох байх гэж бодож байна..." гэж Элбэгдорж өчигдрийн уулзалт дээр хэлж байжээ. Өөрийгөө хэлчихсэн юм биш үү.


  • Зочин · [103.229.123.94] · 2019/03/28

    Энэ хүний Ерөнхийлөгч хийсэн 8 жилд Монгол улс, ард түмэн сүүлийн зуунд байгаагүй хохирол амсаж, төр, хуулийн бүх ажил авилгал, зохион байгуулалттай гэмт бүлэглэл болж хувирсан, ярьсан бүх зүйлдээ худалч болохоо ил тод болгож өгсөөр байна.


  • kkkk · [103.244.253.179] · 2019/03/27

    Ene hun chin soliorson yum bish uu


  • Зочин · [139.5.217.197] · 2019/03/27

    Гэмгүй хүмүүст хэрэг тохсон гэдгийн Тарвага сайн мэдэж байгаа


  • Зочин · [103.229.121.41] · 2019/03/27

    Хvзvvгvй хулгарын хонгилын тvлхvvрийг нь хурааж авч чадах бол уу!?


  • Зочин · [66.181.190.59] · 2019/03/27

    С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ АМЖИЛТТАЙ ШИЙДВЭРЛЭСЭН НЭР ТӨР ОЛОХ ГЭЖ ХУРЦТАЙГАА ХАМТ ЗОХИОН БАЙГУУЛСАН ЭТГЭЭД БОЛ ЭНЭ ХҮЗҮҮГҮЙ ТОЛГОЙТ БОЛОХ НЬ УЛАМ БҮР ТОДОРСООР Л БАЙНА.


  • irgen · [112.72.11.67] · 2019/03/27

    Ard tumen TENEG BISH SHUU.Huneer heluuleltgui har.tsagaan 2-goo yalgaj chadnaa.


  • hahaha · [103.244.253.179] · 2019/03/27

    End hog shaariin baij baigaagee


  • Зочин · [43.228.131.77] · 2019/03/27

    хүзүүгүй гар амны хайрцаг их сйан ажиллуулж байхымдаа ...амаараа ч бас их ажил амжуулна даа хөөрхий


  • Зочин · [43.228.131.77] · 2019/03/27

    ЭНЭ Л ЗОРИГ АГСАНЫГ ХӨНӨӨСӨН НЭГЭН БАЙГАА ДАА


  • zochin · [202.131.243.190] · 2019/03/27

    их л сандарч байнадаа хөөрхий


  • Ховд · [64.119.18.11] · 2019/03/27

    Хөөрхийлөлтэй амьтан боллоо доо. Монголд одоо шударга ёс тогтохно дээ, гялай ээ гялай.


  • Зочин · [43.228.131.77] · 2019/03/27

    энэ нөхрийг барьж хориочээ