Н.Цэрэнбат “Увс нуур” бөхийн галын тэргүүнээр ажиллана


Монгол бөхийн өргөөнд өчигдөр “Увс нуур” бөхийн галын 20 жилийн ойн барилдаан боллоо.  Энэ  гал байгуулагдсанаас хойш Монгол Улсын 21 аймаг бөхийн галтай болжээ.  Өнгөрсөн 20 жилийн түүхэнд тус галаас  төрийн наадмын таван түрүү, хоёр үзүүр  бөх тодорсон байдаг.  Мөн энэ хугацаанд Увс нутгаас 20 гаруй улсын цолтой бөхчүүд төрөн гарчээ.  Өчигдрийн барилдааны үеэр “Увс нуур” бөхийн галын тэргүүн Д.Дорлигжав ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдсэн байна.  Тэрээр “Увс нуур” галын тэргүүнээр УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг томилсныг мэдэгдэн тамга тэмдгийг нь ногтын гардуулан өгчээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Uvsiin uuguul · [66.181.188.221] · 2019/05/20

    Ene teneg yu hj chddg gj iim ajil hh gj bgn