Баабар: Арал


Тус улсад хувьсгал гарчээ. Урьдын харгис дэглэмийг халж хүмүүнлэг нийгэм байгуулахаар болов. Энэ улсын шорон харгис хатуугаараа алдартай байв. Шинэ эрх баригчид шоронгийн бүх хоригдлуудыг сулаллаа. Зөвхөн хүн алсан хүрээ талсан, террорист халдлага, алан хядах ажиллагаанд оролцсон, хүнд гэмт хэрэг давтан үйлдсэн, зэрэг үнэхээр аргалахын аргагүй рэцэтив хэрэгтнүүдийг шоронд нь үлдээжээ. Гэхдээ тэд хүмүүнлэг орчинд төдөлгүй засран хүмүүжиж удахгүй суллагдана гэдэгт бат итгэлтэй байгаагаа Шүүх яамны сайд зурагтаар ярьсан.

Рэцэтив гэмт хэрэгтнүүд засарсангүйгээр барахгүй шорондоо улам зэрлэгшиж хуягаа хөнөөсөн асуудал ч хэд хэд гарлаа. Иймээс тэднийггинжилж дөнгөлөн автомат, пулемотоор зэвсгэлсэн байнгын армиар мануулах болов. Энэ бол урьдын харгис төрийн үед ч байгаагүй зэрлэг балмад үйлдэл юм. Энэ тухай анхлан мэдсэн сэтгүүлч үнэнийг зоригтой илчлэн бусармаг явдлыг олонд дэлгэсэн төдийгүй “харгислалын эсрэг” хөдөлгөөн өрнүүлэн ихэд алдаршжээ. Тус орны иргэд энэ харгис явдлыг эсэргүүцэн эрх баригчдаа шүүмжилж, цуглаан жагсаал, өлсгөлөн зарлах боллоо. Энэ хөдөлгөөнд идэвхитэй оролцсон нэлээд тэмцэгчид удалгүй сонгуульд ялж улс төрч болон гялалзах нь тэр. 

Шинэ засгийн газар тэмцэгчдийн шахалтаар шоронг хүмүүнжүүлэх ажил эхлүүллээ. Ерөөс энэ засгийнхан шоронг хүмүүн нүүртэй болгоно гэж амалснаар сонгуульд ялсан юм. Ингээд шоронгоо эзгүй аралд нүүлгэв.

Одоо шорон нь хорих газар гэхээсээ амралтын газар шиг харагдах боллоо. Хуяг гэж байхгүй, арлаас хол зайнд харгалзагчид дурангаар л хянана. Хуяг хоригдолд хэзээ ч харагдахгүй. Тэдний гав дөнгийг нь авч хаясан төдийгүй арал дээрээ бүрэн чөлөөтэй хөдөлж зугаацаж наргих эрхтэй. Улсаас тэднийг харж үзэн маш тохилог сууц барьж өгчээ. Хоол унд болон бусад хангамжийг нь өглөө бүр усан онгоцоор аваачиж өгнө. Гэхдээ хүргэгчид нь хуягууд биш, шилмэл хөөрхөн залуу хүүхнүүд. Хүүхнүүдийн зарим нь тэндээ үлдэн өглөө ирэх онгоцоор буцах явдал гардаг байснаа удалгүй хавтгайрсан тул эрх баригчид үүнийг нь хуульчлан зөвшөөрчээ.

Хүнс хүргэгч хүүхнүүдийн нэг нь арал дээр нэлээд хоносны эцэст зурагтаар дуулиантай ярилцлага өгөн улс орныг тэр чигээр нь донсолгожээ. Хүүхний ярьснаар арал дээр буй хоригдлуудыг маш муу хортой хүнсээр хангадаг ба хувцас хунар зэрэг хангамжийн бараа нь дандаа хямд төсөр хулхи эд байдаг гэнэ. Түүний олж илрүүлснээр талхан дотроос нь хурууны боолт гарч ирж байсан тохиолдол ч бий аж. Тахиа гахайн мах нь генийн өөрчлөлттэй, хүнсний ногоо нь химийн бордоонд хордсон гэх. Тийш аваачсан бэлгэвч буруу хуурай нөхцөлд удаан хадгалагдсанаас болж амархан цоордог ба үүний хохирогч нь бүсгүй өөрөө байсан бололтой. Энэнээс болж тэрээр аргагүйн эрхэнд хоригдлуудын нэгэнтэй гэрэлсэн ч түүнийг булаацалдсан бусад эрчүүд нөхрийг нь алаад хөөрхийг бэлэвсрүүлжээ.

Шуугиан тарьсан ярилцлагаас болоод ард түмний хилэнт хөдөлгөөн дахин шинээр давалгааллаа. Энд тэндгүй хяналт шалгалт, шүүх цагдаа, баривчлага шүүлт болов. Үнэхээр хоригдлуудад очих ёстой хангамжийг замаас нь завшдаг бүхэл бүтэн сүлжээ ажиллаж байжээ. Буруутнуудыг бүгдийг нь мөнөөх арал дээр аваачин хоригдол болгов. Ард түмний шаардлагаар шоронгийн хангамжийг хэд дахин нэмснээс гадна тохижилтод нь онцгой анхаарч арал дээр соёлын төв, спорт заал, кино театр, нэгдсэн эмнэлэг, дээд сургууль, засмал зам барьж байгууллаа. Арлыг мөн төвийн эрчим хүчтэй өндөр хүчдэлээр холбосноор цаашдын бүтээн байгуулалтын асуудал нэг мөр шийдэгдэх нь тэр. Ойрын үед олимпын шаардлага хангахуйц орчин үеийн стадион барихаар улсын төсөвт тусгаж өгөв. 

Хоригдлуудад сонгуулийн эрх олгох асуудал дэвшүүлсэн нэгэн дивтаат маш их алдаршлаа. Мань эр авилгын хэрэгт орооцолдон шүүхээр орж арал руу хоригдол болон явах нь нэгэнт тодорхой байсан тул энэ санаачлагыг гаргажээ. Тэрээр арал дээр очсон даруйдаа тэндээсээ сонгогдон хуучнаасаа том дарга болон дэвшив. Сонгох сонгогдох эрхээр хангагдсан хоригдлууд нэрсээ тойрог болгон дээр дэвшүүлжээ. “Хоригдон зовогсодын хүмүүнлэг нам” сонгуульд 100 хувиар яллаа. Улс оронд тэдэн шиг нэр хүндтэй хүн алга. Төр түшихээр арлаас ирэсэдийг ард түмэн цэцэг барин угтана. Бүрээ бөмбөр, хөөрсөн олны уухай, цэцэг навч, охид хүүхний торсолзсон харц, хүүхэд багачуудын бхархал… Хэрэв даргын орон тоо хангалттай байсан бол хоригдлууд бүгд удирдагч болох байв. Хоригдлуудын ар гэрт тэтгэмж олгох хууль гарснаар тэд улам их хүндлэгдэн нийтээрээ нийгмийн оргилд гарав.

Гэвч энэ хэдэн жилд улсын төсвийн ихэнх нь хоригдлуудад зориулагдсан болохоор эрх чөлөөт ард түмний амьдрал үнэхээр муудан гуйранчлалд оржээ. Амьдрал шоронд хавьгүй дээр учир хүмүүс санаатайгаар гэмт хэрэг хийн арал руу ачигдах сонирхолтой болов. Арал хүнээ багтаахгүй дүүрчээ. Түрүүчийнх нь тэндээсээ дарга болон дэвшээд явдаг учир сэлгэлт хурдацтай хийгдэнэ. Гэхдээ л даргын орон тоо хязгаартай учир аралаас буцагсадаас аралд ирэгсэд нь хамаагүй их.

Аралаас ирсэн хоригдлуудаас бүрдсэн Засгийн газар хүнд байдалд орлоо. Урьдын харгис дэглэм шиг шорон гяндан бариад хоригдлуудыг гавалж гинжлэхээр хүмүүнлэг бус болчих гээд байдаг.Хүмүүнлэг байя гээд арал руу явуулна гэхээр тэнд багтах ямар ч зай байхгүй. Тийм өөр арал байгуулъя гэхээр улсын төсвийн бүх мөнгө дууссан.

Эцэст нь удирдлага маш ухаалаг зөв гарц олж хуульчилсан юм: Тус улсын нутаг дэвсгэр дээр хэн ч ямар ч гэмт хэрэг тарьсан түүнийг гэмт хэрэгт тооцохгүй.

 

Баабар

 

2017.12.19


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • N · [124.158.77.59] · 2017/12/26

    Төр засаг арлынхнаас бүрдсэн үү


  • зочин · [202.179.11.10] · 2017/12/26

    манайх шиг уудам газартай у лс ,нэг юм бодъё бурхан халдунд газар өг элбэгээг,захирагч ,удахгүй миеэ араас нь очих байлгүй тасгийн дарга,болгоод улс төчид өө бэлдвэл яах вэ? бүх төрийн албан хаагчидаас санал хураавал бүтнэ дээ Лүндээ жанцааааан


  • зочин · [202.179.11.10] · 2017/12/26

    энэ нээс үлгэр авч баялаг ихтэй 1 аймгийг сонгож шорон байгуулаад ,маш сайн олсоныг их хурлын гишүүн болгож байя ааа


  • Зочин · [202.179.31.89] · 2017/12/25

    Олон сэтгэгдэлийг нэг их юм уншсан тэнэг бичсэн байна.Ийм хүмүүс тэнэгүүд дотороо маш аюултай нь


  • зочин · [59.153.112.113] · 2017/12/25

    Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан улс орноо өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.


  • зочин · [59.153.112.113] · 2017/12/25

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.


  • зочин · [59.153.112.113] · 2017/12/25

    Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 1990-ээд оны сүүлээр АРДЧИЛЛЫГ бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1980-аад оны сүүлээр АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг Yндсэн хуулиндаа тусгаж өгдөг.


  • зочин · [59.153.112.113] · 2017/12/25

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловсролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нэгэнт нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, АН, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.


  • зочин · [59.153.112.113] · 2017/12/25

    “Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.


  • зочин · [59.153.112.113] · 2017/12/25

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.


  • зочин · [59.153.112.113] · 2017/12/25

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, оффшор бүс, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.


  • би · [202.9.42.50] · 2017/12/25

    халхын заяа мөн ч их юм даа.хүн алсан ч улсын баатар хулгай контрбанд хийсэн ч ерөнхийлөгч зодоонхийж сагсуурсан ч ерөнхийсайд хуурч мэхлэнзавшсан ч у.и х ын дарга гишүүд.тэнгэрлэг эх орон таньдаа худлаа мөргөм үү.