"СҮЛД" СПОРТЫН ХОРООНЫ ТАМИРЧИД АЗИЙН АВАРГАД ИЛҮҮРХЛЭЭ


Манай жудогийн тамирчид олон улсын дэвжээнд сүүлийн жилүүдэд золбоо, хийморьтой зодоглож, амжилт арвинтай байгаа билээ. Өдгөө Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотод болж буй Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байна. Энэ тэмцээнд Монголоос эрэгтэй 9, эмэгтэй 8 жудочин уран мэх, хүчийг үзэн нийтдээ 13 жинд барилдаж буй ажээ.

Тэмцээний эхний өдөр нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ. Мөн дараагийн өдрийн барилдаанд хоёр алт, нэг мөнгө медалийн эзэд болцгоов.

Эмэгтэйчүүдийн -63  кг-ын жинд Б.Ганхайч мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд Ц.Цогтбаатар БНСУ-ын тамирчин Ан Чан Римыг цэвэр ялж Ази, Номхон далайн бүсийн аварга боллоо.

Түүнчлэн 81 кг-ын жинд О.Ууганбаатар Узбекстаны тамирчин Ш.Болтабоевыг ялж аваргын алтан медалийг хүртсэн байна. Мөн Л.Отгонбаатар финалд БНСУ-ын бөх Вон Жон Хүнтэй барилдан ялсанаар аваргын алтан медалийн эзэн боллоо.

Манай залуу жудочид ийнхүү олон улсын дэвжээг эзэгнэн, амжилтын эзэд болцгоож байна. Тэдний  амжилтыг ШШГЕГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаад саяхан тус газрын даргын албан тушаалд томилогдсон Д.Дамдинцэрэн, "Сүлд" биеийн тамир спортын хорооны дарга А.Давааням нартай холбож үзэх хүн цөөнгүй. Яагаад гэхээр, тэрбээр жудочдын дасгал сургуульд сүүлийн жилүүдэд нэлээд анхаарч, байнгын дэмжлэг туслалцаа үзүүлж иржээ.

О.Баяр

Шуурхай.мн 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [66.181.183.214] · 2019/04/26

    канат улус чин аз тивэд баидгиймуу


  • иргэн · [192.82.66.173] · 2019/04/24

    youtube дээр байна лээ


  • Зочин · [202.5.198.9] · 2019/04/24

    Bagiin turuld 3 orson. Sain barildaj bna lee. Gehdee Japanchuud shildeg bihchuud ni bish zaluu buhchuud bna lee.


  • Зочин · [202.9.45.187] · 2019/04/24

    тумэндээ шууд узуулчэж чадахгуй луувирчид унгэрсэн амтгуй мэдээгээр яахвдээ


  • ХН · [202.179.24.223] · 2019/04/24

    ККК. САЯХАН ДАРГА БОЛСОН ДАМДИНЦЭРЭНТЭЙ ХОЛБОЖ ОЙЛГОХООС ӨӨР АРГАГГҮЙ ГЭЖ ИРЭЭ Л МЭДЭЭ ГАРГАЧИХАЖ БАЙГААМ БИЗ ДЭЭ..


  • zochin · [103.26.192.163] · 2019/04/24

    Amjilt husie.