Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичжээ. "Тамирын голыг цалгитал Тайхар чулууг бутартал үзээч Ичко".
Мэргэжлийн сүмод ганцаараа аварга цолтой аархаж явсан тэрбээр нутгийнхаа залууг сайн барилдаж дараагийн аварга болоосой хэмээн хүсдэг нь мэдээж. "Минато" дэвжээний бөх Ичиножо А.Ичинноров Нацү башёд сэкиваке цолтой хүч үзэж байгаа бөгөөд өчигдөр Митакеумид унахад нь Их аварга ийнхүү бухимджээ.
Аса аварга: “Тамирын голыг цалгитал Тайхар чулууг бутартал үзээч Ичко“
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.