ТХЗ-ын хяналтад жендэрийн статистикийг гаргах, ашиглах нь сургалт эхэллээ


“Монгол Улсын ТХЗ-ын хяналтад жендэрийн статистикийг гаргах, ашиглах нь” сэдэвт сургалт, семинарыг НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллага, ҮСХ хамтран зохион байгуулж байна.

Тодруулбал, мэдээлэл гаргагч, хэрэглэгч, хэвлэл мэдээллийн салбарынханд хэсэгчлэн явуулах бөгөөд статистикийн мэдээлэл гаргагчдад зориулсан сургалт өнөөдөр эхэллээ. Ингэснээр ТХЗ-ын зарим түлхүүр үзүүлэлтүүдээс Монгол Улсад жендэрийн нэн тэргүүний гэж тодорхойлсон шалгуур үзүүлэлтүүдийг гаргах мэдээлэл гаргагчдын чадавхыг бэхжүүлэх юм.

Сургалтыг НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын Ази, Номхон далайн бүс хариуцсан газрын статистикийн мэргэжилтэн Сара Дуэрто Валеро удирдан явуулж байна.

Тус сургалтыг НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллагын “Эмэгтэйчүүд, охид бүрийг хамруулах нь” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа. Энэ хөтөлбөр нь дэлхийн хэмжээнд чанартай жендэрийн мэдээллийн бий болголт, хэрэглээг дэмждэг.


Энэ мэдээ таалагдаж байвал: