Сахал хочит Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг цагдан хорих эсэх шүүх хурал болж байна


Өнгөрөгч гуравдугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засагтай гэмт хэрэгтэй тэмцэх албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж улмаар Худалдаа Хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг албадан баривчилж, цагдан хорьсон билээ.

Тэднийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгасан юм.  

Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг нарыг ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид саатуулж байгаад гуравдугаар сарын 7-ны өдөр үндэслэлгүйгээр цагдан хорьсон хэмээн батлан даалтад гарсан байдаг.

Харин яг одоо Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тэднийг дахин цагдан хорих эсэх санал ирсэний дагуу шүүх хуралдаан болж байна.

Учир нь Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг мөрдөн шалгах ажиллагаа явуулсаны үр дүнд дахин цагдан хорьж шалгах үндэслэлтэй хэмээн үзжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэднийг цагдан хорьж болзошгүй гэх мэдээллийг өглөө.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Ulaanbaatarin emegtei · [77.87.228.70] · 2019/05/22

    nugel n nudeeree gardag shdee. Tyryychiin h n yaj bn har l daa. Minii mongoliin ardiig basamjilbal daraa toroldoo mongold law bagtahgui ee


  • АН-ын гишүүдээс · [202.179.26.88] · 2019/05/21

    ийт хүмүүс ял хүлээдэггүй юм бол хууль цааз гэж Монголд огт байхгүйтэй адил болсон байна. Тухайбал ядарсан нэг бизнесмен татвараа хугацаанд нь төлөөгүй гээд шууд л татагдчихдаг байхад Эрдэнэтийн 40 хувийг төрөөс мөнгийг нь хулгайлаад авчихсан буюу НЭГ ИХ НАЯАД төгрөгийн хулгайч нар ямарч ял зэмгүй тансаглаад нэмж хулгай хийгээд л явж байна шүү дээ. Харин дэлхийд хулгай хийх талын аврага шалгаруулбал ч Монголын нэрийг дуурсгахаар хүмүүс. Арай дэндэнээ. Элбэгдоржийн найзын хүү тэднийг суллан тавиад чамгүй юм авсан сурагтай байгаа. Тэр ч ял хүлээх ёстой. Хэзээ нэг шудрага ёс ирэх бол олон түмэн хүлээсээр цөхөрч байна.