fbpx Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал үдээс хойш үргэлжилж гурван асуудлыг хэлэлцлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 49 секунд

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал үдээс хойш үргэлжилж гурван асуудлыг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өчигдөр үдээс хойш /2019.05.20/ үргэлжлэн хуралдлаа. Хуралдаанаар  Хотын соёлын элч ажиллуулах тухай асуудал байв. “Хотын соёлын элч”-ийг ажиллуулах журмын төсөлд туссанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн батламжилсан төлөөлөгч байх бөгөөд тухайн хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах сайн дурын ажилтан байна. Нийслэлийн 152 хороонд боловсрол, соёл урлаг, спорт, хүмүүнлэг, эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ажлын туршлагатай, тухайн хороондоо нэр хүндтэй, олон нийтэд танигдсан иргэн байхаар төлөвлөсөн тухай нийслэлийн Засаг даргын Хөгжлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хуралдаанд танилцуулав. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулж, дараагийн хуралдаанаар шийдвэрлэхээр тогтож хойшлууллаа.

 

Нийслэлийн зарим дүүргийн хороодыг хуваана

Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “Засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөн зохион байгуулах тухай” танилцуулгыг нийслэлийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирлагын хэлтсийн дарга Ү.Ганболд зөвлөлийн гишүүдэд хүргэлээ.

Нийслэлийн 2019 оны төсөвт Засаг захиргааны анхан шатны нэгж 20 хороо хуваах, өөрчлөн зохион байгуулахаар 6.1 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бөгөөд үүний дагуу хүн ам, өрх, газар нутгийн хэмжээг харгалзан нийслэлийн дүүргүүдээс 27 хороог хувааж, шинээр 27 хороог байгуулах, 9 дүүргийн хилийн цэсэд өөрчлөлт оруулах санал ирүүлснийг уламжлав.

Энэ асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцээд Сонгинохайрхан дүүргийн 11-н хороо, Хан-Уул дүүргийн тав, Налайх дүүргийн нэг хороодыг хувааж, шинээр байгуулах хороог 17 байхаар тогтож, уг асуудал Зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар уг асуудал дэмжигдэж, НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд уламжлагдахаар болсон юм. Засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хувааж шинээр хороо байгуулснаар иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг шуурхай, саадгүй хүргэж, ажил үйлчилгээний чанар, хүртээмжид ахиц дэвшил гарна гэж хотын Захирагч С.Амарсайхан хуралдааны үеэр онцолж хэлэв.

Сайжруулсан түлшний түгээлт, борлуулалтыг хэрхэн хэрэгжүүлэх асуудлаар хэлэлцлээ

Хуралдааны төгсгөлд  “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хүрээнд хийгдэж буй ажлын товч танилцуулгыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Мөнхжаргал хүргэлээ.

Тогтоолын хүрээнд хийгдэж буй ажлын явц болон хөрөнгө оруулалтын асуудлыг хуралдаанаар хэлэлцсэн юм. Түүнчлэн нийслэлийн 2018-2019 оны төсвийн хөрөнгө оруулалтаар нүүрсээр галладаг 56 барилгын 33 зуухнуудыг төвлөрсөн дулаан хангамжид холбох дөрвөн багц ажил хийгдэж байна. Уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 16-100кВт хүртэлх хүчин чадалтай ус халаах зуух ашигладаг 2397 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нар, салхи, газрын гүний дулааныг ашиглах, стандартын шаардлага хангасан, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмж хэрэглэхийг уриалсан албан мэдэгдлийг дүүргүүдийн Засаг даргын тамгын газартай хамтран мэдэгдэх хуудсыг хүргүүлэн ажиллаж байгаа аж. Захирагчийн ажлын албаны зүгээс бага оврын болон гэр зуух ашиглаж халаалт дулаанаа шийддэг, түүхий нүүрс түлдэг 2397 байгууллагын асуудлыг хариуцан шийдвэрлэх саналыг Захиарагчийн ажлын албаны дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр зөвлөлд илэрхийлж тэр дагуу шийдвэрлэхээр боллоо.

Түүнчлэн “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрээс гарсан сайжруулсан түлшийг төвлөрүүлсөн цэг болон жижиглэн худалдааны цэгүүдэд хүргэх шаардлагатай тээвэрлэлтийн зардлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлийн гишүүд хэлэлцэв.

Эдгээр асуудлаар Засаг даргын зөвлөлийн гишүүд хугацаа сунган нухацтай хэлэлцэж, хөрөнгө санхүүгийн эх үүсвэр болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээллийг дахин боловсруулж, танилцуулахыг ажил хариуцсан албан тушаалтан, агентлагт чиглэл болголоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сахал хочит Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг цагдан хорих эсэх шүүх хурал болж байна
Сахал хочит Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг цагдан хорих эсэх шүүх хурал болж байна
 
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​