Дуучин A Cool –ийн санаачлан зохион байгуулж буй хорт хавдартай хүүхдүүдэд туслах Итгэл-Хайранд сайн үйлсийн аянд төрийн түшээдээс эхлээд гадаад улсын алдар хүндтэй эмнэлгүүд дэмжин оролцож, цар хүрээгээ тэлэн үргэлжилсээр байна. Тухайлбал өчигдөр УИХ гишүүн Х.Нямбаатар 3 сарын цалингаа хандивлаж, төрийн ордонд хэлэлцүүлэг зохиосон байгуулсан юм. Тэгвэл өнөөдөр Турк улсын алдарт Liv Hospital International эмнэлэг Итгэл-Хайранд аяны хүрээнд хорт хавдартай нэг хүүхдийн эмчилгээний бүх зардлыг асран хамгаалагчийн зардалтай нь хамт 100% гаргахаар болжээ. Монголын мянга мянган хүүхдүүдийн нэрийн өмнөөс тус эмнэлэгт талархал илэрхийлье. Энэхүү аяныг дэмжиж, хамтран ажиллаж буй Chinburen Jigjidsuren захиралтай Хавдар судлалын үндэсний төв-ийн хамт олонд мөн талархал илэрхийлье.
САЙХАН МЭДЭЭ: A COOL ХОРТ ХАВДАРТАЙ НЭГ ХҮҮХДИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ БҮХ ЗАРДЛЫГ ТУРК ЭМНЭЛГЭЭС ГАРГУУЛАХААР БОЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.