fbpx В.Путин & Х.Баттулга
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 6 секунд

В.Путин & Х.Баттулга

            ОХУ-ын Ерөнхийлөгчөөр В.Путин сонгогдсон цагаас эхлэн хойд хөршийн улстөр бизнест бугшаад байсан идээ бээрийг шахаж эхэлсэн гэдэг. Хуучнаар ЗХУ-д задрал явагдаж, зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас эхлэн яг манайх шиг улсынхаа өнгөтэй өөдтэй үйлдвэрийг хувьчлал нэрийн дор хэдхэн хүн зүгээр шахам авчихсан түүхтэй улс орон. Ийнхүү хувьчлалаар баяжсан нөхдүүд дур зоргоор аашилж, улстөр бизнесийг хамтад нь атгаж, ОХУ ерөөсөө хэдхэн мөнгөтэй рекэтүүдийн гарт орчихсон гэхэд болохоор байв.

Харин В.Путин Ерөнхийлөгч болсон цагаас хойш энэ байдалтай тэмцсээр өнөөдөрт ирсэн нь дэлхий дахинаа тэмдэглэхээр түүхэн явдал болсон гэдгийг дэлхийн хэмжээний шинжээчид өгүүлсэн нь бий. В.Путин Ерөнхийлөгч болсон даруйдаа Б.Березовский, М.Ходорковский мэтийн 10-аад олигархид тодорхой хэмжээний арга хэмжээ авч, шоронд суулгахыг нь суулгаж, харьд цөлөхийг нь цөлж, зугтаалгахыг нь зугтаалгаад улстөрчдөө базсан, улстөртэйгөө хутгалдсан энэ бизнес бүлэглэлийн галыг дарж авсан саяхны түүхтэй орон. Энэ хэрээр бидний хойд хөршийн нийгэм, эдийн засгийн байдал гайгүй болж, эмх замбараа тогтсон гэхэд нэг их хэтийдсэн хэрэг болохгүй.

ОХУ-ын энэ замбараагүй байдал ид цэцэглэн хөгжиж байх үеийн дүр зураг манайд аль эрт бий болж өнөөдөр бүр эрч хүчээ аваад буй. Манай улсад арав, хориор тоологдох Б.Березовский, М.Ходорковский нар бий. Х.Баттулгын өөрийнх нь хэлснээр 30 орчим байгаа бололтой. Энэ бүгдийн хандыг дараасай гэсэндээ өдгөөгийн Ерөнхийлөгчөөр Х.Баттулгыг сонгосон. Түүнээс бус Х.Баттулгыг лидер улстөрч, мундаг хүн гэж сонгоогүй гэдгийг энд дурдах нь зүйн хэрэг. Ямар ч аргагүй сонголтын өмнө ирэхээрээ ард түмэн В.Путиныг үгүйлсэн байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Гэтэл өөрөө Б.Березовский, М.Ходорковский нарын замаар явж ирсэн Ерөнхийлөгч маань үндэсний хэмжээний олигархиудтайгаа тэмцэх нь бүү хэл тэдний толгойг илэх нь гарцаагүй боллоо.

Хамгийн сүүлчийн жишээ гэхэд ОХУ-ын нефтийн үйлдвэрлэлд нүүрлэж байсан дээрэмтэй ижил төстэй ажиллагаа “Эрдэнэт” үйлдвэрт тохиолдоод буй. Өнөөдөр “Эрдэнэт”-ийн үйлдвэрийн 49 хувьд оролцсон олигархиудын талд шүүхээс шийдвэр гаргаж өгч байгаа нь ч Ерөнхийлөгчтэй хамаатуулж бодоход болохгүй зүйл алга. “Худалдаа хөгжлийн банк”, “Сахал” Д.Эрдэнэбилэг гээд дурдахад хангалттай болов уу. Өдгөө Элчин сайд нэрийн дор амралтанд явуулахаар зэхэж буй Б.Хурцыг дурдахаар бүр ч хангалттай сонсогдож таарна. Монгол Улсын Уулын баяжуулах үйлдвэрийн ОХУ-ын эзэших хувийг авах ажиллагааг яахаараа УИХ нь мэдээгүй байдаг юм.

Энэ бизнесийн ажиллагаанд Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрын дарга ОХУ-д яагаад элч төлөөлөгчөөр явж байдаг юм гээд Х.Баттулгад өөрт нь холбогдох олон асуудал одоо ил болох ёстой. УИХ-д хамаарах ёстой атал Хууль тогтоох дээд байгууллага нь мэдээгүй байдаг. Тагнуулын ерөнхий газарт хамаагүй атал дарга нь гэрээ хэлцэл хийхээр ОХУ-д очсон зэрэг нь яагаад сонирхол татахгүй гэж. Нөгөө талаар Х.Баттулгад В.Путинтэй ижил төстэй гэхээсээ илүүтэй М.Ходорковскийтэй адил төстэй зүйл олон бий. Х.Баттулга хувьчлалаар үйлдвэр үйлчилгээний дөрвөн ч том объектийг авчихсан хүн учраас энэ тал дээр ямар ч тэмцэл өрнүүлэхгүй нь ойлгомжтой болж байх шиг. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ахуй цагтаа “Төмөр замын гэрээ”-ний хэргээр эрүү үүсчихсэн явж байсан нөхөр Ерөнхийлөгч болуут хам хэрэгт сэжигтээр татагдаад байсан А.Гансүхийгээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилж байгаа зэргээс харвал түүнд найдах ямар ч хэрэг алга. Түүнд В.Путинтай ижил төстэй зүйл гэвэл жудо бөхөөр барилдаж явсан нь л байх. Түүнээс өөр ижил төстэй зүйл нэг ч алга. Гэхдээ “Хэрэг мянган жил болсон ч хуучирдаггүй” гэдэг үгийг санахын зэрэгцээ “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй”-г бас ой тойндоо хадгалж явахыг захихаас даа.   

         С.Баяр

Шуурхай.мн 

УИХ-ын дарга М.Энхболд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сүлд модны наадамд оролцлоо
УИХ-ын дарга М.Энхболд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сүлд модны наадамд оролцлоо
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​