Хэл ам дагуулсан МЭРГЭЖЛИЙН БУС САЙД


2016 оны УИХ-ын сонгуульд эрх баригч нам “Мэргэжлийн Засгийн газар байгуулна” хэмээн амлаж ард түмэн тэдэнд итгэсэн. Итгэл үзүүлсэн шалтгаан нь тэднийг Мэргэжлийн Засгийн газраа байгуулж улс орноо эдийн засгийн хямралаас гаргаж, ачааны хүндийг үүр хэмээсэг ч тэд хэлснээсээ 360 градус эргэж ард түмнийхээ итгэлийг хөсөрдүүлж “Мэргэжлийн бус Мөнгөний Засгийн газар” болж хувирсан.

Хэдийгээр У.Хүрэлсүхийн Засгийн газрын ихэнх сайдууд нь Мэргэжлийн бус ч сайн ажиллаад, салбараа мэдээд, мэдрээд явж байгаа сайдууд бий ч сайны хажуугаар саар гэгчээр зарим нэг сайдууд нь тун тааруу ажиллаж бусдыгаа хөлдөө чирж буй нь бодит үнэн. Тухайлбал, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ганхуулах хэмжээнд хүргэдэг сайд нар. Өнөөдөр Монголын эрүүл мэндийн салбар доройтож нийгмээрээ халдвар өвчний тээгч болж дээр дооргүй л бужигнаж байна.

Харин Батлан хамгаалах яамны сайд Н.Энхболдын хувьд тэрбээр хариуцсан салбартаа хэзээ ч сэтгэл гаргаж ажилладаггүй гэсэн шүүмжлэлийг сонсдог. Тухайлбал, түүнийг сайд болсноос хойш олон ч цэрэг эрс учир битүүлэгээр амиа алдаж, бэртэж гэмтэж хөдөлмөрийн чадвараа алдсан тухайг хэвлэлүүд онцолж байсан. Хэрвээ дээрх хоёр яамдын сайдаар мэргэжлийн хүмүүс томилогдсон бол адаглаад салбарынхаа асуудлыг утгаар нь ойлгож ямар менежмент хийх, хэнийг хаана ямар албан тушаал дээр тавих гээд наад захын боловсон хүчнийхээ сулалгааг хийж сэтгэл гарган ажиллах байсан болов уу.

Яг үнэндээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх чухал, чухал яамдууд дээр мэргэжлийн бус хүмүүсийг томилсон учраас асуудал гарах бүрт түүнийг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг ард түмэн шаарддаг. Одоо ч нийгмийн сүлжээн дээр түүнийг сайд нартайгаа огцорч ард түмнээсээ уучлалт гуйхыг шаардсаар л байна. Эцэст нь Ерөнхий сайд аа, мэргэжлийн хүн чинь салбарын мэргэжилтэн, шинжээч, зөвлөхүүдийнхээ хэлж ярьж байгааг ойлгож ажилдаа хариуцлагатай хандахаас гадна хариуцлагаа бусдад нялзаахгүй, цаг хугацаатай уралдан шуурхай ажиллана гэдгийг л хэлж буй юм. 
Ингээд У.Хүрэлсүхийн хамгийн их итгэл хүлээлгэж чухал салбарт томилогдсон хоёр эрхмийн мэргэжил болоод хашсан албан тушаалыг нь дахин сонирхоё.


Батлан хамгаалахын сайд Н.Энхболд

Төгссөн сургууль, мэргэжил

1974 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль
1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр
1990 онд ЗХУ-ын Москва хотын КН-ын дээд сургууль
1996 онд Австрали улсын Сиднейн их сургуулийн магистрантур тус тус төгссөн.

Ажилласан байдал

1979-1980 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагч
1980-1986 онд Соёлын яамны Төлөвлөгөө эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
1986-1990 онд Улсын Хэвлэлийн Комбинатын орлогч дарга
1990-1993 онд Монгол Хэвлэл нэгтгэлийн ерөнхий захирал
1993-1995 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх
1997-2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны дарга
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд
2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2013 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 онд  Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

Erennews.mn 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • zochin · [66.181.160.20] · 2019/05/19

    Үнэнхүү албан тушаалдаа үхэн хатан амиа тавьдаг хүн дээ


  • Зочин · [64.119.18.184] · 2019/05/19

    Монгол хэнтэй хэзээ дайтах гээд сайдаа цэргийн генерал байх естой гэж зvтгээд бн??


  • Зочин · [103.244.253.179] · 2019/05/18

    ENEBISH DAEGIIN BUYANGAAR AMIDARLAA.ENKHBOLD OO ODOO BOLNO, CHI BOL DUNDAJ L AMITAN.BUH TALAARAA. OORIIGOO MEDEJ AMIDAR.


  • иргэд · [122.201.21.195] · 2019/05/18

    Рецевт уншиж мэдэхгүй эрүүл мэндийн сайд,баруун зүүнээ мэдэхгүй батлан хамгаалахын сайдтай,ажил явахгүй ард иргэд л хохирч байна,сард ганц удаа авдаг хөнгөлттэй эмээ бичүүлэх авах гэж хичнээн хоног ахмадууд үйл тамаа үзэх боллоо,урд нь хэзээ ийм байлаа


  • Заваарсан юм · [122.201.24.159] · 2019/05/18

    Заваарсан юм зайлаач


  • зочин · [203.91.118.180] · 2019/05/18

    дэлхийгээс зайл


  • zochin · [82.154.158.248] · 2019/05/18

    Manai uls l said naraa bugdiig zuruuleed songochihdog,unuuduul ni darga l bval boloo geed l honog hugatsaa unguruulne MuuProkuror N.Enkhtuyagiin tursun ah.


  • Иргэн · [192.82.66.196] · 2019/05/17

    сайд тушаалтангууд өөрсдөө улс орны хөгжил дэвшилд саад болж байгаадаа ичиж амьдар.