“Талх чихэр”ХК-ийн хэрэглэгчдийн анхааралд


Бүтээгдэхүүний 20 ширхэг уутаа өгөөд  нэг даавуун тор авах арга хэмжээг “Талх чихэр” ХК-иас  өнгөрсөн 4-р сарын 15-аас эхлэн  явуулж эхэлсэн.  Тус арга хэмжээнд оролцох хэрэглэгчдийн хувьд талх нарийн боовны  уутаа 20 ширхэг болгон цуглуулсан  тохиолдолд  “Та Чи” мартын салбаруудад  хандан 1 даавуун тор авах боломж бүрдэх юм байна.

“Талх чихэр” ХК-ийн зүгээс хэрэглэгчдээс ирсэн бүтээгдэхүүний уутыг дахин боловсруулах үйлдвэрт өгч сандал, хогийн сав зэргийг хийлгэж сонгогдсон хороонуудад байршуулах юм байна.  Энэ нь  үндэсний үйлдвэрлэгч  “Талх чихэр” ХК-ийн  нийгэм дэх хариуцлагын хүрээнд хийгдэж байгаа ажлын нэг юм байна.


Салбар 1: Сонгинохайрхан  дүүргийн 29-р хороо Москва  хороолол “Талх чихэр” ХК-ийн  урд “Та чи март”  Утас:93223894

Салбар 2: Сонгинохайрхан дүүргийн таван шарын хойно “Мах импекс” ХК-ийн  зүүн талд “Та чи март”  Утас:98555127

Салбар 3: Чингэлтэй дүүрэг баруун 4 зам “Нарантуул” зочид буудлын зүүн талд “Та чи мар” Утас:98085915

Салбар 4: Баянгол дүүргийн 10-р хороолол Хаан банкны хажууд “Та чи март” Утас:93138919

Салбар 5:  Баянзүрх дүүргийн 4-р хороо Жуковын хөшөөний  хойд талд “Та чи март”

Утас: 98838919


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • ZOCHIN · [180.150.80.211] · 2019/04/24

    BOLOOSHDEE...


  • Төгсжаргал · [43.242.241.154] · 2019/04/24

    Маш зөв санал байна . Ок