fbpx Судлаач Д.Ганхуяг: Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
13 минут 9 секунд

Судлаач Д.Ганхуяг: Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн

-ХЭНТИЙ АЙМАГТ НӨХӨН СОНГУУЛЬ ХИЙХ НЬ ХЭНД Ч АШИГГҮЙ-

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бүрэн эрхээс нь чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж судлаач Д.Ганхуяг үзээд байгаа. Тэрбээр Үндсэн хуулийн Цэцэд энэ асуудлаар хандаад байна. Түүнтэй ярилцлаа.

-УИХ-ын гишүүн Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн тогтоол хууль бус гэж та үзэж байгаа юм билээ. Яг ямар хуулийн заалт зөрчсөн юм бэ?

-Хүүхдийн зохиол байдаг шдээ. Ялаа яагаад заан болсон бэ гээд үлгэртэй адилхан зүйл болсон юм. Маш жижигхэн асуудал явсаар байгаад том зүйл болон хувирсан. Бүр сүүлдээ Үндсэн хууль, парламентын дархлааг байхгүй болгосон хогийн асуудал болон хувирсан. Нэг буруу шийдвэр гаргасан бол дараа нь засахгүй өнгөрч болохгүй. Буруу шийдвэр гаргаснаас болж дараа нь олон буруу шийдвэрийг гаргах болдог. УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсон гэх асуудал гарсан. Хэвлэлээр бүтэн жил гаруйн хугацаанд “балбасан”. Үүний дараа Д.Гантулга өргөдлөө өгсөн. Түүний УИХ-д өгсөн өргөдөл маш сайн өргөдөл. Д.Гантулга би чөлөөлөгдөж байгаад шалгуулъя гэсэн утга агуулгатай. Хамгийн сайн жишээ энэ байхгүй юу. Манайд хэн өөрөө өргөдлөө өгөөд шалгуулж байсан юм бэ. Нэг талаараа түүний гаргасан шийдвэр сайн талтай. Д.Гантулгыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлсөн УИХ-ын тогтоол буруу шийдвэр гэдгийг тухайн үед би мэдэж байсан. Гол нь шүүхийн байгууллага үнэн зөвийг олох байх гэж найдаад өнөөдрийг хүртэл чимээгүй суугаад байсан хэрэг. Шүүх хоёр шийдвэрийн аль нэгийг гаргах байсан. Нэгдүгээрт, хүүхэн хүчиндсэн байна. Д.Гантулга буруутай гээд шийтгэх. Эсвэл гэм буруугүй байна гэж үзээд цагаатгах. Гэтэл эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээс хойш хоёр жил, Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнөөс хойш нэг жил болж байна. Өнөөдрийг хүртэл энэ асуудлыг шийдээгүй байна. Бүр сүүлдээ түүний холбогдсон хэрэг онигоотой зүйл болон хувирчихсан. Нөгөө холбогдсон хэрэг чинь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст нэг хүүхэн өргөдөл гаргаад Д.Гантулга найзын хамт намайг хүчиндэх гэж оролдсон гэх гомдол гаргасан. Өмнөх хүчиндсэн гэх хэрэг нь алга болоод дараагийн хэрэг гараад ирсэн. Сүүлдээ Д.Гантулгыг сайн байна уу гэсэн хүүхэн л намайг хүчиндсэн гэдэг болчихсон байна. Улсын Их Хурлын 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрийн хуралдаанд оролцсон 60 гишүүний 45 нь буюу 75.0 хувь нь Д.Гантулгын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжиж, улмаар Монгол Улсын Их Хурлын 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрийн Улсын Их хурлын гишүүнээс чөлөөлөх тухай 49 дүгээр тогтоолыг батлан гаргасан. Энэ шийдвэрийг гаргасны дараа УИХ нөхөн сонгуулийг зарлахдаа хэргийн шийдлийг харж байж зарлах ёстой байсан. Нөхөн сонгуулийг хэргийн шийдлийг харалгүй зарласан нь бүр хууль зөрчсөн асуудал болон хувирсан. Үүнээс болоод маш буруу жишиг тогтох гээд байна. Одоо дурын УИХ-ын гишүүнийг дарамталж, гэр бүлийг нь ямар нэгэн асуудалд оролцуулж байгаад өргөдлийг нь өгүүлж болно. Өргөдлийг нь өгөнгүүт УИХ хүлээж аваад чөлөөлчихдөг. Энэ чинь улс төрийн хүчний харилцаа өөрчлөгдөх аймшигтай үр дагавар болон хувирч байна. Би хэрэв энэ жишгээр асуудал шийднэ гэвэл арав гаруй УИХ-ын гишүүнийг чөлөөлүүлж чадна.

-Үндсэн хуулийн Цэцэд хандсан талаараа тодорхой ярихгүй юу?

-Улсын Их хурлын гишүүн нь нийт ард түмнээсээ сонгогдсон төлөөлөл, Ард түмний элч болж, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж ажиллахаар төр, ард түмнийхээ өмнө тангараг өргөсөн улс төрийн албан хаагч болохынхоо хувьд зөвхөн хуульд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд л үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх бөгөөд энгийн төрийн албан хаагчийн нэгэн адил хүссэн үедээ ямар нэгэн шалтаг, шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргах боломжгүй байдаг онцлогтой.

Тийм ч учраас Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар Улсын Их хурлын гишүүний эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулж, гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох үндэслэлийг тодорхой хуульчилсан байна.

6.6.1. Нас барсан;

6.6.3. Гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

6.6.4. Хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

6.6.5. Үндсэн хуулийн Цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

6.6.6. Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан зэрэг болно.

Д.Гантулга нь тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалтад“гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан” гэж заасан үндэслэлээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бөгөөд хүсэлтдээ чухам ямар хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо тодорхой дурдаагүй байна. Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэдэг боловч тэрбээр гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор эцэслэн шийдэгдээгүй тул энэ үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг нь дуусгавар болгох хууль зүйн үндэслэл болохгүй.

Хуулийн зохицуулалтаас үзвэл гишүүн хүндэтгэн үзэх тодорхой шалтгаангүйгээр чөлөөлөгдөх хүсэлт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байх бөгөөд Улсын Их Хурлын зүгээс хүсэлтийг хүлээн авахдаа хүндэтгэн үзэх шалтгаан буюу ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон онцгой нөхцөл байдал бий болсон эсэхийг тодруулж, тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах ёстой. Гэсэн атал энэ талаар тодруулалгүй, хуульд заасан үндэслэлгүй хүсэлтийг хүлээж авах ёсгүй хүсэлтийг шууд хүлээн авч, тогтоол гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Долдугаар зүйлийн нэг дэх хэсэг “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр, ... бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн нь халдашгүй байдаг бөгөөд гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг эхлээд Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Мөн уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс эргүүлэн татна. Ийнхүү Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд зохицуулах журамтай байхад хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад өөрийн хүсэлтийн дагуу гэх хуульд байхгүй үндэслэлээр чөлөөлсөн нь хууль дээдлэх зарчимд нийцэхгүй байгаа юм.

Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурал нь хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч, төрийн эрх барих дээд байгууллагын хувьд хууль дээдлэх ёс буюу хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах зарчмыг чанд баримтлан, зөвхөн хуулиар тодорхойлсон, хуульд заасан хүрээ хязгаарын дотор, гагцхүү хуульд үндэслэсэн шийдвэр гаргах ёстой. Гэтэл Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн хууль дээдлэх ёсны зарчмыг баримтлалгүй, хуульд үндэслээгүй 49 дүгээр тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн, Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлаас нийт ард түмнээсээ сонгогдсон төлөөлөл, ард түмний элч болж, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж ажиллах Улсын Их Хурлын гишүүнийг хуульд заасан үндэслэлээр бус, харин өөрсдийн үзэмжээр хуулийг тайлбарлан, чөлөөлсөн гэдэг нь тодорхой болчихоод байгаа юм. Ингээд л Үндсэн хуулийн Цэцэд хандсан юм.

-Хэнтий аймгийн 42 дугаар тойрог төлөөлөлгүй нэг жил болж байна гээд байгаа шүү дээ?

Дараагийн асуудал нөхөн сонгууль. Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахын тулд улсын төсвөөс 280 гаруй сая төгрөг зарцуулна гээд байгаа. Дээрээс нь арав гаруй нам, хувь хүн сонгуульд оролцохоор маш их мөнгө дэмий үрэгдэх болчихоод байна. Парламентын засаглалаа сайжруулж, бэхжүүлэх ёстой гээд л төр барьж байгаа улстөрчид орилолдоод байгаа. Тэгсэн мөртлөө дурын гишүүнийг сугалж аваад чөлөөлөөд байж болохгүй биз дээ. Би парламентын засаглалд дургүй хүмүүсийн нэг. Гэхдээ хэн ч байсан аятайхан тогтвортой байгаасай гэж хүснэ. Ярих нь ондоо, хийх нь өөр байж болохгүй. Нөхөн сонгууль хийх ямар ч шаардлага байхгүй. Нэг жилийн дараа үндсэн УИХ-ын сонгууль болох гэж байна. Нэр дэвших гэж байгаа хүмүүс жоом шиг гүйж байна шүү дээ. Хэнтий аймгийн 42 дугаар тойрог УИХ-д төлөөлөл байхгүй. Төлөөлөл байхгүй нэг ч өдөр байж болохгүй гэсэн яриа гараад байгаа. Энэ шал худлаа гудамжны хэллэг. УИХ-ын гишүүд ард түмний элч гэж явдаг болохоос нэр дэвшиж гарсан тойргийнхоо элч биш. Зарчим өөр асуудал шүү дээ. Яг үнэндээ 42 дугаар тойргийн иргэд УИХ-д манайх төлөөлөлгүй болчихлоо. Үхлээ хатлаа гэсэн зүйл огт байхгүй шдээ. Цөөн хэдэн хүн ийм хэллэг гаргаж ирээд шинжлэх ухааны ямар ч үндэслэл байхгүй дураараа загнаад байна. Асуудлын гол нь энд байна. Миний дургүй хүрээд байгаа юм. Нөхөн сонгууль хийх цаг зав, мөнгөтэй юм.

-Нөхөн сонгууль явуулснаар МАН, АН зэрэг намуудад ямар нэгэн ашиг хонжоо байгаа юм уу?

- Нэг жилийн дотор аль нэг намын гишүүн УИХ-ын гишүүнээр ажиллахад ямар ч ашиг хонжоо байхгүй. МАН одоогоор 64 суудалтай байгаа. МАН 64 суудалтай байна уу, 65 байна уу чанарын хувьд ямар ч ялгаа байхгүй. Ардчилсан нам нэг суудал аваад зөвлөл гэсэн утгагүй зүйлээ бүлэг болгож чадахгүй. Нэг хүн УИХ-ын гишүүн болсон ч дахиад нэг хүн дутна. Хуулийн, улс төрийн ямар ч ашиг байхгүй. Хэнд ч ашиггүй, эдийн засгийн хохиролтой нөхөн сонгууль хийгээд яах юм. Үүнийг би тооцоолж үзээд Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргасан юм. Минийхээр хамгийн зөв гарц нь Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээр буцаагаад тавьчих. Хэнд ч гай болохгүй. Хэдхэн сарын дараа сонгууль эхлэх гээд байхад нөхөн сонгууль хийх хамгийн тэнэг харагдана.

Э.БААТАР

АТҮТ: ӨНӨӨДӨР ЗҮҮН БУЮУ ЗҮҮН УРД ЧИГЛЭЛД ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
АТҮТ: ӨНӨӨДӨР ЗҮҮН БУЮУ ЗҮҮН УРД ЧИГЛЭЛД ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​