fbpx Капитал банкны дампууралд ХХБ, Улаанбаатар банк нөлөөлсөн үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 22 секунд

Капитал банкны дампууралд ХХБ, Улаанбаатар банк нөлөөлсөн үү

Нэгийг дампууруулж, нөгөөг авардаг тогтолцоо банкны салбарт аль хэдийнэ үүрээ засаад өндөглөснийг хэд хэдэн үйл явдал гэрчилдэг. Хэдэн жилийн өмнө хоёр банк ээлж дарааллан дампуурлаа зарлаж, Монгол улсын эдийн засаг хасах руу орж байлаа. Дампуурсан банкны удирдлагууд дээрэмдчихлээ хэмээн “хашгирч”, харин нөгөө хэсэг нь банктай холбоотой хууль бус үйлдлүүдийг нь  ээлж дараалан хэвлэлүүдээр цацсаар  адал явдалт солонгос “драм”-аас дутахааргүй дуулиан шуугиан дор дампууруулдаг. Үр дүнд нь хэдхээн эрх мэдэлтнүүд банкнуудын үндсэн болон барьцааны гээд бүх хөрөнгийг яг л бялуу хувааж байгаа аятай хувааж авдаг байж болзошгүй мэдээллүүд сөхөгдөж буй. Капитал банк бол дампуурсан анхны арилжааны банк биш. Үүнээс өмнө Хадгаламж, Зоос, Монгол шуудан, Анод гээд олон л банкууд дампуурах нь дампуурч, зарим нэг нь нэгдэж нийлсэн түүх бий.

Эдгээрээс хамгийн их эсэргүүцэл сенсаацитайгаар дампуурсан нь Анод. Тухайн үедээ улс төрийн аль ч намын бус эзэдтэй байсан энэ банкийг улстөрч 2 эзэнтэй банкны золиосонд явуулсан хэмээн тухайн үед яригдаж байсан билээ. Яг үүн шиг хувь заяа Капитал банканд давтагдсан байж болзошгүйг ажиглагчид мөн ярьж, цахим ертөнцөд жиргэчид, пейсбүүкчид бичиж байна.

Капитал  банкны 99.97 хувь “Бишрэлт холдинг” ХХК-ийнх, 0.03 хувь нь “Чоно Финанс” ББСБ-ын  эзэмшлийнх. Нийт активын хэмжээ 2017 онд 775 тэрбум, өөрийн хөрөнгийн хэмжээ 53 тэрбум төгрөг хэмээн бүртгэгдэж байжээ. Дампуурлыг нь хүчээр зарлахаас өмнөх үеийн байдлаар хамгийн сүүлд Монголбанкны шаардлагын дагуу Капитал банк дүрмийн сангаа 23 тэрбумаар нэмэгдүүлээд байсан гэх мэдээллийг банкны салбарынхан ярьж байна. 23 тэрбум төгрөгөөр дүрмийн сангаа зузаатгасан банк яагаад дампуурах болов?

“Бишрэлт холдинг” ХХК-ийн эзэн, УИХ-ын гишүүн Б.Ундармаа яагаад банк дампуурав гэх асуултад “Капитал банкны дампууралд улс төрийн нөлөө орсон” хэмээн ам алдсан бол Монголбанк хэдэн жилийн өмнөөс хүндэрсэн, арга хэмжээ авсан ч дийлсэнгүй гэх. Түүнчлэн Капитал банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд болон газар, хэлтсийн дарга дөрвөн хүнийг өнгөрсөн долоо хоногийн даваа гарагаас эхлэн ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорьсон. Тэднийг их хэмжээний зээл хууль бусаар олгосон гэх үндэслэлээр 20 хоног хорих шүүхийн шийдвэр гарсан тухай эх сурвалж мэдээлж байна.

-Хууллаа хууллаа гэхэд “Анод”-ын дампуурлыг үг үсэггүй хуулах гэж байх уу. Энэ нь нөгөөх банкны салбар дахь “мангасдах” ажиллагааны ул мөр мөн  үү.

Б.Ундармаагийн улс төрийн нөлөө орсон гэх мэдэгдэлийн дараа Тэтгэврийн даатгалын сангийн 104, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг нийт 340 орчим тэрбум төгрөг яагаад байршиж байсан, хэрхэн буцааж авах гэх тус банктай холбоотой олон асуултаа хариултаа нэхсэн. Эдгээрээс хамгийн ноцтой нь тус банкнаас нэр бүхий банктай холбоотой, тэдгээрийн хамаарал бүхий компаниуд их хэмжээний зээл авч, буцааж төлөөгүй гэх хардлага.

Энэ талаар твиттерийн идэвхтэй жиргээч иргэн Г.Ганбат “Дампуурсан Капитал банкнаас Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк, тэдгээрийн хамаарал бүхий компаниуд их хэмжээний зээл аваад буцааж төлөөгүй юм байна. Эзэн залгичихжээ” хэмээн жиргэсэн байна. Энэ үнэн бол “Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар худалдан авахад санхүүжилт олгосон гэх ХХБ болон Улаанбаатар банкныхан Капитал банкны дампууралд нөлөөлсөн үү?

Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны  цаана том “эзэнтэйг” бүгд мэднэ. Тэрхүү эзэн нь улс төрд нөлөөтэй  гэдгийг ч бүгд гадарладаг. Тэгэхээр бага зах зээлтэй орны эдийн засгийн том “дайнд” Капитал банк золиосонд явсан уу. Тус банкийг хөмрүүлэх ажиллагаа урьдчилсан зохион байгуулалттайгаар эхэлж, энэ цаг үед дуусгавар болсныг бид дампууралтай андуурч байна уу.

Ямартай ч өнөөг хүртэл Капитал банкны удирдлагууд дампуурлынхаа талаар ганц үг ган хийгээгүй байна. Капитал банк үнэхээр золиосонд явсан уу эсвэл Монголбанкны хяналт, банкны муу засаглалын улмаас золигт гаргасан уу гэдэг нь тун удахгүй тодорхой болно гэж найдъя.

TV Mongolia Б.Ариун

УЛААНБУРХАН, УЛААНУУД ӨВЧНИЙ ЭСРЭГ НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭНЭ
УЛААНБУРХАН, УЛААНУУД ӨВЧНИЙ ЭСРЭГ НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭНЭ
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​