fbpx “ТАЙШИР-АЛТАЙ УС ХАНГАМЖ” ТӨСЛИЙН ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЦИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 7 секунд

“ТАЙШИР-АЛТАЙ УС ХАНГАМЖ” ТӨСЛИЙН ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЦИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2016 оны зургаадугаар сарын 10-ны өдөр байгуулсан 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 14 сая еврогийн Австрийн хөнгөлттэй зээл тусламжийн хөрөнгөөр “Тайшир-Алтай ус хангамж” төслийг хэрэгжүүлэхээр болсон юм. 

Тэгвэл уг төслийн Барилга байгууламжийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2019.4.29/ Алтай хотод боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Говь-Алтай аймгийн засаг дарга С.Гансэлэм, төслийн ерөнхий гүйцэтгэгч “Ти Ар Эм” ХХК-ийн төслийн удирдагч Андрэй болон бусад төлөөлөгчид оролцлоо. 

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нээлтийн үеэр хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Тайшир-Алтай” төслийг хэрэгжүүлж, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усны хэрэглээг нэмэгдүүлэх”-ээр тусган, уг ажлыг Барилга, хот байгуулалтын яам хариуцан гүйцэтгэж байна. Үүнтэй холбогдуулан Барилга, хот байгуулалтын яамнаас “Тайшир-Алтай” ус хангамжийн төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг 2016 онд боловсруулж баталсны дагуу 14 сая еврогийн хөнгөлттэй зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх “Тайшир-Алтай ус хангамж” төслийн  инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг өнөөдөр эхлүүлж байгаадаа туйлын баяртай байна” хэмээн онцоллоо. Цаашид энэ төслийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлж дуусгахад Барилга, хот байгуулалтын яам байнгын хүчин чармайлт гаргаж, анхаарал хандуулан ажиллахаа илэрхийллээ. 

Алтай хотын ус хангамжийн усны нөөцийн одоо ашиглаж байгаа эх үүсвэр нь хүн амын ундны усны стандартыг хангадаггүй, кальци, магнийн харьцаа алдагдсан, хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгаагаас гадна усны нөөцийн хэмжээ ус хэрэглээний өнөөдрийн хэрэгцээг хангаж чаддаггүй. Урьд өмнө хийгдсэн газрын доорхи усны эрэл хайгуулын олон төсөл хэрэгжүүлж ирсэн боловч хүрэлцэхүйц хэмжээний нөөц, чанарын шаардлагыг хангах эх үүсвэр тогтоож чадахгүй байсаар өнөөг хүрсэн юм. 

Тэгвэл Австрийн хөнгөлттэй зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Тайшир-Алтай ус хангамж” төсөл нь Говь-Алтай аймгийн төвийн ус хангамжийн одоо ашиглаж байгаа эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Тайширын усан сангаас эргийн далд байгууламжаар усыг шүүрүүлэн авч 50 гаруй км орчим урттай далд яндан хоолойгоор дамжуулан Алтай хотод хүргэнэ. Үүний үр дүнд Алтай хотын 19 мянган хүн амын амьдрах нөхцөл болон тэдэнд үзүүлэх усны үйлчилгээний чанар дээшилнэ.

“Тайшир-Алтай” төсөл нь гадаргын усны тодорхой хэсгийг аж ахуйн эргэлтэнд оруулан хүн ам, үйлдвэр, фермерийн аж ахуйн ус хангамжийг шийдвэрлэх ба Алтай хотын усны хэрэгцээг хангах, усны нөөцийн баталгаат эх үүсвэртэй болох ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэх, ариун цэврийн нөхцлийг сайжруулах зэрэг ихээхэн ач холбогдолтой юм. 

Төсөл хэрэгжсэнээр:  
1. Цэвэр цэнгэг гадаргын ус хэрэглэснээр хүн амын дунд халдварт өвчний тархалт болон усны чанараас үүдэлтэй өвчлөл эрс буурах 
2. Байнгын, тасралтгүй, жигд ус хангамжтай болсноор дэд бүтцийн асуудал цаашлаад нийт хүн амын амьдралын түвшин мэдэгдэхүйц дээшилнэ. 
3. Яндан хоолойн трассын дагууд ХАА-н фермерийн аж ахуй, аялал жуулчлалын бааз, ойн зурвас, төгөл байгуулагдаж цөлжилттэй тэмцэхэд зохих хувь нэмэрээ оруулна. 
4. Яндан хоолойн дагуу 10 км тутамд ус гаргах 5 цэг байгуулж говь, тал хээрийн бүс нутагт хөдөөгийн хүн ам, мал сүргийг цэвэр усаар хангах,  нүүдлийн амьдралын хэв маягийг суурин, хагас суурин хэв загварт оруулж ус хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, мэдээлэл, харилцаа холбоо бүхий хот айл, фермерийн аж ахуйг хөгжүүлснээр хөдөөгийн хүн амын соѐл боловсролын ерөнхий түвшин мэдэгдэхүйц дээшилнэ. 
5. Нэгэнт баригдсан Тайширын усан сангаас ус авсанаар боомтыг олон зориулалтаар ашиглаж эдийн засгийн үр ашгийг ихэсгэнэ. Монгол улсад гадаргын усны эх үүсвэрийг хүн амын ус хангамжид хэрэглэж эхлэхэд зохих нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм. 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ 

Эрүүл мэндийн сайд БНСУ-ын Сүрьеэгийн Үндэсний нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа
Эрүүл мэндийн сайд БНСУ-ын Сүрьеэгийн Үндэсний нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​