fbpx Цээжинд нь чоно гөлөглөсөн 90+60 бөх
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
14 минут 35 секунд

Цээжинд нь чоно гөлөглөсөн 90+60 бөх

Г.Вандан аварга (1888-1935). Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат. Одоогийн дархан аварга Г.Өсөхбаяртай нэг сумынх. 

БУШХҮҮГИЙН ҮЛГЭР

Засагт хан аймгийн Цэцэн сартуулын хошуунд эгэлгүй бяр чадалтай Бунь аварга хэмээх хүчтэн байж. Тэрээр таргийн хэдэн ямаа, умгар бор гэртэй, ижийтэйгээ аж төрдөг, амьдрал ядуу нэгэн явжээ. Бунь аварга гэрээ баглаж үүрээд, дээр нь ижийгээ суулгаад нүүдэг. Ийнхүү нүүдэл хийж явахдаа хааяа бас сахилгагүйтэн тэмээ болон туйлж ээжийдээ эрхэлдэг байжээ. Ээж нь таягаараа дээрээс нь зөөлхөн тоншиж “сөөг, сөг сөг” хэмээн хөхөрч явах жишээтэй. Бунь аварга нэг намар зэргэлдээх хошууны Хан Хөхий уулын тахилга наадамд явж байгаад зам заалгахаар худаг дээр очвол залуухан хүүхэн есөн алдын гүн худагнаас ус ховоодож малаа усалж байх агаад мэндийн зөрөөнөөс өөр юм хэлэлгүй, огт тоодоггүй гэнэ.

Тэгэхээр нь унаж явсан, намрын тарган атныхаа хондлой дээр дараад орхитол хойш оцорч, хавийн газрыг сэвсээр булаад дуу шуу болоод явчихаж. Хүүхэн ч түүнийг бяр чадлаараа гайхуулж байна гэж багцаа авав бололтой, нэг том харснаа худгийн онгоцны өрөөсөн үзүүрээс шүүрэн ганц гараараа барьчихаад огт савлуулалгүй баруун, зүүн тийш хөдөлгөн “Ингэж тэгж яваад Илжгэн ноёны наадмын газар очно” гэж заасан гэдэг.

 

Алдарт Бунь аварга уг наадамд түрүүлсэн бөгөөд хожмоо “Олон газар явж бяр чадалтай гэсэн болгонтой нь барилдаж хүч үзэж, бас бооцоо мөрий тавьж ачаа бараа, хад чулуу өргөж явлаа. Илжгэн хошууны тэр хүүхэн шиг бяртай хүн үзээгүй” хэмээн хуучилж суудаг байжээ.

 

Бунь аваргыг нас барсны дараа үзэхэд хавирга нь битүү байсан бөгөөд цээжинд нь чоно гөлөглөсөн юм гэнэ лээ. Хэдэн жилийн дараа зэргэлдээ хошууныхан “Бөх, морьтой болно” хэмээн алдарт бөхийн шарилыг хулгайлж аваачин тахиснаас XIX зууны эцэс, XX зууны эхээр Даншиг наадамд алдарт Намхай аваргатай өгөө аваатай барилдаж байсан Ламжав арслан хэмээх нэгэн хүчтэн, дуунд мөнхөрсөн Лу жанжны сайвар халтар гэдэг нэгэн хурдан хүлэг, одоогийн Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай нутгаас тодорч Халх дөрвөн аймаг, Шавь, энэ таван газар дуурссан гэдэг. Домогт гардаг Ламжав арслан (1854-1917) нь бодит хүн. Түүний барилдааны амжилт бүрэн бус бөгөөд 1883 онд Намхай аваргыг орхиж Даншигт түрүүлсэн нь архив дахь наадмын оноо дансаар батлагддаг. Сонирхуулахад, төрийн тахилгат Хан Хөхий нутгийн хүчтэн Ламжав арслангийн дөрөв дэх үеийн ач хүү нь манай “Монголын үнэн” сонины эрхлэгч Баасанжавын Ганболд юм.

 

1970-аад оны сүүлчээр “Бушхүүгийн үлгэр” кино гарлаа. Тэр кинонд Монгол Улсын манлай заан Д.Долгорсүрэн гэрээ баглаж үүрээд, дээр нь ижийгээ суулгаад, яг л домогт өгүүлдэг Бунь аварга шиг явдаг билээ. Тэгсэн чинь хуучин Цэцэн сартуулын хошууны хөгшчүүл “Манай хошууны Бунь аваргын тухай кино байна. Харин Долгорсүрэн зааны цээжинд чоно гөлөглүүлдэггүй нь жаахан тийм байна” гээд байсан гэсэн шүү.

 

Бунь аваргын төрсөн нутаг-Засагт хан аймгийн Цэцэн сарт уулын хошууны хилийн дээсийг эдүгээчилбэл, хамгийн урд талд “Эрдэнэт”-ийн Ш.Отгонбилэгийн мэндэлсэн Завхан аймгийн Дөрвөлжин сум, хамгийн зүүн талд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн төрсөн Яруу сум, хамгийн хойд талд түүний гэргий, экс Тэргүүн хатагтай А.Оюунбилэгийн мэндэлсэн Сантмаргац сум, хамгийн зүүн хойд талд анхны Ерөнхийлөгч П.Очирбатын төрсөн Түдэвтэй сум гээд цаашаа явна. Тойруулалгүй тодорхой хэлбэл, тус хошууны нутагт одоогийн Завхан аймгийн Дөрвөлжин, Завханмандал, Сантмаргац, Сонгино, Ургамал, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан сум, Алдархаан сумын баруун их хэсэг, Түдэвтэй сумын баруун тал, Яруугийн баруун тал, Увс аймгийн Завхан сумын зүүн хэсэг орно.

ЦАГААН ХЭРЭМ

Бид сансрын хөлгөөс эх дэлхийгээ харахад хайрлахгүй байхын аргагүй цэв цэнхэр капрон шиг сиймгэр, бараг л халуун савны запаас шиг хэврэг, дээр нь бас юу ч вэ дээ, хүн төрөлхтний бүтээн байгуулалтаас Хятадын Цагаан хэрэм хамгийн тод харагддаг гэж сонссон. Уул нь Хэнтийн Дадал сумд 1962 онд босгосон Чингис хааны хөшөө, тийм гэж хэлэхийн аргагүй гэрлэн бүрхүүлд орчихсон харагддаг гэж дуулсан бол Ж.Гүррагчаа баатраас асуух байсан.

 

Тээр жил Америкийн Ерөнхийлөгч Р.Никсон Хятадын Цагаан хэрмэн дээр очоод “Ийм бахархал болсон хэрмийг байгуулсан ард түмэн аугаа их түүхтэй байж таарна. Аугаа их түүхтэй ард түмэн аугаа их ирээдүйтэй байж таарна” гэж хэллээ. Дараа нь МСДН-ын дарга Бат-Эрдэнийн Батбаяр “Ийм бахархал болсон хэрмийг бариулахад хүргэсэн ард түмэн мөн дутуугүй аугаа их түүхтэй байж таарна” гэж өгүүлсэн байсан. Баабар Батбаярын төрийн шагнал авсан “Монголчууд, Нүүдэл суудал” номын эхний билүү, хоёр дахь хуудсанд сайн санахгүй байна, гайхамшигтай энэ хоёр “үг” бүр анхнаасаа байж, бас чимж байдаг.

Б.Батбаярыг Баабар болохоос нь өмнө зүс таньдаг, гэхдээ аавтай нь бүр ил үү танил ойр дотно байсан Т.Бат-Эрдэнэ гэж Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, сарлаг судлалаар олон улсад танигдсан, доктор цолтой эрдэмтэн байв шүү. Миний бие өөр нэг эрдэмтнийг эчнээ таньдаг, хүндэлдэг байв. Тэр хүн бол 1968 онд 10 мянган хувь хэвлүүлсэн “БНМАУ-ын түүхийн дээж бичиг” номдоо хятад сурвалжаас дэндүү их эш баримт авсан гэдгээр буруудаж, устгуулсан доктор Г.Сүхбаатар гуай. Тэрээр “Монголын эртний түүхэнд холбогдох гол үндсэн  мэдээ нь эртний Хятадын түүх гүн ухаан, утга зохиол хэл шинжлэл зэрэг олон салбар ухааны түм буман ном зохиол дотор агуулагдсаар байна” гэж номоо шатаалгасныхаа дараа хашрахгүй бичсээр, хойч үедээ үнэнийг хэлсээр байсан юм.

Язгуур монголчуудын түүхийг долоогоос найман зуун жил урагшлуулсан, эрдэмтэн Г.Сүхбаатар тэр түм буман ном зохиол дотор морь уралдах, бөх барилдах, сур харвах талаар юу гэж бичив гэж баахан шүүрдсэн байгаа юм. Түүний олж үзсэнээр, Монгол эрийн гурван наадам нь бөх барилдах, морь уралдах гэсэн хоёр төрөл байдгийг дурдсан, Монгол угсаатны бөх, бүр Хүннү нараас уламжлалтай гэж бичсэн байгаа аж. Хамгийн сонирхолтой нь, Вэй улсын Лоян хотод очсон Их Нирун улсын эрдэмтэн хүний тухай Хятадын нэг дээрэнгүй түшмэлийн хэлсэн үг байна. Тэр түшмэл “Түүний мэддэг юм гэвэл бөх барилдах, морь харах л юм” гэж хэлжээ.

Энэ үг төрийн хэрэг хэлэлцэж Их Нирун улсад очихдоо наадам үзэж, бөх барилдан морь уралдахыг харсан дипломат элчийн яриа байх нь ойлгомжтой. Тэгэхээр 330-555 оны үед мандаж байсан Их Нирун (Монгол) улсын үед төрийн наадам хийдэг байжээ гэсэн гаргалгаанд хүргэж байна.

Монгол угсаатны бөх Хүннү нараас уламжлалтай гэдгийн тухайд XX зуунд олдсон, улам баталгаажуулсан нотлох баримт бий. Үүнд Хятадын Саньши мужийн Ши ань Хешэн тосгоноос малтан гаргасан Хүннүгийн хоёр гуулин пайзыг дурдаж болно. Түүнчлэн Өвөрмонголын Ордос нутгаас олдсон Хүннүгийн үеийн хүрэл арлыг нэрлэж болно. Эдгээрт хав золгон барилдаж байгаа хоёр бөхийн сийлбэр байдаг.

НОМЫН РЕДАКТОР

Бидний хэдэн анд нийлж монгол бөхийн холбогдолток 90 гаруй хосгүй баримтаар ном гаргахаар сэтгэл шулуудлаа. Уг номд оруулах гэж байга материал бол үнэхээр тасархай. Эхнийх нь, 1924 онд Уул тайлгын наадамд зургаа давж улсын заан цол хүртсэн Өндөр Гонгорын залуу цагийн зураг. Оросын эрдэмтэн П.Козловын 1923-1926 онд Ноён уулын Хүннүгийн булш ухаж судалсан эрдэм шинжилгээний ажлын тухай ”Дневники Монголо-Тибетской экспидиций" номд гарсан гэрэл зураг. Мөн П.К.Козловын гэр музейгээс Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун докторын авчирсан алдарт Вандан аваргын зураг.

Бичмэл материал нь, нас барсны дараа үзэхэд хавирга нь битүү байсан бөгөөд цээжинд нь чоно гөлөглөсөн, дараа нь зэргэлдээ хошууныхан бөхтэй болохын тулд шарилыг хулгайлсан 90 бөхийн намтар.

Ёстой дэлхийн чихийг дэлдийлгэнэ дээ. Ингэж бодоход цээж огшоод ирж байна. “Эхээс мэндлэхдээ хавирга нь битүү байсан ерийн ерэн эр хүн хаана байж, зөвхөн Монголд.

Нас барсан хүний цээжинд гүйж очоод гөлөглөсөн ерийн ерэн гичий чоно хаана байж вэ, зөвхөн Монголд. Эцэг өвгөдийнхөө унаган соёл уламжлалын төлөө шарил хулгай хийсэн засаг захиргааны, ерийн ерэн нэгж хаана байж вэ, зөвхөн Монголд” Бид энд хошуу нутгийг ярьж байна, бид хавар болгон марал бугын халуун цус ууж витаминждаг Бөртэ чонын удам монголчуудын тухай ярьж байна...

 

"Өндөр" ГОНГОР заан (1883-1931). Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Д.Даваанямын өвөө

Эхлээд бид хэд номоо хянан тохиолдуулахаар эрдэмтэн зохиолч хэн гуайтай уулзлаа. Хадаг барилаа, архи гаргалаа. Сайх эрдэмтэн зохиолч уух бүү хэл, амсалгүй өдий хүрсэн аж. Тамхиллаа, огт татдаггүй юм байна. Айраг барилаа, багаасаа ууж сураагүй болохоор төдгүй гэнэ. Энэ эрхэмд асуудлаа танилцуулах дарааллаа нэгд, “өндөр” Гонгор болон Вандан аваргын зураг, хоёрт “90 бөхийн намтар” гэж тооцсон байсан юм. Хүн нь төвшин сайхан, яриа хөөрөөтэй, бидэнд чин сэтгэлээсээ тус болбол болчихоор хүн байна. Тэгэхээр нь хэлэлцэхээр оруулж байгаа хоёр асуудлынхаа байрыг сольж, 90 бөхийн намтраас эхэллээ, алдарт Бунь аваргын тухай ярилаа. Эрдэмтэн зохиолч, 

-Экс Ерөнхийлөгч Очирбат, Багабанди нарын сартуул нутагт бас хүний цээжинд чоно гөлөглөж байж уу гэснээ,

-Бөх сонирхдог хүн болгон л, “Манай нутагт ийм алдартай бөх байсан, цээжинд нь чоно гөлөглөсөн, шарилыг нь хулгайд алдсанаас болоод одоо бөхгүй болчихлоо” гээд халаглаад байх юм. “Наадах чинь домог яриа байлгүй” гэхээр их дургүй. Үнэн гэж зүтгэхийг яана. Тав зургаагаараа бэлтрэг ордог хүний цээж гэж юу байхав, шарил бараадаж гөлөглөдөг чоно ч гэж хаана байхав. Хүүхэд залуучуудын хэлдгээр бол “ноү ариун цэвэрч” амьтан болох байлгүй. Уг нь ижил хийморьтойдоо харагдаж, илүүд нь алагддаг араатан гэл үү, зохиолчид оо гэж байна.

Уншигч та, нас барсны дараа цээжинд нь чоно гөлөглөсөн, шарил нь хулгайлагдсан 89 бөхийн намтрыг цааш нь нэмж ярих гээд сууж байсан биднийг ямар байдалд орсныг төсөөл дөө. Эрдэмтэн зохиолчийн өрөөнөөс яаж гарснаа одоо ч санадаггүй юм.

Тэндээс гарангуутаа хэвлүүлэх номдоо гаргах гэж байсан 90 бөхийн намтрыг бүгдийг нь урж хаялаа. Гэртээ давхиж ирээд дараагийн номд орох байсан 60 бөхийн намтар бүхий ноорог цаасыг устгалаа. Энэ 60 бол өнөөгийн Монгол Улсын хилийн дээсний цаана Өвөрмонголын Алшаа, Хөхнуурын дээд монгол, Агын буриад, Шинжаан-Уйгарын газар шорооноо төрсөн гэдэг үндэслэлээр эхний номд орох жагсаалтаас түр хасагдаж, хоёр дахид нь хэвлэгдэх бөхчүүдийн намтар байсан. Харин “өндөр” Гонгор, Вандан аваргынхаа зургийг ураагүй ээ.

(PS: Нэрэлхээд яах вэ, чин үнэнийг хэлэхэд компьютерт хадгалагдаж байгаа 90+60 бөхийн намтрын файлаа устгаагүй л байхгүй юу. Ердөө принтерээр бичгийн цаасан дээр гаргасан эх хувийг урж хаясан)

 

Б.Ерэнтэй

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Ерөнхий сайд аа, Н.Энхболдоор огцрох өргөдлийг нь ӨГҮҮЛ
Ерөнхий сайд аа, Н.Энхболдоор огцрох өргөдлийг нь ӨГҮҮЛ
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​