Мансуурах бодис хэрэглэсэн “Никель Ганбаа” тэргүүтэй хүмүүс хэргээс бултахыг  оролдож байна


Хар тамхины хэрэгт холбогдогчдыг насаар нь ангилж үзвэл 90 орчим хувь нь 18-30 насныхан ажээ. Энэ бол тун аймшигтай үзүүлэлт. Сүүлийн үед тэдний эгнээ улам тэлж байна. Хар тамхины хэрэгт голцуу хөрөнгө мөнгө ихтэй баячуудын хүүхдүүд уруу татагдаж байгаа бөгөөд  мөн урлаг соёлынхноос гадна бусад төрөл бүрийн бизнес эрхлэгчид, тэр бүү хэл хуулийнхан хүртэл хамрагдах болжээ.

Өнгөрсөн сарын 13-ны өдөр олны дунд “Никел” Ганбаа хэмээн нэрлэгдэх болсон Г.Дашням гэгчийг цагдаагийнхан хар тамхи хэрэглэсэн гэдэг үндэслэлээр баривчлан саатуулсан юм. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт тухайн үед түүнтэй хамт өөр хоёр залуу хар тамхи хэрэглэсэн байлаа. Тэдний унаж явсан Тоёота приус маркийн автомашинаас таван грамм орчим мансууруулах төрлийн өвсний ургамал илрүүлэн, эд мөрийн бааримтаар хураан авсан байдаг. Улмаар сэжигтнүүдийг шүлсний тестээр шалгахад мансууруулах бодис илэрсэн нь тогтоогджээ. Мөн энэхүү шалгалтын дүнг давхар баталгаажуулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжлүүлэхээр тэдний цусны дээжийг илгээсэн бөгөөд шинжилгээний дүнгээр мансууруулах төрлийн бодис илэрсэн нь нотлогдсон юм.

Гэвч зарим эх сурвалжаас авсан мэдээллээр Никель Ганбаа буюу Г.Дашням тэргүүтэй хүмүүс нь “Хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглээгүй” хэмээн тас гүрийж байгаа аж. Өөрөөр хэлбэл, тэд дээрх шинжилгээний дүнгүүдийг хүлээн зөвшөөрөхгүй, хийсэн хэргээсээ хялбар аргаар мултарч гарахын тулд тийнхүү мэлзэж эхэлсэн байна.

Мөн Никель Ганбаатай хамт мансуурч явсан нэг залуу нь нөлөө бүхий улс төрчдийг сайн таньдаг, тэр бүү хэл урьд нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан улс төрчийн ойрын садан төрлийн холбоотой гэх мэдээлэл ч байгаа юм. Ухаандаа, тэд улс төрчдийн нөлөөллөөр хар тамхины хэргээ булзааруулах гэж буй ажээ. Нөгөөтэйгүүр, тэдний хэргийг анх шалгаж эхэлсэн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч н.Мөнхболдод дарга нар нь урт хугацааны чөлөө олгож, хэргийн харъяаллыг ч өөрчлөхөөр болж байгаа  бололтой.

Ер нь хар тамхины эсрэг төр, засаг, хууль хяналтын байгууллагаас дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй бол сүүлийн үед хар тамхины хэрэглээ улам гаарах төлөвтэй байгаагаас гадна хууль эрх зүйн орчин ч нэлээд сул байгаа нь ихээхэн муу нөлөө үзүүлж байна.  Хууль хаана сул дорой байна, тэнд хар тамхины наймаа цэцэглэж байдгийг бид дэлхийн бусад улс орнуудын сургамжаас бэлхнээ харж болох юм. Манай өмнөд хөршид хар тамхи хэрэглэсэн, худалдаалсан хүнд цаазын ял хүртэл оноож байгаа. Харин хойд хөрш ОХУ-д 20-25 жилийн ялтай. Гэтэл манай улс 2015 онд баталсан эрүүгийн хуульдаа хар тамхины хэргийг дэндүү бага ялтайгаар тусгаж өгсөн байна. Тухайлбал энэ хуулийн 20.7-ын  Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэсэн заалтанд  “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ. Эндээс “...бусдад худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтэгсэн,  хадгалсан, бусдад өгсөн бол...” гэснийг далимдуулан хэргээс бултагсад олшрох төлөвтэй байна. Бусдад худалдах зорилго агуулалгүй тээвэрлэж явсан бол тухайн этгээд хар тамхи, мансууруулах бодисыг өөрөө л хэрэглэнэ гэсэн үг юм. Никель Ганбаа тэргүүтэй тэдгээр хүмүүс ч бас хуулийн иймэрхүү цоорхойгоор хэргээс мултрах гэж оролдож байгаа нь тэр болов уу.

Үсний засалт, хувцаслалт зэрэг гадаад имижээрээ бусдаас үргэлж ялгарч, аль болох содон, сонин харагдахыг хичээдэг Никель Ганбаа буюу Ганбаатарын Дашням нь аавынхаа үүсгэн байгуулсан команид гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд унадаг дугуйн бизнесээ өргөжүүлэхийн тулд хандивлагч шаркуудаасаа 230 гаруй сая төгрөг босгож байсан гэдэг. Гэвч бага зэрэг хөнгөмсөг, элдэв янзын адал явдлын гол баатар болох гэсэн дэврүүн зандаа хөтлөгдөн хоёр найзтайгаа тийнхүү мансууруулах төрлийн өвс ургамал татан зугаацаж байсан бүтэлгүй хэргээсээ бултах аргагүй биз ээ.

О.Баяр

Шуурхай.мн


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [83.144.115.44] · 2019/04/23

    hair daadgui hulgaich ve gej bodoj baina


  • Хүннү · [202.179.25.148] · 2019/04/23

    Ер нь хүний царай их юмыг хэлнэ шүү. Одоо тэр хип попчидоос ямар царай зүстэйнүүд нь хар тамхинд орооцолдоод байгааг санадаа. Аливаа хэрэг төвөгт орооцолдоод байгаа хүмүүсийн царай зүс өөр байдаг юм. Тэд харваас "хулгайч" царайтай шүү. Энэ Дашням сайхан ажил санаачилж хэрэгжүүлж байсан одоо тэр нь яанаа. Түүнийг шаркууд дэмжсэн нийслэлч дэмжсэн гэтэл энэний байж байгаа хар даа.


  • Зочин · [202.126.89.33] · 2019/04/19

    харах царайнаасаа л хар тамхичин байна суллаад явуул дараа нь ахиад л ирнэ тэр үед нь шоронд хатаа


  • зочин · [202.131.233.251] · 2019/04/17

    иймэрхүү боловсролгүй, жижигхэн тархитай юмнуудад үүрэг хариуцлагыг нь ухамсарлуулах хэрэгтэй. Ялыг нь өгөх нь зүйтэй


  • Zochin · [64.119.19.40] · 2019/04/16

    Yooo yamar muuhai amitan bee


  • zochin · [64.119.21.69] · 2019/04/16

    yoo yamar muuhai tsarai ve


  • lol · [103.229.123.155] · 2019/04/16

    uhssn jahn tolgoido um hiigech setguulchee