МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ КОМПАНИЙН ЗАХИРАЛ Ч.ЗОЛБАЯР, Б.МӨНХБАТ НАРЫН ДАРАМТААС БОЛЖ ХЭЛСТИЙН ДАРГА НАР НЬ ЗОДОЛДОЖ, НЭГНИЙХЭЭ АМИНД ХҮРЭХ ДӨХЖЭЭ


Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар ажлын байран дээрээ архидан, нэгнийхээ аминд хүрсэн аймшигт хэрэг шийдэгдэж дуусаагүй байхад дахин ийм хэрэгтэй төстэй явдал өнгөрсөн долоо хоногт гарчээ. Тодруулбал, Мэдээлэл холбооны сүлжээ компанийн хэлтсийн дарга нар ажлын байран дээрээ архидан, маргалдсаны улмаас хоорондоо зодолдон, нэгийгээ нэвширтэл зодсон байна. Зодуулсан залуугийн нүүрний яс нь цөмөрч, нүд нь хараагүй болж, эрүүл мэндээрээ ноцтой хохирсон бөгөөд эмнэлэгт ухаангүй хүргэгджээ. Залууд яаралтай мэс засал хийсэн ч биеийн байдал сайнгүй байгаа гэнэ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар шалгаж эхэлжээ.

Энэ зодоон албан тушаалын хуваарилалт, халаа сэлгээнээс үүдэлтэй хэмээн эх сурвалжууд хэлж байна. Тухайн өдөр Мэдээлэл холбооны сүлжээ компанийн дарга Ч.Золбаяр болон орлогч Б.Мөнхбат нар дөрвөн хэлтсийн даргаа дуудаж, ажлаа өгөхийг шаардсан бололтой. Ер нь ч ийм шаардлага сүүлийн хэдэн сарын турш үргэлжилж байгаа аж. Дараа нь орлогч дарга Б.Мөнхбат нь залуу дарга нартайгаа архидан, асуудлыг эхлүүлсэн ч өдгөө өөрсдөө зугтаж энгийн эрчүүдийн хоорондын зодоон болсон мэтээр ярьж хариуцлагаас зугтах бүх зүйлээ хийж явна хэмээх хардах хүмүүс байна. Энэхүү зодоон болсон уг шалтгааныг хэвлэл мэдээллийнхнээс нууцалж байгаа бөгөөд зодолдсон хоёр хэлтсийн даргыг ажлаас халжээ. Үүгээр асуудлыг шийдэж, гал намжаах гэж байгаа нь тодорхой байна.

Мэдээлэл холбооны сүлжээ компанийн захирал Ч.Золбаяр болон дэд захирал Б.Мөнхбат нар нь хэлтсийн дарга нартайгаа таарамж муу, мөнгө төгрөг тендер, албан тушаалаас болж байнга согтуурхан жирийн албан хаагчдаа талцуулж хуваагдуулж дарамталж байдаг гэх яриа бий. Ч.Золбаяр захирал Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед энэ ажилдаа томилогдож байжээ. Орлогч захирал Б.Мөнхбат нь 2012 онд АН-ын дэмжлэгээр дарга захирлаар томилогдож байсан бөгөөд өнөөдөр МАН-ын генсек Д.Амарбаясгалан болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга нарын нэрийг барьж компанийнхаа ажилтан, удирдах албан хаагчдыг байнга дарамталдаг гэх. Тэрбээр нь аль ч засагт нүүртэй, албан тушаалаас буудаггүй бөгөөд МАНАН-гийн төлөөлөл гэж болохуйц хүн гэнэ.

Төрийн албанд танил тал, намын нэр нүүрээр очиж, түүгээрээ түрий барин хууль бус, хариуцлагагүй ажиллаж байгаа олон жишээний нэг нь энэ юм. Мэдээлэл холбооны сүлжээ компани нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар шууд харьяалагддаг, төрийн өмчит компани. Өдгөө толгой удирдлагын газар нь харьяа компани дээрээ болсон аймшигтай зодооныг мэдсэн эсэх нь тодорхойгүй байна. Төрийн өмчийн компаниуд дээр төрийн өмчийг ашигласан, үнэгүйдүүлсэн хэргийг хариуцсан захирлууд нь өөрсдөө хийж байгаа тухай бишгүй яригддаг. Жишээ нь, ТЭЦ-4, Эрдэнэт үйлдвэр, Төмөр замыг тойрсон үйл явдлын тухай мэдээллийг бид өдөр тутамдаа сонсож байдаг.

Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар ажлын байран дээрээ архидан, нэгнийхээ аминд хүрсэн аймшигт хэргийн дараа Ерөнхий сайд үүрэг даалгавар өгч, төрийн өмчийн болон төрийн захиргааны байгууллагуудад хэсэгтээ л ажлын байрны шахалт дарамт болон архидан согтуурах асуудал цэгцэрч байлаа. Гэсэн ч хэдхэн сарын дараа дахин ийм хэрэг гарч байгаа нь төрийн өмчит компаниудын удирдлагад улс төрийн нөлөө их байдаг, намын нэрээр байнга халаа сэлгээ хийдэг нь жирийн төрийн албан хаагчдыг ажиллах нөхцөлгүй болгож байгааг тодорхой харуулж байна.

ОЮУНХҮҮГИЙН ДАШНЯМ

Эх сурвалж: DNN,MN


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [66.181.191.124] · 2019/04/25

    Мэргэжлээрээ энэ салбарт олон жил ажиллаж байгаа, туршлагатай мэргэжлийн залуус санагдахын. Хэт намчирхаж, баримтгүй мэдээллийг ингэж хамаагүй цацаж болж байгаа юмуу?


  • зочин · [1.25.84.247] · 2019/04/24

    энэ хэрвээ үнэн бол ерөнхий сайдын тушаалаар халах хэрэгтэй .Мөн хотын сүлжээ компанын дарга мандахбаатар гэж нэг нөхөр байна техникийн нөхцөл хүсэж орсон ажил бүрийг надаар хийлгэ гэж дарамталдаг юм хэлхээр миний ард мөнхбат нямбаатар 2 байна та нар яаж ч чадахгүй гэсэн мундаг хүн байна


  • zochin · [1.25.84.247] · 2019/04/24

    udahgui zarlagdah tenderuudee budliulah gesendee l dood darga naraa halhaar ajillaj ehelj dee tegeed ch Munkhbat ni suljee companii tehnek hangamjiin buhiil tenderiig avdag zolbayar nii kabel ugsraltiin tenderiig coolcom llc nereer zohitsuuldagiig bugd meddeg l yaridag sh dee


  • Зочин · [202.179.31.242] · 2019/04/24

    Монгол улсад архидалт төрийн алба гэлтгүй их хавтгайрч байна. Архины үйлдвэрүүдээ багасгаж, архины худалдааг жаахан хязгаарламаар байна.


  • Зочин · [202.72.245.203] · 2019/04/23

    Санал нэг байна. Мэдээлэл холбооны салбарт иймэрхүү асуудал өмнө нь гарсан хэдий ч нуугаад өнгөрсөн гэдгийг хэлэх хэрэгтэй, эдгээр хүмүүс дөнгөж ажил авсан жилээ дэд захирал Мөнхбат МЦХ ХК ний гүйцэтгэх захирал М. Алтан-Очир нар бас л зодолдон хөл гараа хугалсан дуулсан , эдгээр хүмүүс өмнө энэ салбарт ажиллаж байхдаа ашиг сонирхолын зөрчилд орж байсан , түүгээр ч барахгүй ах дүү хамаатан садантайгаа хамтран ажилчидаа дарамтлах нь энгийн үзэгдэл шүү дээ, харин яагаад эдгээр хүмүүсийг өнөөг хүртэл байлгаад байгааг л ойлгохгүй байна , ямар ч тохиолдолд эдгээр хүмүүст арга хэмжээ авах хэрэгтэй


  • зочинЗОЧИН · [66.181.161.30] · 2019/04/23

    НАМААС тавьсан ,ёс зүй,хүнээ гээсэн араатан сэтхүйтэй ,суганы үс хоосон толгойнууд төрийн албыг ,хувийн мэт аашилсаар 29 -н жил болж,төр мөхөлрүүгээ ,гулсаж сүйр ч бгааг ,монгол даяр харж бна ,эд нарыг хайр найргүй устгах хэрэгтэй,эдний толгой ахиж сайнаар сэтгэхгүй, эд бол нийгмийн бохир ус бгаа юм ,за даа 10000 гаруй ийм хүн хогнууд бгаа,эд нарыг устгахад,овоо цэвэршинэ,дарга томилгоон дээр ёс зүйн шалгалт ,тест авдаг гадны жишэг бдаг юм бна лэ


  • Худлаа! · [66.181.167.190] · 2019/04/23

    Тийм юм хийх залуус биш. Жинхэнэ мэргэжлийн холбоочид.


  • зочин · [119.40.98.162] · 2019/04/23

    Мэдээлэл холбооны сүлжээ компанийн захирал Ч.Золбаяр болон дэд захирал Б.Мөнхбат нар нь хэлтсийн дарга нартайгаа таарамж муу, мөнгө төгрөг тендер, албан тушаалаас болж байнга согтуурхан жирийн албан хаагчдаа талцуулж хуваагдуулж дарамталж байдаг гэх яриа бий. Ч.Золбаяр захирал Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед энэ ажилдаа томилогдож байжээ. Орлогч захирал Б.Мөнхбат нь 2012 онд АН-ын дэмжлэгээр дарга захирлаар томилогдож байсан бөгөөд өнөөдөр МАН-ын генсек Д.Амарбаясгалан болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга нарын нэрийг барьж компанийнхаа ажилтан, удирдах албан хаагчдыг байнга дарамталдаг гэх.