Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээлэл өгөв


Нийслэлийн хэмжээнд 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд ‘’Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль’’ нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдах гэж байгаа. Үүнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комиссын Газар хөдлөлтийн гамшгийн үед ажиллах ажлын хэсгийн ахлагч Т.Батцогт дүүргийн 28 хорооны Засаг дарга болон Зохион байгуулагчдад үүрэг даалгавар,  мэдээлэл өгөв.

Тодруулбал, дүүргийн Онцгой комиссын IV хуралдаанаар гаргасан ‘’Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль’’-ийн үед дүүргийн Онцгой комисс хэрхэн ажиллах төлөвлөгөөг хороодод танилцуулж, мэдээлэл, гарын авлагаар хангасан байна.

Сургуулийн хүрээнд ‘’Дүнжингарав’’ худалдааны төвийн урд талбайд гамшгийн дуут дохиогоор цугларсан 500 иргэнийг дүүргийн 20 дугаар хороо ‘’Монгол шилтгээн’’ амралтын газарт байрлах түр орогнуулах байр руу нүүлгэн шилжүүлэх юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Нийслэл хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан дүүргийн 14 дүгээр хороо Халдварт өвчин судлалын үндэсний төвд ‘’Газар хөдлөлтийн гамшиг’’-ийн дуурайлган үзүүлэх дадлага сургуулийг зохион байгуулах юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • seegii · [202.72.245.122] · 2019/04/17

    Irged you avch ochih ve? Oilgomjtoihon medeelel hiigeech