fbpx Д.ОЮУНХОРОЛ: БАГШ НАРЫН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 1 секунд

Д.ОЮУНХОРОЛ: БАГШ НАРЫН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

 Багш нарын VII их хурлын төлөөлөгчдөд хандан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Монголын багш нарын VII их хуралд сургууль, хамт олныхоо итгэлийг хүлээж сонгогдон оролцож байгаа эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны нэрийн өмнөөс болон хувиасаа мэндчилгээ дэвшүүлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж буйг минь хүлээн авна уу.

Монголын багш нарын VII их хурал та бүхний дэмжлэг оролцоотойгоор хоёр өдөр амжилттай зохион байгуулагдан өндөрлөх гэж байна.

Дэлхий ертөнц даяарчлагдахын хэрээр өнөөдөр улс орон бүр тогтвортой хөгжлийн эх сурвалж, хөдөлгөгч хүчийг хүн төрөлхтний олон зууны туршид хуримтлуулсан оюун санааны үнэт зүйлс, их өвтэй холбон үзэж байна.

Энэхүү цаг үед эрдэм боловсролыг хойч үедээ өвлүүлэн, тэднийг хөгжил дэвшлийн хурдацтай хөл нийцүүлэн алхаж чадах идэвхтэй бие хүн болгон хөгжүүлж, төлөвшүүлэхэд багш Та бүхний хүлээсэн үүрэг, бүх талын оролцоо өндөр байх учиртай гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Улсын Их Хурлаас “Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль”-ийн төслийг өнгөрсөн онд хэлэлцэн баталсан билээ.  Хууль батлагдсанаар багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, оролцоог хангах, тэдний хөдөлмөрийг бодитой үнэлэх асуудлыг зохицуулсан бие даасан эрх зүйн орчинтой болсон бөгөөд багшид ажлын гүйцэтгэлд суурилсан урамшууллыг олгож эхэллээ.

23 жилийн дараа хуралдаж байгаа энэ их хурлын индэр дээрээс Монгол улсын Ерөнхийлөгч, Монгол улсын Ерөнхий сайд, БСШУС-ын сайд бүгд чин сэтгэлээсээ багш нарыг хөнгөлөлтэй нөхцөлөөр орон сууцжуулах шийдвэрийг яаралтай гаргах хэрэгтэй хэмээн ярьж байгаад туйлын баяртай байна. Орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийг шийдвэрлэх улс төрийн шийдвэр гаргахад НББСШУ-ны байнгын хороо манлайлан ажиллана гэдгээ та бүхэндээ энэхүү эрхэм хүндтэй индэр дээрээс амлаж байна.

Монголын боловсролын салбарын 95 жилийн түүх бол үргэлж урагшилсан, ахиж дэвжсэн, үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид та бидний бүтээсэн хамтын түүх гэж бодож, ойлгож, бахархаж байдаг юм.

Өнөөдөр монголын боловсролын салбар дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэн хөгжиж байгаагийн нэг илэрхийлэл бол олон мянган оюунлаг залуус маань дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг өндөрт гаргаж, бахдам сайхан амжилт гарган ажиллаж амьдарч байна.

Эдгээр залуус бүгдээрээ багш та бүхний хөдөлмөрийн үр шимээс соёолон гарсан үр дүн юм аа.

Энэ зааланд миний 10 жилийн ангийн Ичинхорлоо багш маань хүрэлцэн ирсэн байгаа. Багш тандаа болон нийт багш нартаа мянга мянган шавь нарынх нь өмнөөс баярлалаа гэдэг үгийг дахин дахин хэлмээр байна.

Монгол Улсын Их Хуралд 2019 оны улсын төсвийн хуулийн ажлын хэсгийг ахлан ажиллах завшаан тохиож гишүүдийнхээ дэмжлэгтэйгээр боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахын тулд улсын төсвийн санхүүжилтийг 231.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 2019 оны төсөвт ерөнхий боловсролын сургууль 123, цэцэрлэг 176,сургууль-цэцэрлэгийн цогцолбор 7-г шинээр барихаар суулгаснаас 58 сургууль, 134 цэцэрлэг, 5 цогцолборыг 2019 онд дуусгаж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн билээ.

Эдгээр сургууль, цэцэрлэгүүд ашиглалтад орсноор сургуулиудын, анги танхимын хүртээмж нэмэгдэж мөн нөгөө талаас багш нарын ачаалал буурах бололцоо бүрдэнэ.

Энэхүү шийдвэрийг гаргах, хэрэгжүүлэхэд сэтгэл гарган зүтгэж байгаа Монгол улсын Ерөнхий сайд Хүрэлсүх, БСШУС-ын сайд Баатарбилэг, Сангийн сайд Хүрэлбаатар нарт нийт багш нарынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлж, амжилт хүсье.

Боловсролын үйлчилгээнд иргэдийг жигд хамруулах, тэгш боломж олгох, чанартай боловсрол эзэмшүүлэх, багш, ажилтны нийгмийн баталгааг хангах зэрэг асуудлаар хууль, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гүйцэтгэлд хяналт тавих талаар тус Байнгын хорооноос Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч энэ асуудалд онцгой анхаарч илүү идэвхтэй, үр дүнтэй хамтран ажиллах болно.

Монгол улсын иргэнийг эх орон газар нутгаа хайрлан хамгаалдаг, эцэг эх, ёс заншлаа дээдэлдэг, эх хэл, түүх соёлоо эрхэмлэдэг, эх оронч-эрэлхэг зоригтой, эрүүл чийрэг, эрдэм мэдлэгтэй болгон төлөвшүүлэхэд багш хүн бүрийн үүрэг, хариуцлага маш чухал гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, ахмад багш нар маань онцлон тэмдэглэж байна.

Ийм иргэнийг төлөвшүүлэхэд бид боловсролын тогтолцоондоо сэтгэлийн боловсрол, сэтгэлийн эрүүл мэнд, уламжлалт ёс суртахуун, ёс заншлыг цогцоор нь авч үзэж, хүүхэд багачууд, оюутан, суралцагчдад хичээл сургалтаар оруулах зайлшгүй шаардлагатай байна.

Хүмүүний дотоод үнэт зүйл болсон эцэг эх, ачит багш, ахмад настан, ах дүү, бусад хүмүүсийг хүндэтгэн дээдэлдэг, хүн чанартай, энэрэнгүй нинжин сэтгэлтэй, өөрийн алдаа эндлийг олж харж чаддаг, бусдыг уучилдаг, амьдралын үнэ цэнийг мэддэг, амьдралынхаа зорилгыг зөв тодорхойлдог, түүнд хүрэх зөв арга замыг мэддэг, эв эеийг эрхэмлэдэг, зөв сэтгэлгээтэй, зөв хүмүүжилтэй монгол иргэнийг бэлтгэх нь манай нийгмийн захиалга, хувь хүний эрэлт хэрэгцээ төдийгүй дэлхий нийтийн чиг хандлага болоод байна.

Өнөө цагийн нийгмийн ёс суртахууны бодит байдлыг бид их хурлаараа ил тод хэлэлцэж, зөв шийдвэр гарган тодорхой үр дүнд хүрэх нь чухал байна.

Цахим хэрэгслээр урсан орж байгаа олон төрлийн мэдээллүүдэд задлан шинжилгээ хийж хэрэгтэйг нь авч, ач холбогдол багатай хэрэгцээ шаардлагагүйг нь орхидог сэтгэлгээний боловсрол, хүмүүжил, чадвар, арга зүйд өсвөр үе, хүүхэд залуучуудыг сурган бэлтгэхэд манай багш нар шийдвэрлэх үүрэгтэй оролцох ёстой билээ.

Багш нар маань энэ эгзэгтэй цаг үед сурган хүмүүжүүлэх хариуцлагатай албандаа жинхэнэ соён гэгээрүүлэгч, ертөнцийн толь гэдгээ хэзээ ч мартаж болохгүй шүү хэмээн уриалмаар байна.

Багш нар хамтарч багаар ажилладаг, бие биедээ итгэдэг, дэмждэг, бусдад үлгэрлэдэг, бусдыг хүндэлдэг, бусдад хүндлэгддэг, сайн сайхан бүхнийг манлайлагчид байхыг цаг үе биднээс шаардаж байна.

Багшийн ажлын нэр хүндийг нийгэмд өргөх, ойлгуулах, эцэг, эх, суралцагчид, иргэн бүр багшийг хүндэтгэдэг тийм хандлагыг сэргээн бий болгож, боловсролын салбарын өөдрөг, өнгөлөг гэгээлэг бүхий л үйлсийг дэмжин, хамтарч урагш алхахын төлөө зүтгэн ажиллах хэрэгтэй байна.

Багш нарын хувьд ажлын ачаалал ихтэй, цалин хөлс багатайгаас гадна илүү цагаар хөдөлмөрлөдөг, ажлын орчин нөхцөл хангалтгүй, нийгмийн хамгааллын асуудлаа бүрэн шийдвэрлүүлэх боломжгүй явж ирснийг бид бүхэн сайн мэднэ.

Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарт болон багш нарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр гаргасан өнөөдрийн шийдвэр нь эх орны ирээдүй болсон хүүхэд, залуу үеийг сурган хүмүүжүүлэх их үйлст өөрийн эрүүл мэнд, ажил амьдрал, ар гэрээ умартан хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөж ирсэн багш, сурган хүмүүжүүлэгч Та бүхний ирээдүйд том ахиц өөрчлөлт, урам зориг, итгэл авчрах чухал шийдвэр гаргасан МУ-ын Ерөнхий сайд Хүрэлсүх танд мянга мянган багш нарынх нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Энэхүү шийдвэрийн хэрэгжилтийг хангахад Байнгын хорооноос бодлогын дэмжлэг үзүүлж, бүхий л талаар Засгийн газартай хамтран ажиллах болно.

Хувь хүний мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс, хандлага, хувь хүний зан үйлийг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтын идэвхтэй хэлбэрт шилжих, өнөөдөр бидэнд хамгийн тулгамдаад байгаа нийгмийн гаж үзэгдэл болох

  • бүхнийг шүүмжлэх сэтгэлгээнээс салах,
  • цаашлаад залхуурал, ядуурал, стресс дарамтын тойргоос иргэдийг гаргахад багш та бүхнийг манлайлан ажиллаж чадна гэдэгт би итгэлтэй байна.

“Сайн багш – хөгжлийн үндэс суурь” гэдэгтэй хэн бүхэн санал нийлдэг. Хүн ардаа эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх орноороо бахархдаг, иргэншиж төлөвшсөн, шинэ үеийн хариуцлагатай иргэн болж төлөвшүүлэхэд онцгой анхаарч монгол хүний иргэний боловсролыг дээшлүүлэхэд өөрсдийн эрдэм оюун, хүч чадлаа зориулан ажиллахыг нийт багш, сурган хүмүүжүүлэгчид төлөөлөгч Та бүхэндээ  уриалж байна.

Монголын багш нарын VII их хурал багш нарын нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг, багш-шавийн нандин холбоос, манай багш нар цогц чадамжтай, ёс зүйтэй, чадварлаг боловсон хүчин болж хэрхэн хөгжиж байгааг илтгэсэн өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Энэхүү арга хэмжээг хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулсан баг хамт олонд, улс даяар шууд дамжуулан айл бүрийн хойморт хүргэсэн Монголын Үндэсний олон нийтийн телевиз болон “Ийгл” телевизийн хамт олонд нийт төлөөлөгчдийнхөө нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эрхэм багш нартаа сурган хүмүүжүүлэх их үйлст амжилт хүсье.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Онцгой комиссын IV хуралдаан боллоо
Онцгой комиссын IV хуралдаан боллоо
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​