fbpx Амай Ц.Цогзолмаа сайдыг уучлал гуйхыг шаардаж эмчилгээгээ зогсоолоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 41 секунд

Амай Ц.Цогзолмаа сайдыг уучлал гуйхыг шаардаж эмчилгээгээ зогсоолоо

Өнөөдөр ном шүтэхээсээ нам шүтдэг сайдууд олон болсны нэг нь БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мөнөөсөө мөн билээ. Саяхан тэрбээр Байнгын хорооны хуралдаанаар ном барьж орж ирсэн албан тушаалтныхаа өөдөөс номыг нь авахгүй хэмээн шидсэнээ сайрхаж суусан. Ном барьж ирсэн хүний өөдөөс ном шидсэн тохиолдол бохир ч гэсэн улстөрийн түүхэнд урьд өмнө байгаагүй цоо шинэ үзэгдэл болов. Лав сайрхах зүйл биш. Ц.Цогзолмаа намын дүрэм, шар сонины мэдээ уншиж байснаас ном уншиж байгаагүйгээ үүгээр харуулсан явдал болсон. Түүнээс бус боловсролын салбарт олон жил зүтгэсэн, удаа дараа хариуцлагатай алба хашиж байсан, боловсролд чухам юу хэрэгтэйг сайн мэдэх туршлагатай алба хаагчдынхаа өмнөөс “ном авахгүй” хэмээн шидэж байгаа сайдыг ингэж хэлэхээс өөр аргагүй.

Хамгийн гол нь номгүй сайд маань энэхүү шидээд байгаа номоо өөрөө сөхөж хараагүй гэдгийг мэргэжилтнүүд дурдсан. Тэгэхээр чухам юуг үндэслэж бусдын оюуны хөдөлмөрийг шалан дээр гишгиж байгаа хэрэг вэ. Мэргэжлийн бус, ном бус нам шүтсэн сайд нарын захын нэг жишээ нь энэ.

Тэгвэл номгүй сайд маань саяхан аялагч Амай буюу Ж.Золжаргалын бичсэн номуудыг “хэнд ч хэрэггүй” гэсэн мэдэгдлийг телевизээр хийсэн гэдгийг аялагч маань хувийнхаа цахим хуудсаар мэдэгдлээ. Амайгийн бичсэн эдгээр номууд нь намын зохиомол түүх биш. Хэн нэгэн улстөрчийг худлаа хөөргөсөн ном ч биш. Түүний 11 жил аялаж дэлхийн 86 оронд очсон туршлага, тус орнуудын түүх соёл, шашин гээд бүхий л зүйлийг шинжлэх ухаанчаар буулгасан ном гэдгийг номгүй сайд маань хэрхэн мэдэх билээ. Номыг бүтээхдээ Амай нь зөвхөн өөрийн сонирхлын дагуу, дэлхийн сонин хачинаас сорчлон дэлгээгүй. Тус номын багт салбар салбараас манай нэртэй эрдэмтэд оролцсон нь шинжлэх ухаанчаар хандасныг хэлнэ. Учир нь тус ном нь манай нийгмийн байдалд томоохон өөрчлөлт хийхэд ихээхэн ашиг тустай зүйл гэдгийг эрдэмтдийн баг ч хэлсэн, олон мянган уншигчид ч хүлээн зөвшөөрсөн. Тэр тусмаа аялал жуулчлалын салбарт ихээхэн том шинэчлэл хийхэд Амайгийн бичсэн номууд маш том түшиц болно гэдгийг мэргэжилтнүүд нэгэнтээ дүгнэжээ.

Гэтэл тус салбарыг хариуцсан сайд Ц.Цогзолмаа Амайгийн номыг “хэнд ч хэрэггүй зүйл” хэмээн олон нийтэд мэдээлж байгаагаас харвал номгүй сайд маань номоор бус намаар дайраад боловсролын салбарыг лав сүйрүүлэх бололтой. Аргагүй л мэргэжлийн бус сайдын “зангараг”-ийг харуулсан явдал бол энэ мөн. Аялагч маань хэлэхдээ “Миний номыг сөхөж хараагүй байж энэ олон эрдэмтэн, хүний хөдөлмөр, мянга мянга уншигчдыг ийн дайрч болохгүй. Тиймээс би өнөөдрөөс аппаратаа салгана. Ц.Цогзолмаа сайд надаас албан ёсоор уучлал гуйх ёстой” хэмээсэн. Харин тасгийнх нь эмчийн хувьд “Аппарат салгана гэдэг амь насандаа заналхийлж байна гэсэн үг. Амайгийн хувьд бөөр орлуулах эмчилгээнд буюу аппаратанд долоо хоногт гурван удаа орж байж амьд явна. Үүний дараа дараагийн эмчилгээнд шилжинэ” гэдгийг ч хэлж байсан.

Ц.Цогзолмаа ном уншдаггүй байж болно, намын томилгоо өвөртлөсөн сайдуудын нэг байж болно. Бүр харанхуй ч байж болно. Гагцхүү Монгол Улсын төрийн нэгэн сайд, бүр боловсрол шинжлэх ухааны салбар хариуцсан сайдын хувиар аливаа зүйлд ул суурьтай хандаж байх ёстой. Амайгийн номыг унших албагүй байж болно. Ядахад л туслах зөвлөхүүдээрээ уншуулж харуулах хэрэгтэй. Үүний дараа хариултаа өгөх ёстой. Тэр ч бүү хэл албан тушаалтнуудынхаа өөдөөс ном шидэж байхаар эхлээд нэг харчих хэрэгтэй. Бичиг үсэг тайлагдаагүй нэгэн шиг ном адлан өөдөөс шидэж, бусдын оюуны их хөдөлмөр дээр гишгих хэн бэ. Хамгийн наад зах нь өөрийнхөө эрүүл мэндийг золиослон байж 11 жил аяласан Амайгийн биеийн байдлыг бодож үзэх ёстой. Тэр тусмаа бөөрний энэ төрлийн өвчинд төрөөс тусламж дэмжлэг үзүүлэх ёстойг тасгийнх нь эмчлэгч эмч өөрөө мэдэгдэж байна лээ. Тэгэхээр номгүй ч гэсэн сайд маань монгол зан заншлаараа өглөгийн гараа сунгах учиртай. Хамгийн гол нь өөрийнх нь хариуцан ажиллаж байгаа салбарт үнэт сурвалж, бодит тусламж болох Амайгийн номыг яагаад “хэнд ч хэрэггүй зүйл” хэмээн мэдэгдэх болов.

Эх сурвалж: Шуурхай.мн Х.Баатар  

Онохоосоо алдсан нь илүү он ард үлдлээ
Онохоосоо алдсан нь илүү он ард үлдлээ
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​