Нийгэм / 2017/12/25 / 9

Засгаас авлагатай хүмүүсийн гүтгэлэг газар авлаа



Улстөрийн ууган хүчин дотооддоо дайтаад, энэ дайны гал өдгөө хүртэл үргэлжилж байна. Эрх баригч намынхан өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэс эхлэн 33, 32-ын бүлэгт хуваагдан тэмцэж Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг 33-ын буюу өдгөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бүлэг унагаад авсан. Ийнхүү МАН Их хурлаа зарлан хуралдуулж У.Хүрэлсүх олонхийн дэмжлэг авснаар Ерөнхий сайд МАН-ын дарга болсон билээ. Энэ бүх дэмжлэгийн цаана албан тушаалын өр төлөөс үлддэг нь бичигдээгүй хууль. Тиймээс Гүйцэтгэх засаглалын тэргүүн, түүний танхимын сайд нарт нэн тэргүүнд тулгарч буй асуудал бол УИХ, Байнгын хороо, МАН-ын Их, Бага гээд шат шатны хурлуудад тэднийг дэмжсэн нөхдийг албан тушаалд тавих.

Үүнээс ч өөр аргагүй. Тиймээс шинэ засгаа тунхаглан зарлаад танхимаа бүрдүүлчихсэн У.Хүрэлсүхийн танхимынхан үүний дараа агентлаг газар, Төрийн нарийн бичгийн дарга нарыг “хяргаад” эхэлсэн. Тэгээд ч өр төлөөс үл барагдах учраас төлөвлөсөн ёсоор хууль ёсны алба залгуулж яваа зарим агентлаг газрын дарга нар руу гүтгэлгийн шинжтэй халдлагыг хэвлэл мэдээллээр хийгээд эхэлжээ. Саяхан “Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяаг АТГ-аас баривчлан саатуулаад сулаллаа. Тэрбээр эмчлэх эрхийн лиценз олгохдоо 15 хүнээс их хэмжээний мөнгө авсан” хэмээн дурдсан нь ташаарсан байх магадлалтайг эх сурвалж хэлсэн.  

            Мөнхүү өдгөөгөөс хэдхэн хоногийн өмнө Стандарчилал хэмжил зүйн үндэсний төвийн дарга Г.Гантөмөрийг байгууллагын зардлаар лавлагааны ном хэвлэж өндөр үнээр буюу 200 мянган төгрөгөөр байгууллагуудад шахдаг. Харин энэ мөнгө нь өөрийнх нь халаас руу ордог. Тиймээс Г.Гантөмөр даргыг АТГ-аас шалгаж байна гэсэн утга бүхий мэдээлэл цацагдаж байсан билээ. Тиймээс энэ тухай бид үнэн учрыг олохоор очиход “Тийм зүйл болоогүй. Тэр номыг манайхаас эрхлэн хэвлүүлээд харъяа байгууллагууддаа тарааж өгсөн. Ямар учиртай ийм гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тарааж байгаа юм болдоо” хэмээсэн юм. Гэтэл ойрын эх сурвалж хэлэхдээ “Стандартчилал хэмжил зүйн газрын даргын суудалд санаархагч этгээд ийм зүйл тараагаад байна. Манайхаас ажлын хариуцлага удаа дараа алдсан нэг нөхөр халагдсан юм. Тэр лав даргын суудалд санаархагчтай хүзүү сээрээ холбосон байна” хэмээлээ.

            Энэ бүх гүтгэлгийн ар талд албан тушаалд улайрагчид бий. Энэхүү улайрагчид нь агентлаг газрын дарга нараас факт баримт олж чадахгүй болохоор ийнхүү гүтгэлэг тарааж тэднийг нийгэмд харлуулах гэсэн аян үргэлжилсээр байна. Хууль ёсны дагуу алба залгуулж яваа хүмүүсийг ийнхүү нийгэмд харлуулахад нөлөөлж буй зүйл нь эрх баригчид өөрсдийнхөө дэмжигчдийг албан тушаалд тавихын тулд албан тушаалд дурлагсаддаа хандан “Өөрсдөө учраа олоод ир. Тэгээд томилолтоо ав” гэдэг бололтой.

С.Баяр

Шуурхай.мн 



  • hun · [124.158.92.27] · 2017/12/28

    3 emnelgiig shalgah heregtei Tomorochir gedeg duldui dargaas ih um garnaa tenderiin meregjilten hun shuu


  • иргэн · [202.179.24.155] · 2017/12/26

    Ажлын байр нэмгдүүлэхгүй бол энэ цөөхөн орон тоон дээрээ алалцаад хөгжихгүй дээ.


  • er ni tegeed xariutslaga aldsan bolon tetgebr · [66.181.160.64] · 2017/12/26

    odoo


  • зочин · [202.179.11.10] · 2017/12/26

    маш яааралтай 76-н баялаг орд,олоод 76 гаад аа өгөх хэрэгтэй ,тэгвэл энэ хэд маань санаа зовох юмгүй ажлаа маш сайн хийнэ шүү дээ ,үхэр монгол чууд аа,харин гантулгад ,маш сайн янхан олж өгөх хэрэгтэй бна аа ,муу тэнэгүүд ээ


  • nju · [59.153.113.191] · 2017/12/25

    хүрэлсүхийн зөв л дөө. 60 тэрбумын луйварчдыг зайлуулж цэвэрлэх хэргэтэй.


  • Monhbatar · [85.140.3.10] · 2017/12/25

    Ene S. Bayar gej dandaa hun gutgej niitlel bichih yumaa. Erh barij bgaa nam haana heniigee tavihaa oorsdoo l medneshde.ajil saijruulahiin tuld hamtarch bag bolj ajillah hunee tavidag ni delhii niitiin jishig yum shde. Chi eniig oilgooch. Bayar chi bolovsrolgui nohor bnashu. Ooriigoo hogjuul. Ih surguuli togs. Zayu. Chamaig huviin surguuli togsson bolovsrolgui nohor bdag gej sonsloo.


  • ,,,,, · [103.10.23.120] · 2017/12/25

    Миеэг-буулаг


  • zochin · [103.57.94.134] · 2017/12/25

    гомо мөнхөө гэж хэн бэ. тэр бол бага насны эрэгтэй хүүхэд сонирхдог бэлгийн гаж донтон, хүн доромжилж кайф авдаг нэг төрлийн сэтгэцийн өвчтөн. бараг маньяк гэж хэлж болно. ижил хүйстнүүдийг өрөвдөөд байдаг. дотор нь адгийн новшнууд мэр сэр байдаг бололтой


  • Зочин · [66.181.161.125] · 2017/12/25

    Хүрэлсүхээ намыхаа бөөсөө залуу ,хөгшин гэхгүй түү2020 он энүүхэнд ирлээ